Хайлтын үр дүн

83 илэрц олдлоо.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/340 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд 10 хоног ажиллаж, эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцаж, үнэлгээ, тооцоо судалгаа хийж дараах дүгнэлтийг гаргаж байна.

Ерөнхий гэрээгээр худалдан авах эмийн сонголтыг эрэлт хэрэгцээ нь төсөвт өндөр ач холбогдолтой, улсын эмнэлгүүд нийтлэгээр хэрэглэдэг (ерөнхий нэршлийн, Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан), оюуны өмчийн патент зэрэг өрсөлдөөнийг хязгаарлах хүчин зүйлсийн нөлөөллийг багасгасан, тасалдсан тохиолдолд тухайн эм өөр савлалтын хэмжээтэй байдаг эсхүл өөр эмээр орлуулах боломжтой зэргийг үндэслэн сонгон авсан. 29 нэрийн эмийн хэрэгцээний нэгтгэлийг харахад ихэнх эмийн хувьд 2016, 2017 оны хэрэглээтэй ойролцоо байна. Харин дараах 3 эмийн хувьд 2018 оны хэрэгцээ нь 2017 оны хэрэглээнээс илэрхий өссөн байна.

Хувийн хэвшлийн эмнэлгүүдэд 2016 оны байдлаар 31 тэрбум 736 сая төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон байна. 2. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын болон хувийн эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг ижил тарифаар санхүүжүүлснээр мэдрэл, дотор, хүүхэд, чих, хамар хоолой, уламжлалтын тасгуудын ачааллаас 15-35 хувь хүртэл ачааллыг хуваалцах боломжтой байна. 3. Хувийн болон улсын эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг санхүүжүүлснээр жилд 50.0 тэрбум төгрөг нэмэгдэх тооцоо гарч байна. 4. Хувийн эмнэлгүүдэд урологийн тасгийн батлагдсан орны багтаамжийг 33.2 хувиар нэмэгдүүлж үйлчлүүлэгчдийг хэвтүүлэн эмчилж байна. 5. Өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх арга нь тухайн бүлгийн өвчлөлүүдэд шаардлагатай хувьсах зардлыг тооцон санхүүжилт хийдэг арга. Хувийн болон улсын эмнэлгүүдийн алинд ч үйлчлүүлсэн тухайн өвчнийг нэг удаа хэвтүүлэн эмчлэхэд ижил зардал гардаг онцлогтой төлбөрийн арга юм. Гэтэл улсын болон хувийн эмнэлгүүдэд ялгаатай санхүүжилтээр санхүүжүүлснээр хувь хүний төлбөр өндөр эсвэл чанар муу, хямд эмнэлгийн хэрэгсэл ашиглах зэрэг сул тал гардаг байж болох юм.

Судалгааны таамаглал, хувьсагчийн хамаарлыг судлахын тулд судалгааны өгөгдлөө баримт бичгийн судалгаа, тендерээр худалдан авсан эмийн үнэ, тендерийн баримт бичгүүд, ажлын төлөвлөгөө тайлангууд, судалгааны тайлангууд, эм хангамжийн талаарх статистик мэдээлэл, холбогдох бусад баримт бичгүүдийг цуглуулж, Microsoft Excel 2007 програмын тусламжтайгаар хамаарах, үл хамаарах хувьсагчийн хоорондын хамаарлыг хэмжиж судалгааны үр дүнг гарсан. Судалгааны ажлын хүрээнд хоёр таамаглал дэвшүүлж, цуглуулсан өгөгдөлдөө дүн шинжилгээ хийж дараах дүгнэлтэнд хүрлээ.

