Хайлтын үр дүн

1847 илэрц олдлоо.

Байгалийн гаралтай түүхий эдэд түшиглэсэн шинэ бэлдмэлийг хайх, илрүүлэх болон үйлдвэрлэх зорилгын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд: 1. Мал бордон тэнхрүүлэх замаар өвчнөөс сэргийлэх тэжээлийн нэмэлт бэлдмэлийн идэвхийг судлах, 2. Шинэ бэлдмэлийг /5000 толгой малд/ туршин, үр дүнг тогтоох, 3. Мал эмнэлгийн эм зүй, эм судлалын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, 4. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх.

Энэхүү төслийн зорилго нь Монголын хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэхэд ашиглаж болох хурдавчилсан технологийн загвар болон түүний үр ашигтай хувилбаруудыг бий болгоход оршино.

Монгол улсын хүнсэнд бэлтгэж буй үхэр, хонины маханд хүнсээр дамжин хапдварладаг эмгэг төрүүлэгчийг илрүүлэх дэвшилтэт арга, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дамжлагад эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх, олон улсын стандартад нийцсэн хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгох зорилго тавьж ажиллав.

Монгол орны эрс тэс уур амьсгал болон харилцан адилгүй ландшафт-газар зүйн нөхцөлд дэх талхлагдсан бэлчээрийг зайнаас тандан судлах, хуурай хээрийн бүсэд орших Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутагт талхлагдсан бэлчээрийг хашиж хамгаалах, үндсэн аргаар нөхөн сэргээх, тэжээлийн олон наст үетэн, буурцагтны овгийн сортуудыг тариалах зорилго тавив.

Манай орны өмнөд говийн бүсийн салхины нөөцийн зураглал хийж, их чадлын салхины станцууд байгуулах боломжтой газруудыг тодорхойлно. Салхин цахилгаан станц барих газрын салхины нөөцийн үнэлгээ хийх стандартыг боловсруулж батлуулна. Төслийн техникийн болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн анхан шатны үнэлгээ хийх, техник эдийн засгийн үндэслэл бий болгох зөвлөмжийг боловсруулах юм.

-Монголын говийн бүс нутгаар уур амьсгалын болон хүлэмжийн хийн олон жилийн өөрчлөлт, хандлага, газар бүрхэвчийн өөрчлөлт, агаар мандлын аэрозоль нарны цацрагийн цацруулалтанд үзүүлэх нөлөөллийг судлах; -Шороон шуурганы тархалт, шороон шуурганы загварын үр дүнгээр агаар мандалд дэгдэж буй тоосны хэмжээ, уналтыг тооцоолох; - Шороо, тоосны тархалтын загвараар тоосны дэгдэлтийг тооцоолж, байран хиймэл дагуулын мэдээтэй давхцуулах шинэ технологи боловсруулах; - Агаар мандал дахь хүлэмжийн хий болон шороо, тоосны зөөгдлийг хиймэл дагуул болон газрын хэмжилтийн мэдээгээр хянах ажлын хөтөлбөр гаргах; -Цаг агаарын аюултай үзэгдлийн тохиолдсон үед цаг уурын ажиглалтын мэдээ, цаг агаарын бодит болон прогноз зураг, хиймэл дагуулын зураг болон шар шорооны мониторингийн мэдээг нэгтгэн мэдээллийн сан үүсгэх"

Монгол оронд тархсан Кайнозойн базальтын геохими ба нодулийн судалгаагаар эх газарт үүссэн базальтын голомтод манти ба царцдасын харилцан урвалын үйлчлэл байсан эсэхийг тогтоох

Төслийн үндсэн зорилго нь байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эд (ургамал, мөөгнөөс)-ээс хавдрын эсрэг өндөр идэвхтэй шинэ бэлдмэлийг эрж хайх, гарган авах явдал юм. Түүнчлэн полисахаридын бүтэц ба биологийн идэвхийн хоорондын уялдаа холбоог тайлбарлахад чиглэгдэнэ.

Гумины бэлдмэлийн найрлага, бүтэц ба биологийн идэвхийн хоорондын хамаарлыг нээж илрүүлэх, цөлжилтийн эсрэг ашиглах шинжлэх ухааны үндсийг боловсруулах

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, экологийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор эргэх буцлах давхаргад Монголын нүүрсийг шатаах технологийн шинэчлэл ба судалгаа” сэдэвт гадаад улстай хамтарсан судалгааны ажил нь Шивээ-Овоогийн нүүрсний судалгааны ажлуудад тулгуурлан Монгол улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, уг ордын нүүрсийг шатаах үеийн экологийн үзүүлэлтийг сайжруулж түүнийг шатаах шинэ технологийг судлах тэдгээрийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Фемтосекундийн лазерын цацрагийн улмаас филаментацийн горимд талстын орчинд үүссэж буй гажгийн шинж чанарыг тодорхойлох, коагуляци ба агрегацын механизмуудыг тайлбарлах.

Физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий шпинель бүтэцтэй феррит материалуудыг химийн синтезийн аргууд ашиглан гарган авах, синтезийн горим тогтоох, тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг өндөр ялгах чадвар бүхий Фурье нейтрон дифрактометрээр явуулах зорилгыг тавьсан болно.

Төсөл нь Хүрэлтогоот дахь одон орны оргил дээр явуулж байгаа астрономийн оптик ажиглалт, судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулах, дурангийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжих, ажиглалт боловсруулалтыг нарийвчлан сайжруулах зорилготой. Энд бага гариг, сүүлт од, сансрын хог хаягдал, хиймэл дагуулын ажиглалт, суурь болон хавсарга судалгаа, мөн түр зуурын астрофизикийн объект болох сансрын гамма тэсрэлтийн оптик муж дахь судалгаа багтана. Мөн хэт шинэ одны тэсрэлт, тэдгээрийн дагалдах үзэгдэл болох рентген хос одны систем дэх тэсрэлтийн (жишээлбэл: V404 Cygni) ажиглалт судалгааг хийх юм. Одон орны орны оргил дахь ажиглалтын тоног төхөөрөмжийг засварлах, сайжруулах ажлуудыг хийнэ. Мөн судлаачдыг ажиглалт, боловсруулалтын арга техникт суралцах, шинэ программ хангамж эзэмшихэд сургах, ажиглалтыг өөрсдөө төлөвлөж хийхэд туслах зэрэг зорилтууд тавьсан.

Монголчуудын зураг урлаг, гоо сайхны сэтгэлгээний өвөрмөц онцлогийг илтгэн харуулах соёлын нандин өвийн нэг бол монгол зураг мөн. 1990-ээд оноос Монгол улсад ардчилал, олон ургальч үзэл дэлгэрч, орчин үеийн зураг, урлалын олон янзын чиг хандлага, урсгал чиглэл, хэв маяг нэвтрэхийн хэрээр уламжлалт монгол зургийн дүрслэл, илэрхийллийн арга ухаан, бүтээн туурвих дэг ёс, технологид ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байна. Энэхүү өөрчлөлт монгол зургийн уламжлал, шинэчлэл, хөгжилд эерэг, сөрөг олон үр дагаварыг авч ирж байгаагийн дотор монгол зураг, урлалын хэв маяг, бүтээн туурвих уламжлалт арга ухаан ихээхэн алдагдахад хүргэж байгааг анхаарахгүй байж боломгүй. Ийм учир Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлийн жагсаалтад орсон “Монгол зургийн урлал”-ыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, монгол зургийн уламжлалт арга технологид суралцах, уламжлалт монгол зургийн бүтээлийг судлан шинжилж, нийтийн хүртээл болгох, монгол зургийн арга ухааныг өвлүүлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэх боломж, арга замыг тодорхойлоход энэхүү суурь судалгааны зорилго оршиж байна.

Монгол номын мэргэд, утга зохиол судлал туурвилын хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Дандины “Зохист аялгууны толь” уламжлалаа сэргээн үзэх сонирхолтой бичиж туурвигчид, сонирхогч, судлаач, мэргэжлийн ангийн оюутан сурагчдад гарын авлага хэрэглэгдэхүүн болгох. Дорно дахины утга зохиолын онол ихээхэн байр эзэлдэг Зохист аялгууны гол утга онолын ойлголт, ялангуяа уран дүрслэлийн чимгүүдийг системтэй цэгцтэйгээр ухаарч ойлгоход хялбар дөхөм болгох Энэхүү “Зохист аялгууны толь”-ийн судалгаа нь сүүлийн жилүүдэд хэт Өрнийн уран зохиол, сэтгэлгээний онолыг барьж ирсэн хэтийдлийг тэнцвэржүүлэн, Дорно дахины өв соёл, Монголын утга зохиолын сонгодог өвийн уламжлал шинэчлэл, харилцан нөлөөлөл, туурвил зүйн онцлогийг илрүүлэх, тэр бүгдээсээ суралцахад чиглүүлэхийг зорьсон юм.

/ 2021 он

Доройтол нь насжих үйл явцтай холбоотой бие махбодын физиологийн нөөц алдагдсанаас үүсэх эрүүл мэндийн өөрчлөлт бөгөөд хувь хүний эмзэг байдлыг нэмэгдүүлэн эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг бий болгодог.1-4 Доройтолд орсон бие махбод гадны аливаа халдлага жишээлбэл цочмог халдвар, гэмтэл гэх мэт бага зэргийн өвчлөлийн дараа эрүүл мэндийн байдал огцом өөрчлөгдөн эмзэг байдалд орж эмнэлэгт хэвтэлт, бие даах чадвар алдагдал, тахир дутуу болох, уналт, урт хугацааны асаргааны хэрэгцээ, нас баралт зэрэг сөрөг үр дагавар үүсдэг байна.5

Судалгаа