Богино болон урт хугацааны хүний нөөцийн менежментийн төлөвлөгөөг боловсруулахын тулд Сүхбаатар аймгийн хүний нөөцийн өнөөгийн байдлыг тодорхойлж, нас, хүйс, ажилласан жил зэрэг нийгэм, хүн ам зүйн үзүүлэлтүүдээр задлан шинжилж, бүлэг хоорондын ялгааг тодорхойлох нь цаашдын бодлого боловсруулах, төлөвлөлт хийхэд чухал ач холбогдолтой билээ.