Хайлтын үр дүн

1638 илэрц олдлоо.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг судалж, тэдгээрийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар Иргэний хуульд тусгасан хуулийн этгээдийн эрхгүй байгууллагын талаарх эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийхийг зорилоо. Үүний тулд сууц өмчлөгчдийн холбоо, ойн нөхөрлөлийн эрх зүйн байдлыг тодруулж, практикт ямар эрх, үүрэг эдэлж эрх зүйн харилцаанд оролцож байгаад дүн шинжилгээ хийх юм.

/ 2013 он

Усны чанарын доройтлын үндсэн гол шалтгааны нэг нь усны нөөц, хэмжээ багасах, усны байгалийн горим өөрчлөгдсөнөөс болдгийг сүүлийн үеийн судалгаа шинжилгээний дүн нотолж байна.Тухайн голын экосистемийн үзүүлэлтүүд тухайлбал, голдрилын төрөл, хэв шинж, хөрс, хагшаас, усны химийн шинж чанар, температур, эргийн болон голдрилын доторх амьтан, ургамал, ус намгархаг газрууд зэрэг нь голын усны горимын хэв шинжийг илэрхийлж байдаг. Үүнээс гадна гол мөрний урсацын горимын нөлөөн дор хөрс, ургамлын бүрхэвчийн хэв шинж, амьтан, ургамлын төрөл зүйл, түүнчлэн хүний амьдралын хэлбэр ч бүрэлдэн бий болж байдаг.

/ 2014 он

Манай улсын ойн сангийн ихэнх хэсгийг эзэлдэг шинэс, бургас нь хортон шавьжид ихээр нэрвэгдсэнээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ буурч байгаатай холбогдуулан Сибирь шинэс (Larix sibirica Ledeb.), шүүдэрт бургас (Salix rorida Laksch.)-ыг судалгааны эх материалаар сонгон биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар ой модыг хортон шавьжаас хамгаалах, тарьц суулгацыг хурдавчлан үржүүлэх орчин үеийн аргуудыг туршин нэвтрүүлэх зорилгоор дараах зорилтыг дэвшүүлэв.

/ 2014 он

Манай улсын ойн сангийн ихэнх хэсгийг эзэлдэг шинэс, бургас нь хортон шавьжид ихээр нэрвэгдсэнээр ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ буурч байгаатай холбогдуулан Сибирь шинэс (Larix sibirica Ledeb.), шүүдэрт бургас (Salix rorida Laksch.)-ыг судалгааны эх материалаар сонгон биотехнологи, генийн инженерчлэлийн аргаар ой модыг хортон шавьжаас хамгаалах, тарьц суулгацыг хурдавчлан үржүүлэх орчин үеийн аргуудыг туршин нэвтрүүлэх зорилгоор дараах зорилтыг дэвшүүлэв.

Монгол Улсад 2022 онд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1,4 хувийг дээрэмдэх гэмт хэрэг эзэлж, энэ төрлийн гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуй нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учирсан болох нь улсын хэмжээний статистик мэдээллээс харж болно. Дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хоригдлын тоо буурахгүй, ял эдлүүлэх ажиллагаанд хүндрэл учруулж байгаад анхаарлаа хандуулж, судалгааны ажилдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн нийтлэг шинжийг тодорхойлоод зогсохгүй тэдний сэтгэл зүйн онцлогийг тусгайлан бэлдсэн асуулгын хүрээнд тодорхойлохыг зорьсон болно.

/ 2023 он

Төсөл хэрэгжиж буй бүс нутаг дахь сонгогдсон УТХГ-уудад биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдийн тархац, нөөц, сүргийн бүтэц, нүүдэл шилжилтийн (эко коридор) нутгуудыг тодорхойлох суурь мэдээллийг бүрдүүлэхэд зөвлөх үйлчилгээний зорилго оршино. Энэхүү суурь судалгаагаар дэд төслийн хэрэгжилтийн дүнд биологийн олон янз байдлын түлхүүр зүйлүүдэд үзүүлж буй эерэг болон сөрөг нөлөөг үнэлэхэд шаардлагатай мэдээ, баримтыг бүрдүүлнэ. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд дараах зорилтуудыг тавин ажиллав.

