Хайлтын үр дүн

635 илэрц олдлоо.

Даян дэлхийн улс орнууд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн чуулганаар “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрийг батлахдаа “Жендэрийн тэгш байдлыг хангах” зорилгыг дэвшүүлж хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн билээ. Монгол Улс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдлаараа дэлхийд 12-т ордог (Дэлхийн банк 2020). Энэ зөрүү 1994 онд 4.6 жил байсан бол 2022 онд 9.4 жил болж нэмэгдсэн ба дундаж наслалтын хүйсийн зөрүү урт хугацаандаа нэмэгдсээр байна1 . Эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг дэмжих, гэр бүл бүр элэг бүтэн эрүүл, жаргалтай амьдрах алсын харааны хүрээнд 2020 онд “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан 2 жилийн хугацаанд хэрэгжүүлсний мөрөөр олон нийтийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж улмаар төрийн бодлогын түвшинд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатайг төлөвлөгөөний хэрэгжилтэд хийсэн үнэлгээ харуулсан болно. Энэхүү төлөвлөгөөг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлснээр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгахад ахиц гаргах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хандлага, дадлыг хэвшүүлэх, эрэгтэйчүүдийн гэнэтийн, зуурдын шалтгаант нас баралтыг бууруулах болон төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэж буй төрийн бус байгууллагуудын чадавхыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.

Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн бодлого нь эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрх, тэгш боломж, тэгш хандлагын баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, түүнийг арилгахад чиглэж байна.

Монгол Улсын төрийн албаны холбогдох хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны албан тушаалд албан хаагчийг сонгон шалгаруулж томилж байгаа өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж чадахуйн зарчмын хэрэгжилтийг тодорхойлох, дүгнэлт, санал гаргахад оршино.

Монгол Улсын Төрийн захиргааны хөгжлийн хоёрдугаар үед холбогдох түүхэн эх сурвалж, ялангуяа энэ үеийн Үндсэн хуулиудад шинжилгээ хийх замаар төрийн захиргаа, төрийн албаны эрхэмж, уламжлалыг захиргааны шинжлэх ухааны өнцгөөс судалж тодруулах зорилго тавихдаа төрийн захиргаа, төрийн албаны хүрээний эрхэмж нь эцсийн эцэст улс төрийн эрхэмж (улс төрхт төлөв байдал (statehood))-ийг бэхжүүлэн хадгалагдахад чиглэгддэгийг харуулахыг хичээв.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн чиг үүргийн хуваарилалт, түүний хэрэгжилтэд шинжилгээ хийж дүгнэлт санал боловсруулах.

Төрийн албан хаагчийн ёс суртахууныг зохицуулж буй хууль, дүрэм болон зөрчлийн тохиолдлуудад /кейс/ агуулгын шинжилгээ хийх замаар ёс зүйн төрөлжсөн хууль тогтоомжуудын харилцан уялдааг тогтоох зорилготой.

“Төрийн албаны тухай хууль”-аар шинэчлэн тогтоосон төрийн албан хаагчийн сургалтын тогтолцоо, түүний хэрэгжилтийн үйл явц, үр дүнд шинжилгээ хийж төлөв байдлыг тодорхойлон дүгнэлт, зөвлөмж боловсруулж гаргах.

Төрийн захиргааны албан хаагч мэргэшсэн байх тухай ойлголтыг тодорхойлж, мэргэшсэн байдлыг нь хэмжих шалгуурыг тодорхойлоход энэхүү судалгааны зорилго оршино.

Хүүхэд хамгааллын тухай хууль нь Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны хууль эрх зүйн хүрээг анх удаа үндэсний, орон нутгийн, анхан шатны түвшинд тогтоож өгсөн гэж судлаачид үзсэн ба хүүхэд хамгааллын тогтолцооны үр дүнтэй үндсэн бүрэлдэхүүн хэсэг гэдгийг оролцогч талууд хүлээн зөвшөөрсөн тул тус хуулийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээг голлон барьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг тодорхойлов.

Сангийн Яам / 2024 он

Монгол улсын Сангийн яамны санаачилгаар 2021 оноос эхлэн Монгол улсын эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэх үүднээс “Хагас жилийн эдийн засаг, төсвийн тойм”-ыг жил бүр бэлтгэн олон нийтэд хүргэдэг билээ. 2024 оны эхний хагас жилийн тоймыг бэлтгэн хүргүүлж байна.

/ 2024 он

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, НӨХӨН ХАНГАЛТЫН ТАЛААР АЛБА ХААГЧДААС АВСАН СУДАЛГААНЫ АЖЛЫН ДҮНГИЙН ТАЛААР

/ 2024 он

Энэхүү “Цагдаагийн байгууллагын жишиг загварыг боловсруулах нь” судалгааны ажил /цаашид “Гэрээт ажил” гэх/-ыг “Цагдаагийн ерөнхий газар”-ын захиалгаар нийгмийн системийн инженерчлэлийн арга, аргачлалыг ашиглан “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын дэмжлэгтэйгээр “ТУС Солюшн” ХХК хариуцан гүйцэтгэв.

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийнудирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Адууны туурайны эвэрлэг хананы гадаргуу дээрх зураасан шугамууд нь хүний гарын хурууны папилляр хээ болон хумсны ялтас дээрх ховил, атриа, нарийн сувагтай адил хувийн, тогтвортой, дахин давтагдашгүй шинж чанарыг агуулж байгаа эсэхийг адуу судлал ба криминалистикийн шинжлэх ухааны онол, арга, арга зүйд тулгуурлан судалж шинжилсний үндсэн дээр, тэдгээрийг криминалистикийн адилтгал ба онош зүйн шинжилгээнд ашиглах боломжтой эсэхийг тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт, зөвлөмж, боловсруулахад оршино

Тамирчдын морфофункциональ онцлогийг хэрхэн бүрэлдэж буйг иж бүрэн (нас зүй, удамшил болон экологийн төлөв байдлыг тодорхойлон) судлаж бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг тогтоох, дасгалжуулалтын үр дүнг дээшлүүлэх

Орчин үеийн боловсрол судлал, тоглонгоо суралцахуйн онолын зүй тогтлын судалгаанд тулгуурлан, тоглонгоо суралцахуйн арга зүйд тохирсон модон тоглоомын шинэлэг хувилбар боловсруулан сургуулийн өмнөх боловсролд туршин хэрэгжүүлснээр сурагчдын бие бялдар, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, улмаар сургалтын хэрэглэгдэхүүн болох эрүүл ахуйн шаардлага хангасан модон тоглоомыг сургалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Судалгаа