Хайлтын үр дүн

374 илэрц олдлоо.

Эх орны эрдэс түүхий эдийг ашиглан өндөр үзүүлэлтэй бетон гарган авах оновчтой найрлагыг тогтоож, түүний физик механик шинж чанарт нөлөөлж буй хүчин зүйлүүдийн хамаарлыг тогтоож, өндөр бат бэхтэй бетон гаргаж авах технологи боловсруулж гарган авсан бетоныхоо шинж чанарыг иж бүрэн судлахад судалгааны ажлын зорилго оршино.

Бид өөрсдийн төслийн ажлын хүрээнд Монгол орны түүхий эдийн шинж чанарыг сайжруулан ашиглаж ус шүүх керамик мембраныг гарган авахыг зорилоо.

Энэхүү сэдэвт ажлын хүрээ нь судалгааны хоёр чиглэлийг хамрах бөгөөд үүнд: Хүнд мезонуудын бүтэц, физик шинж чанарын загварчлал, задралын сувгуудын тооцоо, улмаар Стандарт онолын өргөтгөлүүдийн нөлөөлөх боломжыг судлах Цахилгаан сул фазын хувиргалтад Хигсийн харилцан үйлчлэлийг өөрлөлтөөс үүсэх нөлөө, гравитацийн долгион зэрэг үр дагаваруудыг урьдчилан таамаглах, Хигсээр явагдах инфляцын үр дүнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийн онолын тооцоог гүйцэтгэж, үр дүнгээ хиймэл дагуулын болон газар дээр суурилсан ажиглалт болон туршилтын үр дүнтэй харьцуулан судлах

Кластер анализ бол амьтан ба ургамлын ангилал, Биологи, амьтан судлалын салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Чарльз Дарвины Эволюцийн онолын үндэс болсон. Мөн ангилал нь бусад шинжлэх ухааны салбаруудын онолын хөгжилд голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид кластерчлалын анализын аргыг ашиглан их энергийн туршилтын өгөгдөлд анализ хийх мөн боловсролын салбарт буюу суралцагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад ашиглах зорилготой

Энэ суурь судалгааны сэдэвт ажлаар нам температурын плазмыг төрөл бүрийн орчин дотор ниргэлгийн процессоор үүсгэж энэ процессын үед үүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг судлах зорилготой. Төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалаар хийсэн электродуудын хооронд ниргэлэг явуулахад энд сул иончлогдсон плазм төлөв бий болох ба янз бүрийн дисперстэй материал үүсдэг. Тухайлбал, фуллерен, нанохоолой, нано утас молекуляр кластер, файбэр зэргийг үүнд хамруулж болно. Ийм замаар бий болгосон материал нь байгаль дээр шууд оршдоггүй эсвэл техник, технологийн хувьд өндөр ач холбогдол бүхий онцгой шинж чанартай байдаг учраас судлаачдын сонирхолыг ихээр татаж байдаг судалгааны объект юм. Ийм учраас төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалуудаар хийсэн электродын хооронд явагдах ниргэлгийг судалж тогтвортой байдлыг хангах, ниргэлгийн явцад үүсэн бий болж байгаа бүтээгдэхүүнийг гарган авах боломжит арга замуудын талаарх судалгааг эхний шатанд явуулна. Дараа нь бид өндөр даралттай хийн (𝑝~1атм даралттай агаар) болон шингэн орчинд янз бүрийн материалуудын хооронд ниргэлэг явуулж ниргэлгийн явцад үүсэж байгаа материалуудыг гарган авч шинж чанарт судалгаа хийхээс гадна тухайн материалуудын үүсэх горимыг тогтоох судалгааг явуулна.

Энэхүү төслөөр орчин үеийн дэвшилтэт тэргүүний аргазүйд тулгуурлан цөмийн кластер бүтэц, цөмийн задрал, урвалын механизмын талаар онол туршлага хосолсон суурь судалгааявуулж, шинжлэх ухаан-танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ мэдээлэл гарган авч, шинэ мэдлэгийг буй болгох зорилго тавьсан

/ 2022 он

“Монгол Улсын авто замын орон зайн мэдээллийн сан байгуулах”, “Зам, тээврийн бодлого төлөвлөлтөнд ашиглах математик загварчилалын программ хангамж нэвтрүүлэх”, “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах зорилгоор хийгдсэн.

/ 2018 он

Монгол улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн тухай

/ 2022 он

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг хот төлөвлөлт, хотын тээврийн бодлого, төлөвлөлтөдтулгуурлан УБ хотын зам тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалд дүгнэлт хийн ирээдүйн дүр зургийг хэлэлцэн, өнөөгийн асуудлыг шийдвэрлэх арга замыг цэгцлэх чиглэсэн судалгаа.

/ 2023 он

ЕБС-уудын түгжрэлд үзүүлж буй нөлөөлөл

/ 2020 он

МУ-ын ЭЗ-ийн дэд бүтцийн судалгаа, мал аж ахуй, эрдэс баялаг, зам харилцаа гэм мэтийн өртөг эдийн засгийн нөлөөллийг судалгаа

Энэхүү судалгааны хүрээнд Монголын маркетингийн салбарын нөхцөл байдал, цаашдын тренд, тулгамдаж буй асуудал, зар сурталчилгааны сувгийн үр өгөөж, нөлөөллийн учир шалтгаан, цаашдын тренд, маркетингийн төсвийн бүтэц хуваарилалт, түүнд уламжлалт сурталчилгааны эзлэх хувь зэргийг тодорхойлсон.

Энэхүү судалгаа нь цахим худалдааны өнөөгийн байдал, хэрэглээ, цахим худалдаа эрхлэх, цахим худалдаанд оролцоход гарч буй хүндрэл бэрхшээл, мөн цахим худалдааны дэд бүтэц, экосистем, цахим үйлчилгээний талаарх өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт өгөх, улмаар Монгол улсын нөхцөл байдалд нийцсэн зохицуулалтын санал боловсруулах зорилготой юм.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2022 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдын орон сууцны эрэлт хэрэгцээг тодорхойлоход оршино.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Монгол улсын жижиг, дунд үйлдвэрийн өнөөгийн байдлыг Сүхбаатар аймгийн жишээн дээр судалж, түүнийг кластераар хөгжүүлэх загвар, санал, зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн болно. (Оюуны өмчийн албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд ашиглах тохиолдолд зөвшөөрөл эзэмшигчтэй холбогдоно уу. Утас : 99010776)

Судалгаа