/ 2018 он

Агаар мандалд явагдах процессыг цаг хугацаа, орон зайн хэмжээс хамааруулж бичил (micro), бэсрэг (meso), том (синоптик) гэж хувааж, харгалзан бичил хэмжээст цаг уур (microscale meteorology), бэсрэг хэмжээст цаг уур (mesoscale meteorology), синоптик хэмжээст цаг уур (synoptic meteorology) гэж ангилдаг. Бичил хэмжээст агаар мандлын үзэгдэлд аянга цахилгаан, үүл, байшин ба бусад хориглох хаалтаас үүсэх турбулент хөдөлгөөн зэрэг 1км-ээс бага хэмжээст физик процесс орно. Харин бэсрэг хэмжээст хэвтээ чиглэлд 1-100км, босоо чиглэлд газрын гадаргаас эхлэн агаар мандлын хязгаарын үе давхарга, шим мандал, давхраат мандлын доод давхарга үе хүртэлх орон зайд явагдах, 17 хоног хүртэл үргэлжлэх фронт, циклон, өндөршлөөс хамаарах уулын долгион, эх газар-далайн салхи гэх мэт үзэгдэл ордог. Синоптикийн хэмжээст үзэгдэлд 2000 км хүртэл, 28 хоног хүртэл үргэлжлэх дундад өргөрөгийн циклон, бароклиник хотос, гүвээ, фронтын бүс, ойлгойдох буюу судал урсгал зэрэг ордог. Практикт ихэнхдээ бичил болон бэсрэг хэмжээст цаг уурыг хамтатган авч үздэг. Бэсрэг хэмжээст агаар мандлын процессыг бэсрэг альфа (200-2000км), вета (20-200км), гамма (1-20км) хэмжээст гэж хуваан үздэг (Хүснэгт 1). Синоптикийн хэмжээст агаарын хөдөлгөөнд Кориолис болон даралтын градиентын хүчний баланс хадгалагдаж геострофи тэнцвэр биелдэг бол бэсрэг хэмжээс, ялангуяа вета, гамма хэмжээст үзэгдэл, процесст геострофи, гидростатик ойролцоолол биелэгдэхээ больдог. Энэ үед гидростатик биш ойролцоолол чухал үүрэг гүйцэтгэдэг. Синоптикийн хэмжээст процесст агаарын босоо хөдөлгөөн, хэвтээгээс харьцангуй олон дахин бага байдаг боловч, бэсрэг хэмжээст босоо хөдөлгөөн хэвтээгээс их болох буюу өргөлтийн хүч, уулзүйн нөлөөгөөр үүсэх босоо хурдыг тооцох шаардлага гардаг. Агаар мандлын процесст гидростатик биш нөлөө үзүүлдэг үзэгдэлд газрын гадарга, агаар мандлын дулаан, чийгийн урсгал, турбулент, конвекци, ууршилт, конденсаци гэх мэт орно. Иймд цаг агаар, агаар мандлын загварт орон зайн нарийвчлал буюу гридын цэгийн хоорондын зай 910км-ээс бага болох үед гидростатик биш ойролцоолол хийж, үзэгдэл, процессыг тооцох учиртай. Ингэхдээ бэсрэг хэмжээст загварууд анхны болон захын нөхцлөө орон зайн нарийвчлал харьцангуй бага дэлхийн хэмжээний загвараас авч ажилдаг юм.

/ 2023 он

Энэхүү төслийн хүрээнд манай орны говь, хээрийн бүсэд тархан ургадаг экологи-эдийн засгийн өндөр ач холбогдолтой Орос махирс (Lycium ruthenicum Murr.)ийн ургамал газарзүйн тойргийн Алашаа Говийн тойрог дахь тархацыг тогтоох, мөн in vitro нөхцөлд биотехнологийн аргаар үржүүлж, хүлэмж болон байгалийн нөхцөлд дасган тарималжуулж, амьдрах эрчмийг тогтоох, нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож, улмаар олон тоогоор гарган авч нөхөн сэргээлтэд ашиглах боломжийг бий болгох зорилго дэвшүүлсэн.

