Хайлтын үр дүн

51 илэрц олдлоо.

/ 2020 он

Польш, БНСУ, Герман, Азербайжан, Камбож, Шотланд, Энэтхэг, Пакистаны парламентын шинэ гишүүдэд зориулсан чиглүүлэх болон тогтмол сургалтын туршлагыг судалсан. Сургалт зохион байгуулах байгууллага, үргэлжлэх хугацаа, хөтөлбөрийн агуулга, хууль тогтоох ажиллагаа, төсөв, хяналт, ёс зүй болон парламентын үйлчилгээг ашиглах мэдлэг олгох хэлбэрүүдийг харьцуулсан.

/ 2020 он

Их Британи, Австрали, БНСУ, Соломоны Арлууд, Герман, Шинэ Зеландын парламент иргэдэд парламентын боловсрол олгож буй туршлагыг судалсан. Сургалт хариуцсан нэгжийн зохион байгуулалт, насны бүлэгт тохирсон хөтөлбөр, багшийн сургалт, парламентын ордонтой танилцах аялал, цахим хэрэглэгдэхүүн болон иргэдийн оролцоог дэмжих үйл ажиллагааг авч үзсэн.

/ 2019 он

Европ, Ази, Номхон далайн зарим орны ерөнхий боловсролын хүрээнд ёс суртахуун, иргэний боловсрол олгодог туршлагыг судалсан. Хичээлийн агуулга, сургалтын түвшин, бие даасан болон бусад хичээлтэй уялдуулан заах хэлбэрийг авч үзсэн. Мөн ОХУ, Казахстан, АНУ-ын хүмүүжил, төлөвшлийн боловсролыг хууль, бодлогын баримт бичиг, хөтөлбөрөөр зохицуулсан байдлыг танилцуулсан.

/ 2010 он

Монгол Улсын дээд боловсролын салбарт төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, оюутны тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламжийн эрх зүйн зохицуулалт, хамрах хүрээ, олгох шалгуур болон эргэн төлөлтийн нөхцөлийг авч үзсэн. Австрали, Их Британи, Турк, Швед, ОХУ, Казахстан, Беларусь, Энэтхэг, Япон, БНСУ-ын дээд боловсролын санхүүжилт, оюутны тэтгэлэг, зээлийн тогтолцоог харьцуулж, Монгол Улсын 1994–2008 оны сургалтын зээл, тусламжийн санхүүжилт, хамрагдалтын статистик мэдээллийг шинжилсэн. Мөн төрийн дэмжлэгийн хүртээмж, зээлийн эргэн төлөлт, шалгуур үзүүлэлтийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулсан.

/ 2018 он

БНСУ, Сингапур, Япон, Финланд, Норвег, Канад, ХБНГУ, Эстони, Шинэ Зеланд, Нидерландын ерөнхий боловсролын тогтолцоог судалсан. Сургуульд элсэх нас, боловсролын шатлал, сургалтын хугацаа, гадаад хэл зааж эхлэх үе болон сургалтын агуулгын онцлогийг харьцуулсан. Үндэсний өв, соёлыг эх хэл, түүх, уран зохиол, урлаг, ёс зүй, иргэний боловсрол зэрэг хичээлийн агуулга, хөтөлбөрт хэрхэн тусгасныг авч үзсэн.

/ 2018 он

Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Словенийн сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчныг судалж, Европын зарим орны туршлагыг тоймлосон. Сургуулийн хоолны удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүнсний нийлүүлэлт, хяналт, хариуцлагын зохицуулалтыг авч үзсэн. Мөн хоолны эрүүл ахуй, шим тэжээл, хоол зүйч болон шим тэжээлийн багшийн үүрэг, хооллолтын боловсролын асуудлыг танилцуулсан.

/ 2009 он

Монгол Улсын Сургалтын төрийн сангийн зээлээр 2001–2008 онд өндөр хөгжилтэй орнуудад магистр, аспирантур, докторын түвшинд суралцагчдын тоо, сургалтын санхүүжилт, зээлийн эргэн төлөлтийн байдлыг нэгтгэн авч үзсэн. Мөн суралцагчдын улс, сургууль, захиалагч байгууллагын мэдээллийг харьцуулж, гадаадад суралцуулах зээл, буцалтгүй тусламж, санхүүжилт олгох болон эргэн төлүүлэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг танилцуулсан.

Коосэн хөтөлбөрөөр сургалт явуулж байгаа сургуулиудын хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, бэрхшээл шийдлийг судлах

“Багш, мэдээлэл зүйн боловсрол” бакалаврын сургалтын хөтөлбөрийн харьцуулсан судалгааны үр дүнд үндэслэн хөтөлбөрийг сайжруулах санал гаргах зорилготой.

The Eduten platform is a digital classroom tool based on 18 years of pedagogical research at the University of Turku, Finland. It is used in over 70% of all schools in Finland, and it received the UNESCO ICT for Education prize in 2020 and the UNICEF "Blue Unicorn" Award in 2022.

Бага боловсролын багш бэлтгэж буй дотоод, гадаадын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт шинжилгээ хийн, санал зөвлөмж боловсруулахад оршино. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтуудыг шийдвэрлэв. Үүнд: - Багшийн статус, багш бэлтгэх тогтолцоо, хөтөлбөрийн сайжруулалтын асуудал эрх зүйн болон бодлогын баримт бичигт туссан байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй дотоодын их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн дээд боловсролын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагын хангалтын байдлыг тодруулах; - Бага боловсролын багш бэлтгэж буй гадаадын улс орны их сургуулийн сургалтын хөтөлбөрийн харьцуулсан шинжилгээ хийх; - Харьцуулсан шинжилгээний үр дүнд үндэслэн бага боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах.