Сүүлийн таван жилийн хугацаанд 68,9%-д нь Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн удирдлагуудад дийлэнх сургалт зохион байгуулагдаж 0,8% нь Сум дундын эмнэлэг, 6,9% нь Сумын эрүүл мэндийн төв, 8,5% нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд сургалт цөөн тоогоор зохион байгуулагдсан байна. Албан тушаалын хувьд 8,5% нь Орлогч/дэд захирал, 23,1% нь Дарга/захирал, 25,6% нь Алба/хэлтсийн дарга, 42,8% нь Тасгийн эрхлэгч нар сургалтад хамрагдаж сургалтын хугацаа 1-2 хоног, сэдэв нь стратеги удирдлага, ерөнхий удирдлага, манлайлал, хувь хүний менежментийн сургалтад түлхүү хамрагдсан байна.

Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 88% нь эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалалын дагуу өрхийн эрүүл мэнд, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгээс авч байна. Харьяалалын эмнэлгээр үйлчлүүлэхгүй байгаа гол шалтгаан нь эмнэлгийн хүлээгдэл их гэж судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн 79.7% хэлсэн байна. Ажлын ачаалал их байдаг нь юутай холбоотой талаар судалгаанд хамрагдсан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдаас асууж үзэхэд 76% нь, аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын 64% нь, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын 78% нь үйлчлүүлэгчийн тоо хэт олон байдаг нь ажлын ачаалал их байх гол шалтгаан болж, тусламж үйлчилгээний тэгш байдал хангагдахгүй байна.

Нэгдүгээр хэсэгт амбулаторын 35 хэмжигдэхүүн, хэвтэн эмчлүүлэгчдийн 39 хэмжигдэхүүний 4 хэмжигдэхүүнээс бусад нь ижил учраас агуулгаар болон байгууллага бүрээр сэтгэл ханамжийн түвшин, үнэлгээг харьцуулан дүн шинжилгээ хийлээ. Хоёрдугаар хэсэгт эмч, эмнэлгийн ажилтны 6 бүлэг, 56 хэмжигдэхүүнийг сэтгэл ханамжийн түвшин, үнэлгээг харьцуулан дүн шинжилгээ хийв.

Судалгаанд ЭМЯ-ны харьяа 3 төв эмнэлэг, 11 тусгай мэргэжлийн төв, ХТС, УАУТХ нийт 16 байгууллагын 2535 эмч, эмнэлгийн ажилтан, 11 эрүүл мэндийн байгууллагын 3291 үйлчлүүлэгч нийт 5826 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн ажилтны 19.3% нь эрэгтэйчүүд, 80.7% нь эмэгтэйчүүд байна.

2013 оны байдлаар улсын дүнгээр нэг өрх сард дунджаар 24,446.2 төгрөгийг тухайн оны үнээр эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт зарцуулсан ба тус зардлыг орлогын бүлгээр авч үзвэл, ядуу өрх чинээлэг өрхтэй харьцуулахад 11.9 дахин бага мөнгийг, бүс нутгаар авч үзвэл, Улаанбаатар хотын өрх хамгийн өндөр буюу 28,306 төгрөгийг эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрт зарцуулжээ. Улсын дүнгээр авч үзвэл, 2013 онд өрхийн нийт зардалд эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн эзлэх хувь 2.4%, харин өрхийн төлбөрийн чадварт эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрийн эзлэх хувь 3.2% байна.

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийг Аймаг, Нийслэл, Дүүргийн засаг дарга, ЭМЯ, Аймгийн эрүүл мэндийн газар, Дүүргийн эрүүл мэндийн төв байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал тус бүрт нь тохирсон системтэй, тусгайлсан үнэлгээг Эрүүл мэндийн сайдын ХШҮ-ний 448-р тушаал, Засгийн газрын 134 тогтоолын үр дүнгийн гэрээний биелэлт, Засгийн газрын 364-р тогтоолын гурвалсан гэрээний биелэлт зэргийг үндэслэн гүйцэтгэлийн үнэлгээ хийж байна. Эдгээр эрх зүйн орчин нь олон улсад хэрэгжүүлдэг гүйцэтгэлийн удирдлагын /Result Based Management/ үр дүнд суурилсан менежментийг ашиглан эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг арга хэлбэр нь ижил байна.

