Хайлтын үр дүн

19 илэрц олдлоо.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Молгол Цэргийн төв музей хамтран "Их жанжин Д.Сүхбаатар: архивын баримтын өв " сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд их жанжин Д.Сүхбаатарын намтар үйл ажиллагаанд холбогдох 20 шахам гэрэл зураг, 60 шахам баримт бичиг нийт 80 гаруй баримтаас дэлгэн үзүүлсэн байна.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, VIII Богд Жибзундамба хутагтын үлдээсэн өв цаглашгүй арвин билээ. Монголын төр, монгол түмний ой санамж болсон хуучин данс харааны үнэт өвийн эрдэнэсийн сан болсон Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгт VIII Богд Жибзундамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулга бий. Тэдгээрээс түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухагийг нь дээжлэн, МҮМ-н сан хөмрөгт буй эд өлгийн зүйлийн хамтаар дээжлэн тавьж, олон нийтийн хүртээл болгосон.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Ард түмний дунд “Гоймон баатар” хэмээн алдаршсан Ардын засгийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой энэ 2013 онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Үндэсний батлан хамгаалах их сургуультай хамтран “Их жанжин Д.Сүхбаатар-130” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. XX зууны эхний хагаст жилд Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэг болох Их жанжин Д.Сүхбаатар хаант Монгол Улс болон Ардын эрхтэй Монгрол Улс хэмээх хоёр төрд зүтгэсэн хүн. Тухайлбал, 1911 онд Манжийн түрэмгийллийг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулах үйлсэд цэргийн зүтгэлтний хувьд гар бие оролцож байсан. ХХ зууны Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд нь Д.Сүхбаатарын жирийн малчин ардын хүүгээс эхлэн Монгол төрийн үйл хэрэгт зүтгэж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэж, Монгол Ардын намыг байгуулах үйл хэрэгт оролцож явсан намтар түүхийн тухай архивын эх баримтуудыг олон нийтэд сурталчлахад чиглэгдсэн болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монголчуудын дунд бичиг үсэг үүсэн бий болсон тэр цаг үеэс ургийн буюу овгийн бичиг, гэрийн түүхийг үйлдэн хөтлөх уламжлал дэлгэрчээ. Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", “ Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Соёлын яам, Чингис хаан үндэсний музейтэй хамтран “Монгол-чуудын уг эх, гэрийн түүх” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулж нь монголчуудын угийн бичиг, түүнд холбогдох бичгийн өвийг түгээн дэлгэрүүлэх, судлан суртачилах танин мэдэхүйн ач холбогдолтой болно. “Монголчуудын уг эх, гэрийн түүх” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэлийн дотроос онцлон дурдвал “Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны тайж Бат-Очир, Арсай баян нарын гэрийн үеийн бичмэл” /1740 он/, “Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошууны хошууны засаг тайж нарын гэрийн үеийн бичмэл” /1745/, “Засагт хан аймгийн ноёдын түүх”, ҮТА-ын сан хөмрөг дэх манж хэлээр бичигдсэн “Гэрсэнз Жалайр хунтайжийн 3-р хөвгүүн Ноонохын үр ач нарын гэрийн үеийн бичмэл”, “Торгуудын Аюук хааны үр хойчийн гэрийн үеийн бичмэл” /1873/ зэрэг урьд өмнө олон нийтэд танилцуулагдаж байгаагүй олон уг эх, гэрийн түүхийг илтгэх хосгүй үнэтэй архивын 40 гаруй баримтыг дээжлэн тавьсан болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монгол, Япон улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх 2022 онд 50 жилийн түүхэн ой тохиосон. Монгол, Япон хоёр орны харилцаа нь энэ хугацаанд нийгэм, улс төр, эдийн засаг, соёл, боловсролын олон талт харилцаа XXI зуунд улам өргөжин тэлж байгаагийн нэг илрэл нь Монгол Улсын Архивын ерөнхий газар, Япон Улсын Үндэсний архивын газрын хооронд 2019 оны 11 дүгээр сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан явдал юм. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны түүхэн харилцааны тухай ховор, шинэ баримтыг олон нийтэд танилцуулахаар цахим үзэсгэлэн зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд Монгол Улсын талаас Үндэсний төв архив, Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй хоёр орны түүхэн харилцаанд холбогдох 50 гаруй архивын баримтыг бэлтгэж оролцсон болно.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Туурга тусгаар улсаа сэргээн мандуулах монголын ард түмний чин хүсэл, олон жилийн үндэсний тэмцэл оргилдоо хүрч, харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэслэн, тэртээ Арван долдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын есөн буюу европын тооллоор 1911 оны арван хоёрдугаар сарын 29-ний өдөр эртний түүхт төр улсынхаа тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулж, дэлхий дахинаа зарлан тунхагласнаар монголын түүхэнд шинэ эрин үе эхэлж, өнөөгийн Монгол Улс оршин байхын үндэс болсон. VIII Богд Жибзундамба хутагт, Монголын алтан ургийн язгууртнууд болон лам хар нийтээр их үйлсийн төлөө зориглон нэгдэж, халуун амь, бүлээн цусаа үл хайрлан цөхөршгүй тэмцсээр Монголын түүхнээ “Монголын Цагаагчин гахай жилийн хувьсгал” хэмээн нэрлэгддэг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүрээгүйсэн бол “Монгол” хэмээх улс дэлхийн улс төрийн газрын зурагт тэмдэглэгдэн үлдэхэд нэн бэрх байсныг ХХ зууны Монголын түүхээс бид мэдэж болно. Энэхүү түүхт 110 жилийн ойн босгон дээр тэртээ 1911 онд Богд хааны зарлигаар байгуулагдсан анхны таван яам буюу одоо цагийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулж буй “Монголын Цагаагчин гахай жилийн хувьсгал ба Тусгаар тогтносон Монгол Улс” сэдэвт үзэсгэлэнд Халхын Хүрээний хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрын явуулсан бичгийн хуулга данс, Монгол Улсын хаан хаан наймдугаар Богд Жибзундамба хутагт Засгийн газрыг байгуулж сайд түшмэд томилсон зарлиг; Хаант Орос улсад айлчилсан Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Түмэнхэн Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн айлчлалын тэмдэглэл, анхны таван яамны эрхлэн шийтгэх хэрэг албан хаагчдын тангарагийн үг; яам тус бүрийн шүтээн, тамганы дардас; 1915 оны Хятад, Орос, Монгол гурван улсын Хиагтын гэрээ; Засгийн газрыг түр хэмээн нэрийдэхийг хэлэлцээд түр хэмээх үгийг хасч Ардын засгийн газар хэмээн нэрийдэхээр тогтсон тухай; Бүх орон даяар соёлын довтолгоо явуулах тухай МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1959 оны 249 дугаар тогтоол; Эрдэнэтийн овооны Зэс-Молибдений орд газрыг ашиглах талаар БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд байгуулах хэлэлцээрийн тухай МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1973 оны 38 дугаар тогтоол зэрэг ХХ зууны Монголын нийгэм-улс төр, аж ахуй эдийн засаг, соёл, шинжлэх ухааны түүхэнд холбогдох 250 орчим архивын баримтыг дэлгэн үзүүлсэн.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх ХХ зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинаа зарлан тунхаглаж, наймдугаар Богд Жибзундамба хутагтыг хаан ширээнд өргөмжлөн, Дотоод зэрэг анхны таван яам байгуулсны дотор Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам байгуулсан нь орчин цагийн Монголын хууль зүйн салбарын үндэс суурь болжээ. Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд батлан хэрэгжүүлснээс хойш 1940, 1960, 1992 онд нийт дөрвөн Үндсэн хуулийг батлан хэрэгжүүлж, төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх төрийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, соёлын харилцааны суурь зохицуулалтуудыг бий болгох, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн дэг журмыг сахиулах, иргэдэд хууль эрх зүйн ухамсар соёлыг төлөвшүүлэх үйлсэд Хууль зүйн салбарыхан онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үндсэн зорилготой Хууль зүй, дотоод хэргийн яамны түүхэн хөгжлийг XX зууны Монголын түүхнээ үлэмж нөлөө үзүүлсэн язгуур эрх зүйн бичиг болох-Үндсэн хууль баталж хэрэгжихийн урьдач нөхцөл болон Үндсэн хуулиуд батлагдан хэрэгжсэн цаг үеийн хязгаарт тулгуурлан архивын шинэ шинэ баримтыг олон нийтэд дэлгэн суртачилсан.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе /1911-2021 он/” хамтарсан үзэсгэлэн дэглэсэн “Номин” танхимд ГХЯ-тай хамтран зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд, монголын ХХ зууны түүхэн цаг үеэр 5 хэсэг хуваан 40 самбарт байршуулсан бөгөөд үүнд, ҮТА-ын сан хөмрөгөөс “Монголын хувьсгалчдаас Хаант Орос болон Зөвлөлт Орос Улсаас тусламж хүссэн бичгүүд”, “Халх гол” болон “Дэлхийн II дайн”, “Чөлөөлөх дайны үеийн Монгол-Зөвлөлтийн армийн дайчин нөхөрлөл” “1921 оноос хойш Зөвлөлтийн Засгийн газраас БНМАУ-ын Засгийн газар ба ард түмэнд үзүүлсэн соёл, боловсрол, урлагийн дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа”; “Монгол-Оросын улс төр, эдийн засгийн стратегийн түншлэлийн үйл ажиллагаа”-нд холбогдох ховор сонин архивын баримтыг тус үзэсгэлэнд танилцуулсан.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх,

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ойд зориулж Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэн нь ХХ зууны Монголын түүх, хувьсгалын үйл явц, үргэлжлэлийг харуулснаараа онцлог үзэсгэлэн болсон юм. ХХ зууны түүхэнд холбогдох данс хараа, архивын баримт Үндэсний төв архивын сан хөмрөгт ихээр хадгалагддаг. Тэдгээрээс дээжлэн толилуулж буй энэхүү үзэсгэлэнд Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал, олон түмний сэтгэлд ардын хувьсгал нэрээр мөнхрөн, XX зууны монголын гол үйл явдлаар тодорсон 1921 оны хувьсгал, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоосон 1990 оны ардчилсан хувьсгалын түүхэнд холбогдох Богд гэгээнтнээс Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээх цаг болсон тухай буулгасан лүндэн, Орос, Хятад, Монгол гурван улсын Хиагтын гэрээ, хувьсгалчдын нууц шифр, МАН-ын гишүүдийн эрмэлзэх 10 зүйл, Ардын түр Засгийн газрын байгуулсан тогтоол, Ардын Засгийн газар, Богд хааны хооронд байгуулсан Тангаргийн гэрээ, Судар бичгийн хүрээлэн байгуулсан зарлиг, Халхын голын дайн, Чөлөөлөх дайн, Тусгаар тогтнолын санал хураалт, Нэгдсэн Үндэстний байгууллагад элсэн орсон, Монгол хүн сансарт ниссэн, 1992 оны ардчилсан үндсэн хууль зэрэг 60 гаруй архивын баримт багтаасан.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны Архивын агентлаг хамтран ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдан буй “Халх голын дайн”, “Монгол-Зөвлөлтийн сансарын хамтарсан нислэг”, “Монгол-Зөвлөлтийн улс төрийн харилцаа” гэсэн 3 бүлэг сэдэвтэй 15 архивын баримтыг бэлтгэж, цахим шуудангаар илгээж оролцсон. ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Монгол-Оросын ард түмний салшгүй нөхөрлөл” олон улсын хамтарсан үзэсгэлэнг МУ-ын ЗГ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлсэн.

