Хайлтын үр дүн

1847 илэрц олдлоо.

Энэхүү төслөөр геохимийн процесс ба ацитофил төрлийн микроорганизмын үйлчлэлээр сульфидын хүдрийн эрдэс болон устай харилцан үйлчлэх урвалын механизмыг тодорхойлох, зэсийн агуулгатай үйлдвэрийн хаягдал болон бага агуулгатай хүдрээс металлыг ялгах, хүрээлэн буй орчинд ээлтэй био-гидрометаллургийн технологийн судалгаа хийгдэх зорилго тавин ажилласан юм.

Тал хээр, говийн бүсийн хөрсний диелектрик орчны шинж чанарыг тодорхойлох, тодорхойлсон орчинд гүний усыг илрүүлэх георадарын систем болон түүнийн тогтвортой ажиллагааг хангах боломж бүхий нисгэгчгүй нисэх аппаратын техникийн шийдлүүдийг боловсруулж турших.

Монгол хэлнүүдийн бүтцийн үндсэн нэгжүүдийн (үгийн сан ба хэл зүй) тоон шинж чанарыг (бүрэн ба харьцангуй давтамжийн) 6.000.000 дээш үгтэй материалд тулгуурлан хөмрөгийн хэл шинжлэлийн аргуудаар судлахад шаардлагатай тэмдэглээт хөмрөгийг байгуулж, цаашид монгол хэлний хөмрөг байгуулалтыг хөмрөг боловсруулалтын 3А (annotation-тэмдэглэгээ, abstraction-загварчлал, analysis-задлан шинжилгээ)-ийн түвшинд хүргэхийн тулд хамгийн анхны шатны боловсруулалт болох annotation буюу тэмдэглэгээ хийж, монгол хэлний тэмдэглэгээт хөмрөгтэй болох суурийг бүрдүүлж, цаашид хиймэл оюун ухаан ашигласан төрөл бүрийн хэрэглээний программ хангамж зохиоход шаардлагатай эх хэл боловсруулалтын судалгаанд шаардагдах судалгааны эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэхэд оршино.

"Хамтарсан төслийн хүрээнд дараахь зорилтуудын дагуу судалгааны ажил гүйцэтгэнэ. Үүнд: • Монгол орны Их нууруудын хотгор, Сибирийн нууруудын төлөөлөл болсон Байгаль нуур орчмын бүсээр нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг тохируулах, мужийн оновчтой сонголт, физик схемүүдийг тохируулах, сонгох. • Нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг Байгаль болон Монгол орны томоохон нуурууд дээр хамгийн их хур тунадас ордог зуны хугацаагаар ажиллуулан, үр дүнд анализ хийх. • Сибирь болон Монголын томоохон нууруудын агаар мандлын хязгаарын үе давхарга, бэсрэг хэмжээсийн процесс, зуны хугацааны хур тунадаст үзүүлэх нөлөөг судална. Нууруудын агаар мандал, цаг агаарын элементүүдэд үзүүлэх нөлөөний талаар физик тайлбарыг хийх. • Шинжлэх ухааны энэ чиглэлийн хамтарсан судалгаа хөгжихөөс гадна судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн хурлуудад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд өгүүлэл бэлтгэж хэвлүүлнэ.

Спорт организмын Төв Азийн эх газрын хуурай бүсүүдийн эрс тэс онцгой нөхцөлд дасан зохицох байдлыг судлах, Монгол улс, ОХУ-ын зэргэлдээ газар нутгийн базидиомицетийн эмийн мөөгний тархалт, нөөцөд цөлжилтийн нөлөөний богино ба урт хугацааны үнэлгээ өгөх, хүний халдварт аюулт өвчний эмчилгээнд эдгээр мөөгийг хэрэглэх боломжтой эсэхийг судлах

Спорт организмын Төв Азийн эх газрын хуурай бүсүүдийн эрс тэс онцгой нөхцөлд дасан зохицох байдлыг судлах, Монгол улс, ОХУ-ын зэргэлдээ газар нутгийн базидиомицетийн эмийн мөөгний тархалт, нөөцөд цөлжилтийн нөлөөний богино ба урт хугацааны үнэлгээ өгөх, хүний халдварт аюулт өвчний эмчилгээнд эдгээр мөөгийг хэрэглэх боломжтой эсэхийг судлах

