Хайлтын үр дүн

1847 илэрц олдлоо.

Сульфидийн хүдрийг флотацын аргаар баяжуулах үйлдвэрийн хаягдал зутангаас нарийн, дисперсэд, коллоид ширхэгтэй үнэт бүрдэл хэсгүүдийн ширхэглэгийн фракцын шинжилгээг хийх, ширхэглэгийн фракцууд дахь үндсэн компонентүүд, тэдгээрийн фазын болон агуулгын тархалтыг судлах, хаягдлын зутан дахь Cu, Mo-ийг шинэ төрлийн флотацын сурфактантын тусламжтайгаар ялгах зохистой нөхцөлийг тогтоох, металл авалтыг сайжруулах технологийн судалгаа хийх зорилго тавьсан.

Монгол орны шавьж, бусад үет хөлтнүүдийн ангилал зүй, олон янз байдал, экологи, бүлгэмдлийн бүтэц, тархалт, байгалийн экосистемд гүйцэтгэх үүргийг тодорхойлох, шинэ төрөл зүйлүүдийг нээн илрүүлэх, ховор ба өвөрмөц зүйлүүдийг хамгаалах зэрэг асуудлыг судлах зорилготой. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. 1. Монгол орны шавьж, үет хөлтний биологийн олон янз байдлын судалгаа хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх. 2. Тодорхой бүс нутагт тархсан шавьжийн бүрэлдэхүүн, тархалтын байршилт, бүрэлдэхүүний ба элбэгшлийн анализ хийх. 3. Шавьжийн бүлгэмдлийн бүтэц, үйл ажиллагаа, зарим зүйлүүдийн экологи, экосистемд гүйцэтгэх үүргийг тодорхойлох. 4. Шавьж, үет хөлтний зарим бүлэг, төрөл зүйлүүдийн онтогенез ба филогенезийн асуудлаар харьцуулсан судалгаа хийх. 5. Шавьжийн ховор зүйлүүдийн элбэгшлийн төлөв байдал, ховордлын зэргийг үнэлж, хамгаалах асуудлыг тодорхойлох.

Энэхүү төслийн хүрээнд хүрэл, төмрийн түрүү үе, эртний ба дундад эртний нүүдэлчдийн булш малтан судлах ба палеоантропологийн хэрэглэгдэхүүнээр Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарвалийн залгамж холбоо болон тэдгээрийн малын удмын холбоог молекул биологийн аргаар тогтооход чиглэнэ. Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарвалийн залгамж холбоо, хүн ам тасралтгүй оршин сууж байсан эсвэл хүн ам өөрчлөгдсөнийг археологи, молекул-генетикийн түвшинд тогтооход чиглэнэ.Ном сударт бичигдсэн түүхийн асуудал болон түүхийн будилаантай асуудлыг шийдвэрлэх загварыг бий болгох зорилготой.

Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн нийт хэмжээ, органикийн задралын эрчим, нүүрстөрөгчийн ялгарал, өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, хөрсний органик нүүрстөрөгчийн алдралыг багасгахад чиглэсэн бодлого, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилготой.

Усан орчны экологийн мониторинг нь усан орчин, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн нөхцөл байдалд системтэй, давтан хэмжилт хийх, ижил аргаар ижил газарт (цэгт) цаг хугацааны явцад урт хугацааны харьцуулалт хийх шинжлэх ухааны чухал үйл ажиллагаа бөгөөд усны нөөц, усан орчныг хамгаалах, зүй зохистой ашиглахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэс болно. Энэхүү сэдэвт ажлын зорилго нь хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй голын экологийн мониторинг судалгааг хийх, бохирдлын түвшинг тогтоож, бохирдлыг сааруулах, нөхөн сэргээх арга хэмжээний үндэслэл боловсруулахад оршино.

Нарны Н-альфа ажиглалт, хэт ягаан цацраг ба нарны радио гялбааг бүртгэж боловсруулж физик параметрүүдийг тодорхойлно. GPS станцын мэдээг боловсруулах, Ионосфер дэх электроны нийт агууламжийг спектр анализаар шинжлэх юм.