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо хамтран “ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ: АРХИВЫН БАРИМТ, БИЧГИЙН ДУРСГАЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2021 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэж, олон түмний хүртээл болгосон. Тус хамтарсан үзэсгэлэнд Үндэсний төв архив, Монголын Үндэсний музей, Монголын Үндэсний номын сан, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй ОХУ, АНУ, БНХАУ, Тайвань, Франц зэрэг улс орноос хуулбарлан авсан, Тайвань улсад хадгалагдаж буй “Эзэн Богд Чингис хааны хөрөг”, “Хубилай сэцэн хааны хөрөг”, БНХАУ-д хадгалагдаж буй “Монголын нууц товчоо”, “Чанчун бумбын Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”, Франц улсад хадгалагдаж буй “Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидал”, “Ромын папаас Монголын хаанд илгээсэн захидал”, “Ил хаан Аргунаас Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидал” болон Америкийн Нэгдсэн Улсад хадгалагдаж буй “Хятадын цэрэг Монгол руу хөдөлсөн тухай Харбин дахь АНУ-ын консул Листер Майнардаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад илгээсэн цахилгаан мэдээ”, Гадаад Монголын улс төрийн байдал болон Хятадын удирдлагуудын уулзалтын талаарх “The Peking leader” сонины хайчилбарууд, Оросын Холбооны Улсад хадгалагдаж буй “Монгол дахь улс төрийн нөхцөл байдлын тухай Э.Д.Ринчиногоос ОК(б)Н-ын Төв Хорооны Сибирийн товчоонд танилцуулсан илтгэл”, “Монгол дахь лам нарын байдлын тухай Виталийгийн илтгэл” зэрэг монголын түүхийн хосгүй үнэт өв болох бичгийн дурсгалууд болон архивын баримтууд багтаж байна.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, 1945.10.20-нд болсон Бүх нийтийн санал хураалтын эх баримтууд болон бусад баримтат бичлэг, гэрэл зураг зэрэг урьд өмнө үзэсгэлэнд дэлгэж байгаагүй олон ховор баримтуудыг дэлгэн олон нийтэд сурталчилсан.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын манлайлагчдын нэг, Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган хамгаалах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тэмцэлд жинтэй хувь нэмэр оруулсан түүхэн зүтгэлтнүүдийн нэг нь ХХ зууны Монголын төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч, анхны Ерөнхий сайд Түмэнхэн номун эзэн, Итгэмжит эетэй, Эрх дайчин Сайн ноён хан Боржигин овогт Төгс-Очирын Намнансүрэн юм. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнан-сүрэнгийн мэлмий гийсний 140 жилийн ойд зориулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей болон “Сайн ноён хаан” сан хамтран “Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн-140” сэдэвт архивын баримт, эд өлгийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулсан. Тус үзэсгэлэнд, Сайн ноён хан аймгийн ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэл, Сайн ноён ханы хошууны нутгийн зураг, Сайн ноён хан Т.Намнансүрэнг төрийн албанд томилсон, чөлөөлсөн, шагнасан зарлигууд, Богд хаантанд айлтгасан айлтгал, буулгасан зарлиг, Хаант Орос улсад айлчилсан айлчлал, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн гэр бүл, төрөл төрөгсдөд холбогдох олон сонирхолтой ховор архивын баримтаас гадна Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хэрэглэж байсан дөрвөн бадамтай, дөрвөн хөлтэй тулга, Хаант Орос улсаас Монгол Улсын Бүгд ерөнхийлөн захирах сайд, Бүрэн эрх барих Элчин сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнд дурсгасан мөнгөн хайрцаг /1914.11.11/ зэрэг биет ховор үзмэрүүдийг дэлгэн үзүүлсэн болно.

Архивын тухай хуулийн 15.1.9 /Архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх/-ийг хэрэгжүүлэх, Монгол-Зөвлөлтийн цэргийн хамтарсан хүчин 1939.08.20-31-нд Японы Квантуны 6 дугаар армийг бүслэн бут цохиж, түүхэн ялалтыг байгуулсан. Энэхүү түүхэн ялалтыг танин мэдүүлэх, архивын эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй, шинэ баримтыг судлаачид, олон нийтэд хүргэх зорилгоор хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах тухай Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хооронд архивын салбарт хамтран ажиллах комиссын 24 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу 1939 оны Халхын голын дайны түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Оросын Холбооны Улсын Холбооны архивын агентлаг зохион байгуулан, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архив, Гадаад харилцааны төв архив, Оросын Түүхчдийн нийгэмлэг хамтран “Халхын голын дайн-1939” сэдэвт үзэсгэлэнг зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд, 1930-аад оны БНМАУ-ын гадаад орчин, Халхын голын дайны үүссэн шалтгаан, эхлэл, оршил, төгсгөл, түүхэн ялалт болон үр дагавар, сургамж, БНМАУ, Манжго улсын хилийн шугамыг тогтоосон газрын зураг, хоёр талын болон олон улсын дипломат үйл ажиллагаа, хэлэлцээр, дайны үед явагдаж байсан үзэл суртлын тэмцлийн илрэл болсон фронтын сонин, ухуулах хуудас, түүхэн ялалтыг алдаршуулан мөнжүүлсэнтэй холбогдох монгол, оросын архивуудын ховор баримт бичиг, гэрэл зураг, 1940 онд Халхын голын ялалтад зориулан бүтээсэн анхны баримтат киног танилцуулсан.

Судалгаа