Хайлтын үр дүн

340 илэрц олдлоо.

Эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжийн ихэнх хувийг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж эзэлж байгаа бөгөөд 2010 оны судалгаатай харьцуулахад энэ тоо 8%-иар өссөн байна. Хангалтын байдлыг харахад сүүлийн 5 жил буюу 2010-2015 оны хооронд үйлдвэрлэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн 53%-ийг, ашиглалтад орсон нь 56%-ийг эзэлж байгаа нь эмнэлгийн тоног төхөөрөмж ихээхэн шинэчлэгдэж байгааг харуулж байна.

Бүх түвшинд боловсон хүчний сургалт, цалин, хөлс, албан тушаал ахих боломж зэрэгт онцгой анхаарахгүйгээр ЭММТ-г сайжруулах боломжгүй юм. Үндэсний түвшинд мэдээний чанарыг хянах, дүн шинжилгээ хийх ур чадвартай тархвар зүйчид, статистикчид, хүн амзүйчид шаардлагатай. Харин орон нутгийн түвшинд эрүүл мэндийн мэдээллийн ажилтнууд мэдээ цуглуулах, тайлагнах, дүн шинжилгээ хийх асуудлыг хариуцна. Судалгаанд хамрагдагсадаас ажлаа гүйцэтгэхэд бэрхшээл буй талаар авсан асуумжаар нийт эмч мэргэжилтнүүдийн 94 хувь нь ямар нэгэн бэрхшээлтэй, зөвхөн 4 хувь нь бэрхшээл байхгүй гэж хариулсан байна.

Манай улсад нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд TORCH халдварын тархалт тодорхойгүй, ургийн хөгжлийн гажиг илэрсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийгдээгүй, ялангуяа хөгжлийн гажигтай төрсөн нярайд TORCH халдварын эрсдэл байсан эсэхийг тогтоогүй зэргээс шалтгаалж, TORCH халдварын тохиолдлыг бүрэн автомат анализаторын аргаар тодорхойлов.

Нярайн сонсголын скрининг, оношилгоо батлах, эмчлэх, хянах дэвшилтэт арга технологийг цогц байдлаар үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, энэ чиглэлд эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, бүх мэдээллийг нэгтгэх, эргэн хянах, скринингийн үе шатыг хянах, алдаа дутагдлыг залруулах, хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийн судалгаа, нотолгоонд суурилсан тогтолцоо бий болгох шаардлага тулгарсан

Нярайн сонсголын скрининг, оношилгоо батлах, эмчлэх, хянах дэвшилтэт арга технологийг цогц байдлаар үндэсний хэмжээнд нэвтрүүлэх, энэ чиглэлд эмч, эмнэлгийн мэргэжилтэнг чадавхжуулах, бүх мэдээллийг нэгтгэх, эргэн хянах, скринингийн үе шатыг хянах, алдаа дутагдлыг залруулах, хүүхдийн сонсгол бууралт, дүлийрэлтийн судалгаа, нотолгоонд суурилсан тогтолцоо бий болгох шаардлага тулгарсан

“Эх яагаад эндэв" судалгааны итгэмжит лавлагааны аргыг хэрэглэсэн дэлхийн бусад улс орнуудын туршлагаас үзэхэд энэхүү судалгааны үр дүн, зөвлөмжийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгж байгууллагаас эхлээд үндэсний хэмжээнд зөв хэрэглэснээр эхийн эндэгдлийг амжилттай бууруулах боломжтой нь нотлогдсон.

Нярайн тусламж, үйлчилгээтэй холбоотой бодлого, хууль эрх орчин хангалттай бүрдсэн байна. Эрх зүйн орчин нь давхцсан санаа ихтэй, санхүүжилт тодорхой бус байна. Нялхсын эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд дутуу нярай, ургийн бүтэлт, төрөлхийн хөгжлийн гажиг орж байна. Энэхүү шалтгаанд эхийн эрүүл мэнд, нийгмийн байдал, эрүүл мэндийн байгууллагын хяналтын чанар шууд хамааралтай байна. Нярайн амь тэнссэн үеийн сэхээн амьдруулах тусламж үйлчилгээг энэ чиглэлээр мэргэшээгүй эмч, мэргэжилтэн үзүүлж, нярайн эмчийн мэргэшсэн тусламж хүрэлцэхгүй байгаа нь эндэгдлийн нэг шалтгаан болж байна.

