Хайлтын үр дүн

1847 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны ажлаар метанжуулах процессын өндөр идэвхтэй катализаторыг лабораторийн нөхцөлд гарган авах, нүүрсний хийнээс байгалийн хийн түлшийг нийлэгжүүлэх хагас үйлдвэрийн метанжуулах процессын төхөөрөмжийг зохион бүтээх, улмаар нүүрсний пиролизын хий дэх метан хийн агуулгыг нэмэгдүүлэх замаар өндөр илчлэгтэй хийн түлшийг гарган авах технологийг бий болгох зорилготой юм. Үүний тулд судалгааны ажилдаа дараах зорилтуудыг тавин ажилласан. Үүнд: Метанжуулах процессын никель катализаторыг тунадасжуулах, шигтгэх, шигтгэн тунадасжуулах аргаар бэлтгэж, өндөр идэвхтэй катализатор бэлтгэх тохиромжтой аргыг сонгох Метанжуулах процессын никель катализаторыг никелийн нитрат, сульфат, хлоридын давсны уусмалаас бэлтгэж, анионы хэсгийн нөлөөг судлах Метанжуулах процессын никель катализаторын Al2O3, TiO2, SiO2 зөөгч биетийн нөлөөг судлах Метанжуулах процессын никель катализаторт нэмэлт металлын нөлөөг судлах Метанжуулах процессын хагас үйлдвэрлэлийн төхөөрөмжийг зохион бүтээх, угсрах, үйл ажиллагаанд оруулах Пиролизын хийн метанжуулах хагас үйлдвэрлэлийн хэмжээний туршилтуудыг явуулах Байгалийн хийн түлш, шатахууныг хэрэглэснээр гарах эдийн засаг болон хүрээлэн буй орчинд бий болох давуу талуудыг тодорхойлох, байгалийн хийн хэрэглээний тохиромжтой шийдлүүдийг тодорхойлох

Ургамлын эдийн засгийн стратеги буюу ургамлын үйл ажиллагааны шинж чанар нь хээрийн экосистемийн чиг үүрэгт ургамлын төрөл зүйлийн нөлөөллийг тодорхойлогч гол хүчин зүйл болдог. Тиймээс, энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ургамлын үйл ажиллагааны шинж чанар, ургамал бүлгэмдлийн бүтэц, хээрийн экосистемийн олон талт байдал хоорондын холбоо, тэдгээрт ургамал бүлгэмдэл болон бэлчээрлэлт хэрхэн нөлөөлдөг мөн ургамлын навчны задралын процессыг илрүүлэх

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа” сэдэвт гадаад улстай хамтарсан судалгааны ажлын зорилго нь Монгол оронд цөөхөн байдаг галд тэсвэртэй керамикийн түүхий эд болох галд тэсвэртэй буюу галд тэсвэрлэг шаврыг баяжуулалтын хаягдлаар орлуулах боломжийг тогтооход оршино.

Монгол орны нөхцөлд тохиромжтой шар айрагны АРВАЙН сортыг шалгаруулан үрийг үржүүлэн. үйлдвэрлэлд нэвтрүүлэх Сүүлийн жилүүдэд селекцийн аргаар шинээр гаргасан арвайн гадаад, дотоодын шинэ сортуудыг нутагшсан жишиг сортуудтай харьцуулан судлаж, аж ахуй биологийн ашигтай шинж тэмдэг, шинж чанарыг илрүүлж, сортын потенциалыг богино хугацаанд ашиглах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан Үүнд: 1. Арвайн сортуудын болцын хугацааг тодорхойлох 2. Арвайн сортуудын биометрийн үзүүлэлтүүдийг тодорхойлох 3. Арвайн сортуудын ургацын бүтцийг тодорхойлох 4. Арвайн сортуудыг тарих тохиромжтой хугацааг сонгох 5. Арвайн сортуудын тохиромжтой үрийн нормыг тогтоох 6. Биологийн тэсвэрийн үнэлгээ өгөх

Залуучуудын нийгэм, улс төрийн ухамсар, оролцоо, бие бялдрын асуудлыг бие хүн болон нийгэмч зан сэтгэхүйтэй холбон судалж, дүн шинжилгээ хийн, төрийн, эрх зүйн орчны бодлого шийдвэрт зөвлөмж хүргүүлэн, шинэ үеийнхэний зан төлөв, хандлагын хөгжлийг тодорхойлон, өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд үндэслэн, нарийвчлан судлахыг зорилго болгов.

