Хайлтын үр дүн

374 илэрц олдлоо.

Урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг бий болгох олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад зориулан суурь судалгаа хийх, өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэх

/ 2023 он

Нийслэлийн нийгэм, эдийн засгийн байдал

Уур амьсгалын өөрчлөлтөд авах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах хэрэглэгдэхүүн.

Хөгжлийн шийдэл ТББ-ын санаачлан IRIM судалгааны хүрээлэнтэй хамтран "Монгол улсын жижиг,дунд бизнесийн өрсөлдөх чадварын судалгаа"-г 2023 оны 7-р сараас 10-р сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

15-20 хороодын ажлын албадаас ирсэн саналуудад үндэслэн Сүхбаатар дүүрэгт шинээр худаг барих байршлуудад Геофизикийн гүний (ВЭЗ)-ийн аргаар уст цэгийн судалгааны ажил хийсэн. Тус ажлыг Сүхбаатар дүүргийн 15-20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20 байршилд уст цэгийн судалгааны ажлыг Эрдэс ус ХХК 2019 оны 12 дугаар сард хийсэн. ВЭЗ аргачлалаар цахилгаан эсэргүүцлийг ом.м (Ohm.m) гэсэн физик хэмжигдэхүүнээр гүний тандан судалгаа явуулсан. Энэ хэмжилтийг хийхдээ тэжээлийн электродууд болон хүлээн авагч электродууд хоорондын зайг 100 метр-ээр сонгон авснаар гүйдлийн нэвтрэлтийн гүнийг 250 метр гүнийг хэмжсэн

ГБХЗХГ / 2019 он

Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж болох бүхий л хүчин зүйлийг цогцоор нь тодорхойлон, уг сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалахад чиглэсэн бодлого зохицуулалтын арга хэмжээний санал, зөвлөмж

Монгол улсын Гаалийн байгууллагаас үйлчилгээ авч буй дотоодын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын (цаашид хэрэглэгч гэх) сэтгэл ханамжийн түвшнийг хэмжих, тэдний санал бодолд тулгуурлан гаалийн байгууллагын үйл ажиллагаа дахь хэрэглэгчийн үнэлгээг тодорхойлох, харьцуулах

Энэхүү тайлан нь Монгол Улсын эрх бүхий байгууллага (цаашид “Техникийн туслалцаа (ТТ) хүлээн авагч” гэх)-ын зүгээс техникийн туслалцаа хүссэний дагуу Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажилтнуудын өгсөн техникийн зөвлөгөө, зөвлөмжийг агуулсан юм. Энэ тайланг бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчлэн эсвэл түүний хураангуйг ОУВС-ийн Гүйцэтгэх захирлууд, тэдний ажилтнууд, мөн түүнчлэн бусад байгууллага эсвэл ТТ хүлээн авагчийн бусад байгууллагууд ба санаачилсан талууд, тэдгээрийн хүсэлтийн дагуу Дэлхийн банкны ажилтнууд, тараан түгээхийг ТТ хүлээн авагч дэмжихгүй байхаас бусад тохиолдолд, хууль ёсны сонирхол бүхий техникийн туслалцаа үзүүлэгч бусад талууд болон хандивлагчдад тарааж болно (Техникийн туслалцааны мэдээллийг түгээн дэлгэрүүлэх Үйл ажиллагааны зааврыг — Чадавхийг хөгжүүлэх мэдээллийг түгээх ажилтны үйл ажиллагааны удирдамж)-аас үзнэ үү). Иймд энэ тайланг эсвэл түүний хураангуйг (бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчлэн) ТТ хүлээн авагчийн бусад байгууллагууд эсвэл санаачилсан талууд, Дэлхийн банк, хууль ёсны сонирхол бүхий техникийн туслалцаа үзүүлэгч бусад талуудаас өөр ОУВС-ийн гаднах талуудад хүргүүлэх хэрэгтэй бол ТТ хүлээн авагч болон ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газраас зөвшөөрөл авах шаардлагатай.

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ нь бүхэлдээ тоон технологид шилжиж, технологи, үйлчилгээний нэгдэн нийлэлт, интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан салбарын эдийн засгийн үр ашигтай байдал, тогтвортой хөгжлийг хангах үүднээс үнэ тарифын зохицуулалт болон өрсөлдөөний бодлогыг дэлхий чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна.

БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, Европын холбоо, Арабын орнууд руу хүнсний бүтээгдэхүүний экспортлох боломжийг судлах

Монгол улсын уул уурхайгаас бусад экспортын нэг үйлчилгээний экспортын гол хэсэг болох олон улсын аялал жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг “аялал жуулчлалын эвент”-ийг тодорхойлох, эвентийн стратеги төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ хийх зорилготой.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход зарцуулах зардал, цаг хугацааны шинжилгээг гүйцэтгэсний үндсэн дээр экспортын замын зураглалыг боловсруулж цаашид сайжруулах боломж, арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Дэлхий даяар жил бүр зохион байгуулагддаг олон зуун үзэсгэлэн худалдаанд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, зорилгод нийцсэн үзэсгэлэн худалдааг зөв тодорхойлж оролцоход гарын авлага болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг гаргасан байна.

Сангийн Яам / 2023 он

2023  ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМ

Монгол Улсын эдийн засаг дэлхийн хамтын нийгэмлэгтэй интеграцчилагдаж, глобал зах зээлийн оролцогч болсон тул иргэдийн мэдлэг, ур чадвар нь глобал эдийн засагт өрсөлдөх хэмжээнд байж зориулалтын шаардлагаа хангах учир боловсрол сургалтын талаар баримтлах бенчмарк нь олон улсын жишиг байх шаардлагатай болж байна.

Дэлхийн банкны зүгээс Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, боломж төлвийг судалж, дүн шинжилгээ хийлээ.

Судалгаа