Монгол Улсын үндсэн хууль, холбогдох бусад эрх зүйн баримт бичгүүдэд нийгмийн харилцаанд хүн үл ялгаварлан гадуурхах, сурч боловсрох эрх нь тэгш хангагдах талаар эрх зүйн зохицуулалтыг хийсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр “сурч боловсрох эрхтэй” гэж заасан байдаг бол Боловсролын тухай хуульд боловсрол эзэмшүүлэх арга, хэлбэр нь суралцагчийн хөгжлийн онцлогт нийцсэн байх, боловсролын агуулга нь суралцагчийн нас бие сэтгэхүйн онцлогт нийцүүлэх талаар албан ёсоор зүйлчилсэн байдаг. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ЕБС-д тэгш хамран сургах журам” /БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаал/-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхдийн ялгаатай хэрэгцээ, сонирхлыг харгалзан суралцахуйг оновчтой төлөвлөн, сургалтыг зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа. Мөн хүүхдийн хэрэгцээнд суурилсан хэл яриа, танин мэдэхүй, бие бялдрын хөгжлийг дэмжих арга технологи нэн шаардлагатай байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас бид эхний ээлжинд тусгай хэрэгцээт боловсролын бага ангийн сурагчдын танин мэдэхүй, нийгэмшлийн хөгжлийн онцлогийг тогтох судалгаа хийлээ.

Монгол улс цахим үндэстэн болох зорилгоор цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж, боловсролын салбарын хувьд ойрын ирээдүйд цахим боловсролын агуулга, арга зүйг хөгжүүлж, цахим технологид суурилсан бүх шатны боловсролын хүртээмж, чанараа сайжруулахаар зорьж байна. 2022 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтад цахим боловсролыг хөгжүүлэхэд дэлхийн бусад улсуудад үлгэр болохуйц орон болохын тулд 5 амлалт авсан билээ. Энэхүү амлалт нь хувьсаж буй боловсролын гадаад дотоод нөхцөлтэй уялдуулан боловсролын салбарын хүртээмж, чанарыг хөгжлийн шинэ түвшинд хувирган өөрчлөхтэй холбоотой шинэ зорилтуудыг дэвшүүлж байгаа юм. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газар “... өрсөлдөх чадвартай, бүтээлч иргэдийг бий болгож, ...монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх” Цахим Үндэстэн болох уриалгыг дэвшүүлсэн. Үүний гол цөм нь МХХТ-ийг ашиглах ур чадвартай цахим иргэн юм. Боловсрол, суралцахуйн үйл ажиллагаанаас гадна иргэн бүрд хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэхийг зорьж сүүлийн 10 гаруй жилд ахиц амжилтад хүрч байгаа ч хүртээмжийн хувьд иргэдийн цахим ур чадварын байдал, тэдний насны байдал болон амьдарч буй газар, боловсролын түвшин зэрэгтэй холбоотой тэгш бус байдал үүсэх байгаа эсэхийг судлах хэрэгцээг бий болгов. Иймээс бүх насны иргэдийн өдөр тутмын амьдралд цахим хэрэглээ ямар байгааг, тэдний өдөр тутмын амьдралд ямар цахим ур чадвар шаардлагатай байгаа болон тэдгээр ур чадвар эзэмшилтийн байдлыг судалж, тэгш хүртээмжтэй цахим үйлчилгээг хөгжүүлэх асуудлыг авч үзэхийг чухалчилж байна.

1921 оны 8-р сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоосон тогтоол гарч батлагдсанаас хойш 1921-1940 оны хооронд ЕБС-ийн тогтолцоо үүсэх явцад малчдын хүүхдийн сурах нөхцөл бий болгож дотуур байрны асуудлыг шийдэх болсон байна. Сурагчид хичээлийн жилд 9 сар буюу жилийн 224-245 хоногт эцэг эх, асран хамгаалагчдаасаа хол дотуур байрны багш, тогооч, ажилтны асрамжид сурч хөгждөг байна. ЕБС-ийн дотуур байрны орчин, үйлчилгээний нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, менежментийг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах зорилготой

Монгол улсын боловсролын салбарын бодлогын судалгааны чадамжийг сайжруулах Боловсролын бодлого, хөтөлбөрт бодлогын шинжилгээ хийх арга зүйг боловсруулах, Бодлогын шинжээч, судлаачдын бодлогын шинжилгээ хийх мэдлэг, ур чадварыг сайжруулахад туслах боловсролын салбарын бодлогын шинжилгээний багц гарын авлагуудыг боловсруулан бичиж хэвлүүлэх, Бодлогын шинжилгээ, судалгаа хийх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт явуулах, Үндэсний бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх бодлогын судалгааны хүрээлэн, тинк танк байгууллагуудыг байгуулах бодлогын зөвлөмж боловсруулан гаргах.

Хорин нэгдүгээр зууны монгол суралцагчийн суурь цогц чадамжийн “Тоонон” загварыг боловсролын түвшин бүрт нарийвчлан буулган боловсруулж, тодорхой жишээгээр харуулах

Судалгаа