Хатанбулгийн ба Өмнөд говийн эртний массивуудын суурь, палеозойн хучаас болон интрүзив бүрдлүүдийн геологийн тогтоц, стрүктүрийн хэв шинж, бодисын найрлага, насны асуудлыг нарийвчлан тогтоох замаар тэдгээрийн үүслийн цаг хугацаа ба нөхцлийг тодруулан массивуудын гарал үүсэл, геодинамик хөгжлийн загварыг боловсруулах, геологийн бүрдлүүдтэй холбоотой хүдэржилтийн төрөл, зүйтогтлыг илрүүлэх

Li -ионы батарейд ашиглах графенжүүлсэн электродын (LiFePO4-GNF; Li4Ti5O12- GNF) материал гарган авах, мөн нам температурын түлшний элементэд зориулсан графенд суурилсан катализатор (Pani/ GNF; Pt- Pani/GNF) гарган авч тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг явуулах зорилгыг тавьсан болно.

Нил улаан туяаны болон раман спектрометрийн төхөөрөмжүүдийн технологи, аргачлалын судалгааг гүйцэтгэж, Майкольсоны интерферометр бүхий спектрометрийг зохион бүтээж турших.

Амины болон нийтийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулсанаар эрчим хүчний хэрэглээг багасгаж утааг бууруулах цаашлаад сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр халаах, цахилгаан үйлдвэрлэх боломжийг судлахад ажлын зорилго оршино.

2015 оноос ШУА-ийн ФТХ нь БНХАУ-ын Бээжин хотод байрлах Их энергийн физикийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа олон улсын Ш/У-ны мега төсөл “БЭС-3” хамтын ажиллагаанд гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй ороцож багйаа. Манай ажлын зорилго нь дээр дурьдсан хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй оролцож, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх

Төслийн зорилго нь холимог металл агуулсан соронзон нано материалын дотоод тогтцын зүй тогтол, соронзон шинж чанарыг квант механикийн онолоор болон атомын бүтцийн рентген дифракц, нил улаан туяаны спектрометрийн аргаар судлах явдал юм.

Монгол хүний хоол тэжээлийн байдлыг үнэлэхэд ашиглах биомаркеруудын дундаж болон лавлах хэмжээг тогтоох

Хүрээлэн буй орчин дахь (ус, хөрс) энтеровирусийн экологийн онцлог, төрөл зүйл, биологийн төрх, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, тархалтыг судалж, урьчдилан сэргийлэх, оношлох аргын үндэслэлийг боловсруулах

Өндөр гэгээний урласан хосгүй үнэт өвийг ШУА-ийн хүрээлэн, их, дээд сургуулийн мэргэжлийн судлаачид бүртгэх, цуглуулах, улмаар улсын хамгаалалтад авч музейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн сурталчлах үйл ажиллагаа Монгол улсад өнгөрсөн зууны дунд үеэс эрчимтэй эхэлсэн билээ. Тийн боловч өнөө хэр нь эрдэм шинжилгээний эргэлтэнд ороогүй, эх материал нь хадгалалтын буруугаас болж дахин сэргэхээргүй болсон зэрэг шалтгааны улмаас үрэгдэж, олон нийтэд төдийлөн мэдэгдээгүй дурсгалууд ч байна. Түүгээр ч зогсохгүй улсын томоохон музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа дурсгалууд ч андуу ташаа тайлбартай байгаа нь энэ талын судалгаа бүрэн бус болохыг харуулдаг юм. Ийм нөхцөлд бид түүхийн болон бусад шалтгаан, хүчин зүйлийн улмаас өөрийн улсын болон хөрш ОХУ-ын музей, хийдүүдийн сан хөмрөг, хувь хүмүүсийн гарт хадгалагдах болсон Өндөр гэгээний тиг хийцийн бурхад, урлагийн хосгүй үнэт өвийг бүртгэн тогтоож, үндэслэлтэй үнэн зөв тодорхой тайлбартайгаар нэгтгэн бүртгэж авахыг төслийн гол зорилгоо болгосон юм.

Судалгаа