Судалгааны үр дүнгээс Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээтэй холбоотой эрх зүйн орчин 2011 онд ЭМ-ийн тухай хуулиар ӨЭМТ-ийн чиг үүргийг хуульчилж, бүтэц, үйл ажиллагааг стандартаар батлан, 2013 онд тусламж, үйлчилгээний стратеги, тусламж үйлчилгээний багцийг тодорхой болгож өгсөн нь тусламж үйлчилгээний чанар хүртээмж дээшлэх эрх зүйн орчин хангалттай бүрдсэн байна.  Өрхийн эрүүл мэндийн төвийн хүн амын эрүүл мэндийн байдалд үнэлэлт өгөх, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс, хүрээлэн байгаа орчны эрүүл мэнд, хүн амын эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ алдагдсан байна.

Монгол улсын эрүүл мэндийн хувийн хэвшлийн 2621 байгууллагад 15598 ажиллах хүчин ажиллаж байгаагийн 37.0%-ыг үүдэн хувийн эмнэлэг, 35.7%-ыг хувийн эмийн сан эзэлж байна. Нийт ажиллах хүчний 45.6%-ийг хувийн хэвшлийн эмнэлгийн ажилчид эзэлж байна. Үнэлгээнд 10 аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭМСЯ-ны харьяа 11 байгууллага, нийт 22 байгууллага өөрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж, тайлангаа ирүүлсэнийг дүгнэлээ. Аймаг, нийслэлийн ЭМГ-ын үнэлгээг 4 зорилт бүхий 16 үйл ажиллагаагаар үнэлэхэд, 49.5% нь маш сайн болон сайн хэрэгжиж, 14.3% нь хангалтгүй, 36.4% нь огт хэрэгжээгүй байна.

Судалгаанд ЭМСЯ-ны харьяа 10 эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн 1492 хэрэглэгч, 15 эрүүл мэндийн байгууллагын 1167 эмч, эмнэлгийн ажилтан, нийт 2629 хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан 1492 хэрэглэгчийн 36.5% эрэгтэйчүүд, 63.5 хувь нь эмэгтэйчүүд дийлэнх нь 30-60 насныхан байгаа ба 60.6 хувь нь тухайн эмнэлгээр анх удаа үйлчлүүлсэн, 39.4% нь 2 ба түүнээс дээш удаа үйлчлүүлсэн хүмүүс байна. Судалгаанд хамрагдсан 1167 эмч, ажилчдын сэтгэл ханамжийн ерөнхий дундаж түвшин 88.7%, 1.23 баллийн үнэлгээтэй байна. Байгууллагаар үзвэл, ортой төвүүдээс ХСҮТ-ийн хамгийн сэтгэл ханамж өндөртөй, ерөнхий сэтгэл ханамжийн дундаж түвшин 96.2%тай, 1.08 баллын үнэлгээтэй байна.

Нэр бүхий эмнүүдийн ханган нийлүүлэлт, зарцуулалтын хувьд авч үзэхэд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2012 онд хамтран баталсан “Төлбөрийг нь төр хариуцах эмийг олгох” журмын хэрэгжилт хангалтгүй байна. Төлбөрийг нь төр хариуцан олгох эмийн хэрэгцээ жилээс жилд өсөх хандлагатай байна. НҮЭМ-ийн тусламж, үйлчилгээнд ашиглагдах окситоцин тарианы хангамж хүрэлцээ хангалттай байдаг боловч тендерээр нийлүүлэгдэж буй окситоцин нь 5 ОУН-ээр савлагдсан байдаг нь “Жирэмсэлт, төрлөгийн хүндрэлийг удирдах аргазүй”-н дагуу илүү тунгаар хэрэглэх үед зардлыг өсгөдөг байна.

Улаанбаатар хотын өрхийн болон дүүргийн эмнэлэгт яаралтай тусламжийн тасагт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний дөнгөж 7.4% нь үндсэн мэргэжлийн, 3.4% нь төрөлжсөн мэргэжлээр мэргэшиж 48% нь богино хугацааны багц цагийн сургалтад хамрагдаж 23% нь сургалтад огт хамрагдаагүй нь мэргэжилтэй ажиллах хүчин дутагдалтайгаас гадна, эмнэлэг доторх яаралтай тусламжийн мэргэжлийн үйл ажиллагаа хангалттай түвшинд явагдахгүй байна