Аюулгүй байдал нь хүн төрөлхтний үйл ажиллагаагаар үүссэн аюулаас хүмүүс ба хүрээлэн буй орчны хамгаалагдсан байдлын тухай мэдлэгийн систем бөгөөд бие даасан шинжлэх ухааны салбар ухаан байх ёстой гэдэг дүгнэлтэд улс орнууд хүрч байна. Энэ ололтын үр дүнд аюулгүй байдлын янз бүрийн чиглэлийг хамарсан түвэгтэй цогц асуудал, тухайлбал “гуравдагч хөрш”-ийн бодлого, салбар дундын судалгааны сэдэв болох талаар тодорхой ойлголт бий болсон боловч олон тооны хэлэлцүүлэг, нийтлэл, судалгааны тайлан, ном бүтээлээс харахад аюулгүй байдлын ерөнхий болон үндэсний аюулгүй байдлын системийн хүрээнд дэх ерөнхий асуудлын шинжилгээ, түүний онолын загварын байгуулалт, практик зохицуулалтын тодорхой үүргийн томьёололд зааг ялгаа үүссэн байна.

Улс, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бүрдүүлэгч чухал хүчин зүйлийн нэгэн болох үндэсний ой санамж, үнэт зүйлсийн мөн чанарын онолын асуудлыг тодорхойлох, төрт ёс ба монголчуудын үндэсний ой санамжийн түүхэн уламжлалыг судлах, монголчуудын үндэсний ой санамж, үнэт зүйлсийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж цаашид үндэсний ой санамж, үнэт зүйлсийг тодорхойлж үндэсний аюулгүй байдлын бэхжүүлэх асуудлыг судлахад оршино.

Монгол орны нөхцөлд эх орны байгалийн баялаг, ашигт малтмал, түүхий эдийг ашиглан тийрэлтэт сумны хатуу түлш үйлдвэрлэх технологыг боловсруулахад оршино.

Өндөр нарийвчлалт компьютер томографийн шинжилгээгээр зүрх судасны өвчлөл нас баралтын голлох шалтгаан болж буй зүрхний титэм судасны нарийсал бөглөрөлийн шалтгаант зүрхний ишеми өвчнийг эрт үед илрүүлж, оношлох зорилгоор Монгол хүний титмийн артерийн нарийсал, дотор ханын товрууны хэлбэр хэмжээ, байршил, шохойжилтын байдлыг нарийвчлан тогтоох.

Энэхүү судалгааны ажлаараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МАК”–ийн Элдэвийн нүүрсний уурхайн хагас коксын үйлдвэр, “НАКО ТҮЛШ” ХК хагас коксын үйлдвэрүүдэд хуримтлагдсан 4.0 мян.тн орчим давирхайг ашиглах чиглэлийг тогтоох нь нэн тэргүүний шийдвэрлэх асуудал юм. Нөгөө талаас нүүрсийг боловсруулах үед үүссэн байгаль орчинд хоруу чанар ихтэй давирхайг боловсруулж практикийн ач холбогдолтой битумын чанар сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн гарган авахыг зорилоо. Давирхайг ашиглалтыг тогтоохдоо дараах хоёр үндсэн чиглэлийг авч үзэв. Үүнд:1. Давирхайг нефтийн нэрлэгийн фракцуудтай төсөөтэй фракцуудад нэрж түлш, шатахууны чиглэлээр ашиглах 2. Давирхайн 360°C –ийн температураас дээших үлдэгдлийг замын битумд чанар сайжруулах нэмэлт болгон ашиглах боломжийг тогтоох.

Монголч эрдэмтдийн бичгийн болон аман түүхийн сан хөмрөг бүрдүүлэх,Монгол судлалын үйл ажиллагаа, монгол судлалын тулгамдсан асуудлуудаар эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулах, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхМонгол судлалын ирээдүйн чиг хандлага, одоогийн нөхцөл байдлыг дүгнэх

Төсөл хэрэгжсэнээр Монголын түүхийн шинжлэх ухааныг шинэ олдвор баримтаар баяжуулж, түүхэн мэдлэгийг арвижуулан шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулна. Эртний түүхийн дурсгалуудыг шинэ дэвшилтэт аргаар судалж, эрдэм шинжилгээ, сурталчилгааны эргэлтэд оруулснаар эдгээр дурсгалыг үзэж сонирхох гадаад дотоодын жуулчдын тоо өсөж нэмэгдэхэд нөлөө үзүүлж, улс орны эдийн засагт зохих хувь нэмэр оруулна.