Судалгаанд нийт 43 эрүүл мэндийн байгууллага хамрагдан, 330 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааг ирүүлсэн. Үүнээс • Гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага нь 100,0 сая төгрөгөөс дээш үнэтэй 163 ширхэг • Хоёрдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага нь 50,0 сая төгрөгөөс дээш үнэтэй 167 ширхэг тоног төхөөрөмжийн судалгааг тус тус ирүүлсэн.

Судалгаанд хамрагдсан сумын их эмч нар мэргэжлийн зэргийн хувьд 7.6% нь ахлах, 2.2% нь тэргүүлэх, 90.2% нь мэргэжлийн зэрэггүй, их эмч нарын 56.8% нь 25-30 насны залуу, 23.2% нь 40 өөс дээш насны их эмч нар, ажилласан жилийн хувьд 40.2% нь 1-3 жил, 21.7% нь 4-6 жил, 16.3% нь 16 жилээс дээш хугацаагаар СЭМТ-д ажилласан зэргээс харахад мэргэжлийн ур чадварын хувьд хангалтгүй байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний сэтгэл зүйн ачаалал, дарамтад ажлын ачаалал, тусламж, үйлчилгээний хүлээгдэл, тоног төхөөрөмжийн хангамж, дүрэм журмын хэрэгжилт, хувийн ашиг сонирхол, мэргэжлийн ялгаа, нас, зэрэг дэв, цалин урамшууллын тогтолцоо, нийгмийн баталгаа, ар гэр, эмнэлэг хоорондын зөрчил зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Эмч, эмнэлгийн мэргэжилтний дийлэнх нь эмэгтэйчүүд ажиллаж, ар гэртээ тавих анхаарал, халамж дутагдаж, цалингийн зээлийн эргэлтэд амьдралаа залгуулж байгаа нь ихээхэн сэтгэл зүйн ачаалал, дарамт болж байна.

Монгол улсын 10000 хүн амд их эмч 31.6, сувилагч 37.5, эмнэлгийн мэргэжлийн болон техникийн бусад ажилтан 24.5 ногдож байна. Эрүүл мэндийн 47429 ажиллах хүчний 1.8% нь удирдах ажилтан, 2.0% нь нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, 3.2% нь эм зүйч, 20.2% нь их эмч, 23.9% нь сувилагч, 15.6% нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой ажилтан эзэлж байна. Эрүүл мэндийн салбарын ажилчдын сарын дундаж цалин 571,571 төгрөг байгаа бол анхдагч шатлалд ажиллаж байгаа ажиллах хүчний сарын дундаж цалин 520,984 төгрөг, хоёрдогч шатлалд 563,319 төгрөг, гуравдагч шатлалд 614,305 төгрөг, эрдэм шинжилгээний байгууллагад 614,305 төгрөг, удирдах байгууллагад 544,209 төгрөг тус тус байна.

Судалгаанд 21 аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагуудын амбулаториор үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч 50743, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаториор үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч 29566, нийт 80390 хүн хамрагдсан байна. Байгууллагуудаас ирсэн тайлангаас боломжит бүх үр дүнгүүдийг авч нэгтгэн дүгнэхэд амбулаторын нийт үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшин 78.4%, хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл ханамжын түвшин 82.2%, эмч, эмнэлгийн ажилчдын сэтгэл ханамжын түвшин 76.9% байна.

Судалгаанд ЭМСЯ-ны харьяа 10 эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1596 хэвтэн эмчлүүлэгч, 1490 амбулаторын үйлчлүүлэгч, нийт 3087 хэрэглэгч хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан 3087 хэрэглэгчийн 38.4% эрэгтэйчүүд, 61.6 хувь нь эмэгтэйчүүд дийлэнх нь 20-49 насныхан буюу 62.3% байна. Нийт оролцогчдын 55.2 хувь нь тухайн эмнэлгээр анх удаа үйлчлүүлсэн, 44.8% нь 2 ба түүнээс дээш удаа үйлчлүүлсэн хүмүүс байна.

Судалгаа