/ 2015 он

Энэ чиглэлийн судалгааг олон судлаачид хийжээ. Нацагдорж Л. (2004, 2005, 2008) Монгол орны ган, цөлжилтийн судалгаатай холбоотойгоор хур тунадас, ууршил, хөрсний чийгийн тархац, хандлагын талаар цөөнгүй өгүүлэл, нийтлэлийг хэвлүүлжээ. Эдгээр судалгаанд цаг уурын ажиглалтын сүүлийн 20-30 жилийн мэдээгээр Монгол орны чийгийн хангамжид хэрхэн өөрчлөлт орсныг дүгнэж, уур амьсгалын ирээдүйн хандлагаас хамаарч цөлжилт, гангийн давтагдал хэрхэн өөрчлөгдөх талаар таамаг дэвшүүлсэн. Гомболүүдэв (2006) бүс нутгийн уур амьсгалын загвар ашиглан Монгол орны уур амьсгалын ирээдүйн хандлагад үзүүлэх газар бүрхэвчийн өөрчлөлтийн нөлөөг тооцжээ. Энэ судалгаагаар газрын дориотол, цөлжилтийн нөлөөгөөр хур тунадас, ууршлын хэмжээ багасах хандлагатай байна гэж дүгнэжээ. Батболд (2012) мөн бүс нутгийн уур амьсгалын загварын ногоон ургамлын бүрхэцийг хиймэл дагуулын мэдээгээр орлуулан Монгол оронд 2002 оны зуны хугацааны хүчтэй гангийн судалгаанд ашиглажээ. Энэ судалгаагаар ногоон ургамлын бүрхэц нь цацрагийн болон чийгийн балансад мэдэгдэхүйц нөлөөтэй ба ууршилд зарцуулагдах дулааны хэмжээ багасч, хөрсний гадаргын температурыг илэрхийлэх ил дулааны хэмжээ нэмэгдсэн гэсэн үр дүнг гарчээ. Түүнчлэн агаар мандлын болон газрын гадарга орчмын чийгийн балансад илэрхий өөрчлөлтүүд гарсан байна. Батболд (2011) бүс нутгийн уур амьсгалын загвараар 2000-2012 оны хур тунадасны тархацыг тогтоожээ. Энэ судалгааны үр дүнгээр Монгол орны зуны улирлын хур тунадас нь мөн тус хугацааны нийлбэр ууршилтай ойролцоо байв.

Төслийн гол зорилго нь Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Өвөрхангай аймгийн төвүүдэд хатуу хог хаягдлын үр дүнтэй менежментийг бий болгож, хог хаягдлыг дахин боловсруулах тогтолцоог нэвтрүүлэх, аймгийн төвүүдийн оршин суугчдын хүрээлэн буй орчны нөхцөл болон аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх, хатуу хог хаягдлын менежментийг бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх загвар төсөл болгох явдал юм.

/ 2013 он

Дэлхийн техник, технологийн эрчимтэй хөгжил, хүн амын өсөлт, эрчим хүчний хэрэглээ, түүний өсөлттэй уялдан ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл явц маш эрчимтэй нэмэгдэж байна. Үүний нөгөө талд байгаль экологийн тэнцвэртэй байдлыг хангах асуудал хурцаар тавигдаж байна. Ялангуяа зүрх судас, амьсгалын замын өвчлөл, хавдар, халдварт болон архаг өвчин зэрэг нь хүрээлэн буй орчноос эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл, төрөл бүрийн эрсдэлтэй шууд холбоотой байдаг. Иймээс уул уурхайн үйлдвэрийн үйл ажиллагаанаас шалтгаант хүрээлэн буй орчны өөрчлөлт хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох, түүнээс үүдэж бий болох сөрөг үр дагавраас сэргийлэх асуудалд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулах болов.

/ 2020 он

Манай орны 7725 олонянз зүйл ургамлын 60 орчим хувийг буюу 4576 зүйлийг үндэс, иш, навч, цэцэг, үр жимс гэх эд эрхтэн үгүй гуурсгүй доод ургамал бүрдүүлдэг (замаг, мөөг, хаг, хөвд). Байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар тун хязгаарлагдмал, зохиомлоор тарималжуулах, лабораторийн нөхцөлд ургуулж олшруулах, шилжүүлэн зөөвөрлөх зэргээр генофондыг хамгаалан авч үлдэхэд нэн төвөгтэй биологийн төрөл зүйлүүд. Иймд тэдгээрийг чимээгүй устах, өртөгдөн хөнөөгдөх аюул заналын эрсдлийг урьдчилан тооцоолох, улмаар хамгааллын арга хэмжээ боловсруулах зэрэгт Олон улсын Улаан Дансны шалгуур, үзүүлэлт бүрээр (IUCN, 2001, 2003) үнэлж хамгааллын статусыг тогтоох зорилгоор энэхүү “Монгол орны доод ургамлын (замаг, мөөг, хаг, хөвд) хамгааллын статусыг тодорхойлох ” захиалгат төсөлт ажлыг 2019-2020/2021 оны хугацаанд амжилттай гүйцэтгэлээ.

