Хайлтын үр дүн

545 илэрц олдлоо.

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

"“Зуун дамнасан үндэсний хэл бичгийн судлалын түүх” сэдэвт грантын зорилго нь нэгд, түүх бичлэгийн дээрх хоёр хандлагыг эн тэнцүү харгалзан, үнэлж дүгнэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил, түүний залгамж чанар, уламжлал, шинэчлэлийн харилцаа, туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгэлгээний хөгжил-дэвшил, эрдэмтэн судлаачдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварын өсөлт энэ бүхнийг бодит бүтээгдэхүүн, үр дүнтэй нь холбон тодорхойлохыг зорьсон. Хоёрдугаарт, нөгөө талаар Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил дэвшлийн түүхэн замналыг судлахдаа, манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ? гэдэг, чухам бид өөрсдөө ямар туршлагыг бүтээн бий болгосон бэ?, Бидний үнэт зүйл юу вэ? гэдгийг тодруулан үзэхийг зорьсон. Гуравдугаарт, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжлийн түүхийг судлан, нэгдсэн тогтолцоонд оруулж, үнэт чадвар, уламжлал шинэчлэлийн хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн түүх бичлэг үлдээхийг зорьсон."

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн зүйл бол оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Оюуны бүтээлийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх, өнөө үеийнхэн үр өгөөжтэй, зөв зохистой ашиглахын тулд түүнийг хамгаалах, дэлгэрүүлэх шаардлагатай. Оюуны өмч нь нийгмийн харилцааны өргөн хүрээг хамарсан цогц ухагдахуун юм.

"Судалгааны үр дүнг хамтын бүтээл, судалгааны өгүүлэл, илтгэл, зөвлөмж зэрэг хэлбэрээр олон нийтэд хүргэх, төрийн байгууллага, бодлого боловсруулагчдын ажлын хэрэгцээнд тус нэмэр оруулахыг зорив."

Даяаршиж буй дэлхийд Монгол Улсын хоёр том хөршийн нэг болох ОХУ-ын бие даасан гадаад бодлогодоо өөрийн ашиг сонирхлыг хамгаалах замаар дэлхийн их гүрэн болох зорилготой алхмуудыг хийж буй явдал нь ОХУ-ын Үндсэн хуулиар олгогдсон гадаад бодлогын шийдвэр гаргах эрх бүхий удирдагч В.Путины засаглаж буй бүхэл бүтэн үетэй шууд холбоотой байна. Тиймээс урьдын олон улсад идэвх сул, хүлээцтэй бодлогоо өөрчлөн, бүс нутгийн хүрээнээс хальж, өдгөө олон улсын тавцанд их гүрний далайцтай бодлогыг хэрэгжүүлж буй В.Путины засаглалын үеийн гадаад, дотоод бодлогын хэрэгжилт, түүний бүс нутаг, Монгол Улс дахь тусгалыг авч үзэх нь энэхүү суурь судалгааны ажлын үндсэн зорилго болно.

Прокурорын хараат бус байдлын талаарх энэхүү судалгааны хүрээнд Монгол Улсын прокурорын байгууллагын бие даасан байдал ба түүнд хамаарах хүчин зүйл, Монгол Улсын Ерөнхий Прокурорын статусын талаар судалсан болно.

Цаазаар авах ялыг халахтай холбоотой олон улсын эрх зүйн зохицуулалт, гадаад орнуудын чиг хандлага, Монгол Улсын эрх зүйн хүрээний зарим асуудлыг нэгтгэн дүгнэсний үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг тодруулах ажлын хэрэгцээнд зориулж лавлагаа мэдээлэл, санал, зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангийн хүрээнд бусад шинжлэх ухааны түүвэрлэн авсан нэр томьёог судалж шинжлэх ухааны үндэслэлтэй, практик ач холбогдолтой нэр томьёоны тайлбарыг бий болгоход оршино.

Уг судалгааны хүрээнд “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны талаар авч үзнэ. Юуны өмнө судалгааны сэдвийн хүрээнд Монгол Улсын холбогдох эрүүгийн хууль тогтоомжид байгаа эрх зүйн зохицуулалтыг шинжлэн судлах шаардлагатай. ЭХХШтХ-н 17-р бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх ойлголтыг хуульчилсан. Энэ ажиллагаа нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан үеэс хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл процессын чухам аль хэсэгт хамаарахыг хуулийн зүйл, заалтаас нягталж үзэхэд мөрдөн байцаалтын үеэс эхлэхээр байна. Ердийн журам болон хялбаршуулсан журмын процесс үе шатыг харьцуулбал хэрэг бүртгэлтийн шатанд ялгамжгүй байна (ЭХХШтХ 30.1). Харин мөрдөн шалгах ажиллагааны үеэс ялгаатай зохицуулагдаж байна. ХЖХХША-г ердийн журамтай процессын хувьд харьцуулахад мөрдөн байцаалтын үеэс эхэлнэ.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 3.5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийх” гэж заасны дагуу “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ /Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалт/” сэдэвт судалгааг хийж гүйцэтгэн ХЗДХЯ-нд хүргүүлсэн. Тус судалгаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалтын хэрэгжилтийн үр дагаварын талаар судлан дүгнэлт, зөвлөмжийг өгсөн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг ийнхүү судлахдаа хүний хөдөлмөрлөх эрхтэй холбон судалснаас гадна түүнийг авах үндэслэл, шаардлага, суллах нөхцөл байдал болон сунгах талаар асуудлыг авч үзсэн.

Монгол Улсын эрх зүйн хүрээнд “шинэ төрлийн” гэж тооцогдох гэмт хэрэг, тухайлбал хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг; өнөөгийн байдлаар Монгол Улсад бүртгэгдээгүй ч олон улсын хэмжээнд онц ноцтой аюул учруулдаг гэмт хэргүүд болох иргэний нисэхийн харилцаа, агаарын хөлөг, олон улсын нисэх буудлын аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг; хүрээгээ тэлж улам өсөн нэмэгдэж буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргүүдтэй тэмцэх хүрээний олон улсын гэрээнүүдийг тус тус сонгон судалж, гэмт хэргийн тодорхойлолт, үндсэн шинж, эрүүгийн хариуцлагатай холбоотой хэм хэмжээг түүвэрлэн, Монгол Улсын Эрүүгийн хуульд тусгасан байдлыг тодруулж, нийцлийг дүгнэн, цаашид тус хуулийг боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж дэвшүүлснээрээ суурь ач холбогдол оршино. Ингэснээр Эрүүгийн хууль ба Монгол Улсын олон улсын гэрээний нийцлийг сайжруулж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ эрх зүйн хүрээнд биелүүлэх үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ хэмээн найдаж байна.

Судалгаа