Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх”-өөр төлөвлөсөн.
2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар төслийн ерөнхий барилга угсралтын ажлын гүйцэтгэл 56 хувьтай байна. Үүнд:
- Зураг төсөл- 100 хувь
- Тоног төхөөрөмж үйлдвэрлэл-96 хувь
- Төслийн барилга угсралт-35 хувь
- Тоног төхөөрөмж тээвэрлэлт- 38 хувь
- Тоног төхөөрөмж зүгшрүүлэлт-0 хувь
2023 оны 04 дүгээр 17 өдрийн байдлаар төслийн барилга угсралтын ажилд БНХАУ-н 227 ажилтан, Монгол улсын 102 ажилтан нийт 329 хүн, 18 тусгай зориулалтын машин механизм ажиллаж байна.