/ 2020 он

Бид анх удаагаа Хулдынханы овгийн загасны тархалт, нөөцийг судлаж түүнийг өсгөж үржүүлэх, хамгаалах, зүй зохистой ашиглах зорилгоор загас үржүүлгийн биотехнологийг боловсруулсан өөрийн орны нөхцөлд тохирсон загас үржүүлгийн туршилт судалгааны баазтай болсноороо шинэлэг ажил болсон. Загас үржүүлгийн технологийг боловсруулсанаар нуур, голын загасны байгалийн нөөцийг бие даан амьдрах чадвартай жарамгай, жараахайгаар сэргээн улмаар агнуурын нөөцийг тогтвортой ашиглах нөхцлийг бүрдүүлэн, шим тэжээллэг, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан загас, загасан бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, хүртээмжтэй хангах нөхцөл бүрдүүлж байгаагаараа дэвшилттэй юм. Бие даан амьдрах чадвартай жараахайг үнэлгээжүүлэн эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг бүрдүүлж байна.

/ 2021 он

Монгол орны халиун бугын тоо толгойг үнэлэх ажил 2010 оноос хойш хийгдээгүй. Төслийн гол зорилго бол манай орны бугын тархац нутгийн хэмжээ, популяцийн нягтшил, тоо толгой, ашиглах боломжтой хэмжээг аймаг бүрээр тогтоох, хамгааллын зэрэглэлийг тогтоох зэрэг болно. Ойн туруутан амьтны нөөцийн үнэлгээ хийхэд шугаман замнал, цэгэн ажиглалт, урамдах дуудлага, ул мөрийг бүртгэх, хоргол тоолох зэрэг олон аргыг газар нутгийн онцлог, цаг улиралд тохируулан сонгон хэрэглэв. Энэ төслийн хүрээнд манай орны хэмжээнд буга тархсан бүх нутгийг анх удаа бүрэн хамруулж, халиун бугын тархац, тоо толгойг аймаг бүрээр болон улсын хэмжээнд нэгтгэн гаргав.

/ 2020 он

Энэхүү ШУТС-аас санхүүжих, БОАЖЯ-ны захиалгат төслийн ажлын хүрээнд сансрын Ландсат хиймэл дагуулын 2000, 2010, 2013-2018 оны жил бүрийн мэдээ, М1:100000 топозургийн тус тус мэдээгээр усны талбайг тодорхойлов. Энэ судалгаанд хамрагдсан байгалийн бүс, бүслүүр, нуурын гарал үүслийг төлөөлөхүйц их, том, томоохон, жижиг 93 нуурын усны түвшний GPSийн хэмжилт, гүн, талбайн хэмжилтийг хийхээр төлөвлөсөн болно. Эдгээр хэмжилт, судалгаанд үндэслэн нууруудын усны нөөцийн 2013-2018 оны жил бүрийн хэмжээг тогтоож, байнгын хяналт шинжилгээг бүрдүүлэх аргачлалыг боловсруулахад судалгааны зорилго оршино. Нууруудын эдгээр шинэ мэдээг усны горимын ажиглалтын үр дүнтэй хослуулан тэдгээрийн динамикийг тогтоох, уур амьсгалын өөрчлөлт, усны тэнцлийн элементүүдийн орон зай, цаг хугацааны өндөр нягтралтай мэдээллийг бүрдүүлж, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, дасан зохицох шинэ үр дүнг гаргасан нь энэхүү төслийн шинэлэг үр дүн болно.

/ 2019 он

Монгол орны Хөвсгөлийн уулын тайгархаг тойрогт түгээмэл тархсан, ашиглалтанд ихээр өртдөг цайны ургамлуудын тархац, нөөцийг тогтоох, эмийн болон ашигт цайны ургамлын амьд цуглуулгыг үр, суулгацаар бүрдүүлж ex situ нөхцөлд тарималжуулах анхдагч судалгааг хийх

Судалгаа