Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй малчин, фермерийн эрхлэгчдийн мэдээ, судалгааг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн албан хаагчдад судалгааны тусгай маягтын дагуу дэлгэрэнгүй мэдээ авах арга зүйг өгч мэдээллийг нэгтгэдэг. Судалгааг сар, улирал, жилээр авч үр дүнг нэгтгэн салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагатай уялдуулан анализ, дүгнэлтийг хийж ажилладаг. Улсын хэмжээний дүн мэдээг нэгтгэх статистик мэдээллийг төрийн захиргааны байгууллага Нийслэлийн Статистикийн газартай хамтран судалгаа тооллого, хяналтаар ажилладаг.