Тээврийн хэрэгслийн байршил тогтоогч төхөөрөмжийг импортын төхөөрөмжүүдээс үнэ багаар борлуулах боломжийг судлах, хэрэглэгчийн хүсэж буй мэдээллийг веб интерфейсээс хянах, хадгалах, нийтийн тээвэр болон бусад тээврийн үйлчилгээний байгууллагын зах зээлд нэвтрүүлэхэд зорилго оршино.

“Академич Чулууны Далай: Амьдрал үйлс, эрдмийн өв” грант төслийн хүрээнд их эрдэмтэн Ч.Далайн амьдрал үйлсийг намтар судлалын хүрээнд судлах, залуу хойч үед сурталчлах ажлыг зохион байгуулах нь эрдэм судлалын төдийгүй бүх шатны сургалт, соён гэгээрлийн үйл ажиллагаанд холбогдох цаг үеэ олсон ажил болсон билээ. Грант төслийн дэмжлэгтэйгээр тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас академич Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд түүний амьдрал үйлс, эрдэм судлалын өвийг сурталчилсан бүтээлийг нийтлүүлж, тус хүрээлэнгийн ахмад үеийн нэрт эрдэмтдийн бүтээлийн цувралын эхлэлийг тавих, эрдэмтэн судлаачид болон өргөн олны хүртээл болгохыг грант төслийн үндсэн зорилгоор тодорхойлж, үр дүндээ хүрсэн болно.

"Нэгд, өнөөгийн түүх бичлэгт гүнзгий хөндөгдөөгүй асуудлыг нэхэн судлах, хоёрт, түүхэн сургамж, орчин үед ач холбогдол бүхий сэдвийг боловсруулах, гуравт, Монголын 1921 оны хувьсгалын түүхийн судалгааны агуулга хүрээг тэлэх, эх сурвалж, мэдээллийн санг баяжуулах шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэс болгон хамтын бүтээл, архивын баримт бичгийн эмхтгэлийг туурвиж, 1921 оны Монголын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан олон улсын хурлыг зохион байгуулж олон нийтэд сурталчлах, төслийн судалгааны хүрээнд 4 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд нийтлүүлэн судалгааны үр дүнг танилцуулахад оршино. Эдгээр бүтээлүүд нь түүхэн үйл явдал- 1921 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулагдсан.

1. Хожуу эртний үе, дундад зуун болон орчин үеийн угсаатны шашны болон нийгмийн үйл явцын хүрээн дэх Сибирь(Алтай, Тува) болон Баруун Монголын хил орчмын нутгуудын хүн амын угсаатны нийгмийн хөгжлийн үндсэн чиг хандлагыг тодорхойлж, соѐл-түүхийн нөхцөл байдалд тодорхойлолт өгөх. 2. Анхдагч шашнууд (зороастризм, буддизм, манихейство, несторианство, ислам) дэлгэрсэн үе шатыг тодруулах, скиф-хүннүгийн, түрэг-монголын, зүүнгарын болон орчин цаг үе дэх Өмнөд Сибирийн болон Төв Азийн хил зэргэлдээ бүс нутгуудын нүүдэлчдийн ертөнцийг үзэх тогтолцооны төлөвшилд тэдгээр шашнуудын нөлөөллийг авч үзэх. 3. Хожуу эртний үе болон дундад зууны үед Төв Азийн бүс нутаг дахьугсаатны нийгмийн үйл явцын хүрээнд оршуулгын зан үйлд шинжилгээ хийсний үндсэн дээр Алтай, Тува болон Монголын нүүдэлчдийн соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тогтоох. 4. XIX зуунаас XXI зууны эхэн үе дэх Алтай, Тува болон Баруун Монголын хил дамнасан орон зай дахь угсаатны нийгмийн үйл явц болон төрийн бодлогын хүрээнд үнэн алдартан, ислам болон буддизмын харилцан үйлчлэлийн хийгээд хөгжлийн эрч, хөдлөл зүйг авч үзэх. 5. Сибирийн (Алтайн хязгаар, Тувагийн БНУ, Алтайн БНУ зэрэг) болон Баруун Монголын (Баян-Өлгий, Ховд болон бусад аймгууд) хилийн бүс нутгууд дахь соѐл хоорондын харилцан үйлчлэлийн онцлогийг тодорхойлдог орчин үеийн угсаатны нийгмийн болон шашны үйл явцуудад дүн шинжилгээ хийх зэрэг болно.

Судалгаа