- Зүүн Сибирь ба Монголын ургамлын метаболитуудын найрлагын талаар мэдээллийн санг баяжуулах - Алкалоид, ксантон, метиленлактон ба стильбенүүдийг хандлах экологийн схемийг боловсруулах - Байгалийн азотагуулсан гетероцагирагтай алкалоид, сесквитерпеноид, хинон ба ксантонуудын гибрид нэгдлүүдийг гарган авах арга зүйг боловсруулах - Хавдрын эсрэг идэвхтэй нэгдлүүдийн цуглуулгыг бүрдүүлэх

Төслийн зорилго нь нүүрстөрөгчин шинэ материалын түүхий эд болох поликонденсацлагдсан ароматик нүүрсустөрөгчийг нүүрсний органик цулыг уусгагчийн орчинд деполимержуулан гарган авах процессын физик-химийн үндэс суурийг бий болгоход оршино. Нүүрсний дулааны уусгалтаар явагдах процессын урвалын идэвхийн талаарх шинэ мэдлэг бий болгоход энэхүү төсөл чиглэгдэнэ.

Төслийн зорилго нь соронзон долгионы хамгаалалт болон био-анагаах ухаанд хэрэглэгдэх феррит функциональ системийн бүтцийн болон соронзон шинж чанарын судалгааг гүйцэтгэх явдал юм.

Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаанд геополитик, аюулгүй байдал, улс төр, үзэл суртлын хүчин зүйлс маш хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд Оросын зүгээс Монгол дахь улс төр, хувь хүний сэтгэлгээ, хэл, соёл, шинжлэх ухаан, урлаг, утга зохиол, боловсрол, дипломат хамтын ажиллагааны хөгжилд үзүүлсэн нөлөөг “зөөлөн хүч”-ний үзэл баримтлалын үүднээс харилцааны түүхэн уламжлалд тулгуурлан бүрэн судлах нь тус ажлын гол зорилго оршино.

Говь-Алтай аймгийн нутаг дахь түүх, соёлын үл хөдлөх дурсгалын мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор Бигэр, Чандмань, Төгрөг, Халиун, Цогт зэрэг зарим сумдын нутагт археологийн хайгуул судалгаа хийх Хайгуул судалгааны үр дүнд тулгуурлан “Говь-Алтай аймгийн археологийн дурсгалууд” бүтээлийг хэвлэлд бэлтгэх, Монголын эртний түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг олон нийтэд болон гадаад ертөнцөд таниулах ажлыг гүйцэтгэх

Ойрад монголчуудын дүрслэн чимэглэх соёлын судалгааг өмнөх судлаачдын уламжлалт судалгаанаас арай өөр, арга бигийн ухааны үүднээс, утга илэрхийлэн бүтээх зарчмуудыг уламжилж ирсэн талаас нь анхлан судлах, судалгаан дээрээ тулгуурлан гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэх, илтгэл хэлэлцүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын боловсролд тулгуур хэрэглэгдэхүүн болгон нэг сэдэвт бүтээл туурвин нийгмийн хэрэглээнд оруулах болно.

Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгарч буй асуудлуудыг тодруулахад оршино.

1990 оноос хойш Монголын академик хүрээлэлд нийгэм, улс төрийн философи, нийгмийн онолын чиглэлээр хийгдсэн судалгааны ажилд анализ хийж, түүхэн үнэлэлт өгөх. Нийгмийн философи, нийгмийн судалгааны орчин үеийн онол, арга зүйн бүтээлүүдийн агуулгыг тайлбарласан нэгэн сэдэвт бүтээл гаргах. Нийгмийн философийн онолуудын үндсэн ойлголтуудын агуулгыг Монголын нийгмийн бодит байдалд буулган тайлбарлах, нутагшуулах боломжийг эрж хайх.

"Эрдсийн хөрөнгийн (ЭХ) үнэ цэнийн үнэлгээний аргачлалын үндэслэлийг тодорхойлох, ЭХ-ийн үнэ цэнийг тогтоох эдийн засаг-математикийн цогцолбор (ЭМЦ) загварыг боловсруулах, нүүрс, хүдрийн ордын баялгийг олборлох, баяжуулах үеийн уулын эрсдэлийг үнэлэх, загварчлах, түүнчлэн боловсруулсанзагвараа тодорхой нөхцөлд турших"

Хөдөөгийн хөгжлийн нийгэм-эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, экспортын чиг баримжаатай биоэрчимт технологид суурилсан органик хөдөө аж ахуйг хөгжүүлэх үзэл баримтлал боловсруулах

Судалгаа