Нийт ослын 74,2% нь хот дотор гарч осол босон газруудыг нэрлэсний дотор Өргөө кино театр, Сансар, Яармаг, 3-р эмнэлгийн урд болон баруун талын замд осол 2 удаагийн давтамжтай гарсан бол Хар цэг гэж нэрлэгдэх байрлалд нийт ослын 17,1% нь тохиолдсон нь энэ цэгүүд дээр дээр осол давтамжтай гарсаар буйг харуулж байна. Осол гаргасан автомашины 85,7% нь суудлын, 60% нь Японд үйлдвэрлэсэн, 31,4% нь 42,8% нь 2000-2004 онд үйлдвэрлэснээс харахад 10-аас дээш жил эдэлсэн автомашины осол гарах үзүүлэлт өндөр байна. Нөгөө талаас гаднаас оруулж ирдэг хуучин автомашинууд их байдагтай холбоотой юм.Хохирогчдын 67,8% нь явган зорчигч байсан байна. Осолд өртсөн зорчигчдын 54,3% нь гэмтсэн, 45,7% нас барж тэдний 93,7% нь 24 цагийн дотор нас барсан байна. Гэмтэгсдын 30,7% нь хүнд гэмтсэн нь амилуулах болон анхны тусламж үзүүлэх шаардлага хэрэгцээ өндөр байгааг харуулж байна.

1. Амбулаторт бүртгэгдсэн глауком 2003 онд 1075 тохиолдол бүртгэгдэж 5мл-ээр савлагдсан 8794 ширхэг нүдний дусал шаардлагатай байсан бол 2013 онд нийт 4997 өвчлөл бүртгэгдэж 5мл-ээр савлагдсан 30558 ширхэг болж өссөн байна. 2020 он гэхэд амбулаторт нийт 7789 өвчлөл бүртгэгдэж 5мл-ээр савлагдсан 62473 ширхэг нүдний дусал хэрэгцээтэй болох төлөв харагдаж байна. 2. Энэлгүүд төр хариуцах эмийн төсөв хүрэлцдэггүйгээс төлбөрийг төр хариуцан амбулаториор эмчлэх глауком өвчний үед хэрэглэх нүдний дуслыг тендерийн эмийн захиалгад оруулж авдаггүй өвчтөнүүд өөрсдөө худалдан авч хэрэглэж байна. 3. Нүдний даралт ихсэх өвчний үед төр хариуцах пилокарпин болон тимололын үнэ хямд, захиалах тоо хэмжээ бага байдгаас тендерийн захиалгад оруулсан ч нийлүүлэх компани байдаггүй байна.

Нийт нас баралт сүүлийн 5 жилд 10 000 хүн амд буурч байгаа ба нас баралтын шалтгаанд зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, өвчлөл ба гадны шалтгаан, хоол боловсруулах, амьсгалын тогтолцооны эмгэг нас баралтын тэргүүлэх 5 шалтгаан болж байна. Хүүхдийн /0-19 нас/ хоног болоогүй нас баралтын шалтгаанд перинаталь үед үүсэх зарим оёг, өвчлөл ба гадны шалтгаан, төрөлхийн гажиг хөгжил, насанд хүрэгчдэд тархины цус харвалт , элэгний ширэгдэл ба хатуурал, архины зүйлийн осолт хордлого, осол гэмтэл, инсулин эрхшээлт чихэрт шээрэн, элэг ба элгэн дэх цөсний сувгийн өмөн, зүрхний цочмог цус хомсрол, ишеми өвчин зэрэг нь зонхилох шалтгаан болсон байна.

Сүүлийн 10 жилд веб болон сэтгүүлд уламжлалт анагаах ухааны чиглэлээр нийтлэгдсэн 145 эрдэм шинжилгээний бүтээл байгаагаас эмнэлзүйн судалгаа (9%) болон тогтолцооны судалгаа (5%) харьцангуй бага хийгдэж байна. Мөн эксперт томилон эрдэм шинжилгээний бүтээлүүдэд үнэлгээ хийхэд эмнэлзүйн судалгааны товчлол (61.6 оноо), өгүүлэл (78.9 оноо) хамгийн бага оноо авсан нь эмнэлзүйн судалгаа хангалтгүй хийгдэж байгааг харуулж байна. Харин үнэлгээ хийсэн үзүүлэлтээр нь авч үзэхэд эрдэм шинжилгээний бүтээлүүдийн материал аргазүй, үр дүнгийн хэсэг, хэлцэмж, дүгнэлт нь бусад үзүүлэлтээс доогуур түвшинд бичигдэж байна.

Судалгаа