Хайлтын үр дүн

647 илэрц олдлоо.

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасан хэрэглэгчийн үнэлгээ

Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-д заасан хэрэглэгчийн үнэлгээг “Ажиглалт” НҮТББ байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэсэн.

Энэхүү “Хэрэглэгчийн үнэлгээ” судалгааны ажлыг, ШШГЕГ-ын захиалгаар Хууль судлал хөгжлийн төв ТББ Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийг удирдлага болгон 2021 оны 11 дүгээр сарын 23-аас 12 дугаар сарын 23-ны хооронд гүйцэтгэв.

“Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын 2020 оны үйл ажиллагаанд төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай хүрч байгаа талаар олон нийтийн хандлагыг тандан судалж, дүн шинжилгээ хийх зорилгоор Хэрэглэгчийн үнэлгээ”-ний ажлын тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий Газрын захиалгаар судалгаа шинжилгээний “Жи Би Эм сошиал ресерч консалтинг” ХХК-ийн судалгааны баг 2020 оны 10 дугаар сарын 12 аас 2020 оны 12 дугаар сарын 15-ны хооронд гүйцэтгэв.

Энэхүү хэрэглэгчийн үнэлгээний судалгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийг удирдлага болгон гүйцэтгэсэн болно. Судалгаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 5 анги, 1 алба хамрагдсан болно.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц, зохион байгуулалт 2. Байгууллагаас бусад төрийн байгууллагуудтай харилцах уялдаа холбоо (Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын жишээн дээр) 3. Байгууллагаас иргэд, хувийн хэвшилтэй харилцах уялдаа холбоо (Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын жишээн дээр) 4. Салбарын хууль эрх зүйн орчин

1. Шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч, төлбөр авагч, гуравдагч этгээдэд үзүүлж буй төлбөр барагдуулах үйлчилгээний талаарх хэрэглэгчийн үнэлгээ 2. Ялтныг ажлын байраар хангах үйлчилгээний барагдуулах үйлчилгээний талаарх хэрэглэгчийн үнэлгээ 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үзүүлж буй лавлагаа гаргаж өгөх үйлчилгээний талаарх хэрэглэгчийн үнэлгээ 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх байдалд хийсэн хэрэглэгчийн үнэлгээ

/ 2023 он

Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгоор Өмнөговь аймаг нь хүүхдийн ээлтэй орчныг ямар түвшинд бий болгосон талаарх үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн

/ 2023 он

Өмнөговь аймгийн төрийн байгууллагуудад өгөх иргэдийн сэтгэл ханамжийн 2023 оны үнэлгээний тайланг та бүхэнд танилцуулж байна

The Eduten platform is a digital classroom tool based on 18 years of pedagogical research at the University of Turku, Finland. It is used in over 70% of all schools in Finland, and it received the UNESCO ICT for Education prize in 2020 and the UNICEF "Blue Unicorn" Award in 2022.

Бага боловсролын багш бэлтгэж буй дотоод, гадаадын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийн, санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд: - Багшийн статус, багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн сайжруулалтын асуудал эрх зүйн болон бодлогын баримт бичигт туссан байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй дотоодын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын хангалтын байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй гадаадын улс орны их сургуулийн сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ хийх; - Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.

Монгол Улсын үндсэн хууль, холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийгмийн харилцаанд хүн үл ялгаварлан гадуурхах, сурч боловсрох эрх нь тэгш хангагдах талаар эрх зүйн зохицуулалтыг хийсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг бол Боловсролын тухай хуульд боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр нь суралцагчийн хөгжлийн онцлогт нийцсэн байх, боловсролын агуулга нь суралцагчийн нас бие сэтгэхүйн онцлогт нийцүүлэх талаар албан ёсоор зүйлчилсэн байдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах журам” /БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаал/-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн ялгаатай хэрэгцээ, сонирхлыг харгалзан суралцахуйг оновчтой төлөвлөн, сургалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн хүүхдийн хэрэгцээнд суурилсан хэл яриа, танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих арга технологи нэн шаардлагатай байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас бид эхний ээлжинд тусгай хэрэгцээт боловсролын бага ангийн сурагчдын танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн онцлогийг тогтох судалгаа хийлээ.

Монгол улс цахим үндэстэн болох зорилгоор цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, боловсролын салбарын хувьд ойрын ирээдүйд цахим боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлж, цахим технологид суурилсан бүх шатны боловсролын хүртээмж, чанараа сайжруулахаар зорьж байна. 2022 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад цахим боловсролыг хөгжүүлэхэд дэлхийн бусад улсуудад үлгэр болохуйц орон болохын тулд 5 амлалт авсан билээ. Энэхүү амлалт нь хувьсаж буй боловсролын гадаад дотоод нөхцөлтэй уялдуулан боловсролын салбарын хүртээмж, чанарыг хөгжлийн шинэ түвшинд хувирган өөрчлөхтэй холбоотой шинэ зорилтуудыг дэвшүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газар “... өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэдийг бий болгож, ...монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх” Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлсэн. Үүний гол цөм нь МХХТ-ийг ашиглах ур чадвартай цахим иргэн юм. Боловсрол, суралцахуйн үйл ажиллагаанаас гадна иргэн бүрд хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж сүүлийн 10 гаруй жилд ахиц амжилтад хүрч байгаа ч хүртээмжийн хувьд иргэдийн цахим ур чадварын байдал, тэдний насны байдал болон амьдарч буй газар, боловсролын түвшин зэрэгтэй холбоотой тэгш бус байдал үүсэх байгаа эсэхийг судлах хэрэгцээг бий болгов. Иймээс бүх насны иргэдийн өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ ямар байгааг, тэдний өдөр тутмын амьдралд ямар цахим ур чадвар шаардлагатай байгаа болон тэдгээр ур чадвар эзэмшилтийн байдлыг судалж, тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг авч үзэхийг чухалчилж байна.

1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоосон тогтоол гарч батлагдсанаас хойш 1921-1940 оны хооронд ЕБС-ийн тогтолцоо үүсэх явцад малчдын хүүхдийн сурах нөхцөл бий болгож дотуур байрны асуудлыг шийдэх болсон байна. Сурагчид хичээлийн жилд 9 сар буюу жилийн 224-245 хоногт эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол дотуур байрны багш, тогооч, ажилтны асрамжид сурч хөгждөг байна. ЕБС-ийн дотуур байрны орчин, үйлчилгээний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, менежментийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 04 дүгээр сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Цагдаагийн байгууллагын хэмжээнд 2024 оны 03 дугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг

Судалгаа