Хайлтын үр дүн

322 илэрц олдлоо.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд Ковид-19 коронавирус болон цар тахлын эсрэг төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааг ЖДҮҮЭ-ээс түүврийн арга ашиглаж гүйцэтгэв.

Транс тос, хувиргасан амьд организмын гаралтай болон органик хүнсний худалдаа, хэрэглээний өнөөгийн байдал, хууль, эрх зүйн орчин, бодлогын уялдаа, олон улсын туршлага, дэлхий нийтийн хандлагыг судлан, дотоодын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх, тэдгээрийг шийдвэрлэх, зохицуулах арга замыг тодорхойлж, хөгжлийн загвар, бодлогын зөвлөмж боловсруулах.

Манай улсын Засгийн газар 2030 он гэхэд барилгын дулаан алдагдлыг 40%-иар бууруулах зорилт тавьж байгаа бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй шинэ барилгыг дэмжих, хуучин барилгуудыг шинэчлэх нь энэхүү зорилтыг хэрэгжүүлэх стратегийн үндсэн хоёр тал юм. 1975-1985 онд баригдсан угсармал барилга одоо мөрдөж буй “Барилгын дулаан хамгаалалт” нормын шаардлагад хүрдэггүй. Эдгээр барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээ өндөр тул хүлэмжийн хийн ялгаруулалт их юм. Мөн халаалтын системийн шийдэл нь учир дутагдалтай тул халаалтын улиралд барилгуудын халаалт доголдож айл өрхийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), ДДНХИ-тай хамтран орон нутгийн хэмжээнд дулаан алдагдал ихтэй барилгуудыг дулаалах, сэргээн засварлах ажлын хүрээнд “Угсармал орон сууцны шинэчлэл 2” төслийг хэрэгжүүлж байна.

Эрчим хүчний хэмнэлт багатай угсармал орон сууц нь Монгол улсыг нэг хүнд ноогдох хүлэмжийн хийн ялгарал өндөр байх гол шалтгааны нэг нь болдог. Өвлийн улиралд гадна агаарын температур -40оС хүрч халаалтын ачаалал нэмэгдэн, оршин суугчдын тав тух алдагддаг. Монгол улсын засгийн газраас барилгын дулаан алдагдлыг 2030 онд 40 хувиар бууруулахаар зорилго тавьсан бөгөөд үүндээ илүү эрчим хүчний хэмнэлттэй шинэ барилгыг дэмжих, хуучин барилгыг сайжруулах гэсэн 2 гол арга хэмжээг хэрэгжүүлснээр хүрэх юм. БХБЯ нь Улаанбаатар хотод дулаалгыг дэмжиж байгаа ба цаашид ДДНХИ -тэй бүс нутгийн хэмжээнд дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар 2030 он гэхэд барилгын дулаан алдагдлыг 40%-иар бууруулах зорилт тавьж байгаа бөгөөд энэ хүрээнд Барилга, хот байгуулалтын яам (БХБЯ), Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ) олон улсын байгууллагатай хамтран орон нутаг, аймгуудад баригдсан угсармал орон сууцны барилгуудын дулаан алдагдлыг бууруулах, орон сууцны барилгуудын үнэ цэнэ, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, тав тухыг нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хамтран хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Угсармал орон сууцны шинэчлэл 2” төсөл юм.

Уг судалгаанд Булган аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны үндсэн үзүүлэлтүүд, эдгээрийн 2040 он хүртэлх хэтийн төсөөлөл, хөгжил дэвшил, аймаг, сум суурингуудын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, ядуурал, хөдөлмөр эрхлэлт гэх мэт олон хүчин зүйлийг авч үзэж, янз бүрийн бодлого, төлөвлөлт нь эргээд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд хэрхэн нөлөөлж байгааг загварчилсан болно.

Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай дүүргүүдийн 1:10000 масштабтай газар хөдлөлийн бичил мужлалын зураг хийх төсөл

Энэхүү судалгаа нь Улаанбаатар хотын нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн ойрын 3 жилийн орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино.

Энэхүү судалгаа нь 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн ойрын 3 жилийн орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээлэл бүрдүүлэхэд оршино

Төслийн хүрээнд Хангайн бүсийн тулгуур төв шинэ хот төлөвлөхөд үндэслэл материал болох бүсийн аймаг, сумдын нийгэм эдийн засгийн бодит байдал, хүрсэн түвшин, онцлого хэтийн төлөвийг судлан боловсруулж үнэлэлт дүгнэлт өглөө. Мөн бүсийн хот суурины архитектур, хот байгуулалтын хүрсэн түвшин онцлогыг тогтоож, нутаг дэвсгэрийх нь байгаль цаг уур, инженер геологийн тогтоц тэдгээрийн хот суурин байгуулалтад нөлөөлөх хүчин зүйлийн асуудалд иж бүрэн үнэлгээ өгч боловсруулалт хийлээ.

Сүүлийн 20-иод жилд зах зээлийн эдийн засгийн харилцаанд зохицуулан боловсруулж, батлан гаргасан "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал", "Үндэсний хөгжлийн стратеги", "Эдийн засгийн ба Худалдааны Чөлөөт бүс", байгуулах хууль зэрэг хөгжлийн бодлогын шинжтэй боловсруулагдсан үзэл баримтлал, хууль эрх зүйг амьдрал практикт хэрэгжүүлэх дараачийн бодит алхамыг хийхийг Монгол Улсын өнөөгийн байдал шаардаж байна. Иймд Монгол Улсад нэн тэргүүнд эрчимтэй хөгжүүлэх эдийн засгийн дэд бүс болон хот сууринг тодорхойлж, түүнд тохирсон хөгжлийн стратеги боловсруулах шаардлага бий болж байна.

Монгол орны эрдэс түүхий эд болох магнезит ба доломитыг ашиглан магний барьцалдагч гарган авч эрдэс болон органик дүүргэгчтэй эдлэл хийх туршилт судалгааны ажил чиглэгдсэн байна.

Уг төслийн хүрээнд Монгол орны шаварлаг түүхий эдүүдийн талст бүтцийн онцлогийг нарийвчлан судалж монтмориллонит зонхилсон шаврын дээжийг гарган авах болон баяжуулах арга зүйг боловсруулах, түүнийг физик химийн гүнзгий боловсруулалтаар нанопартикал үүсгэх бүтэцтэй болгох болон ус тусгаарлах нимгэн үе бэлтгэх, нунтаг байдлаар ус тусгаарлах материалаар ашиглах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилго тавьж ажилласан болно.

Сүхбаатар аймгийн 2021-2025 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтын боловсролын чиглэлийг оновчтой болгох зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ

Төв аймгийн хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацаа /2022-2024 он/-ны ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг салбар, ажил мэргэжлээр тодорхойлж, боловсролын ба хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг мэдээллээр хангахад оршино.

Тус бүлэгт Монгол Улсын Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохиролцсон Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн 2019 оны 1 дүгээр сард боловсруулж гаргасан Эхлэлийн тайланд тусгагдсан зарим хэсгийг дахин боловсруулж оруулав. Түүнчлэн 2019 оны 11 дүгээр сард боловсруулсан төслийн эхний үе шатны ажлын явц, одоогийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө (ҮХЦТ)-ний эхний төсөл 1, 2021 оны 2 дугаар сард боловсруулсан Эцсийн тайлангийн төсөл 2-т тусгасан туршилтын төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр хийж буй үйл ажиллагааны явц болон түүнээс хойш хийгдсэн ажлуудыг хураангуйлж танилцуулав.

Судалгаа