Хайлтын үр дүн

409 илэрц олдлоо.

Сангийн Яам / 2023 он

2023  ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМ

Монгол Улсын эдийн засаг дэлхийн хамтын нийгэмлэгтэй интеграцчилагдаж, глобал зах зээлийн оролцогч болсон тул иргэдийн мэдлэг, ур чадвар нь глобал эдийн засагт өрсөлдөх хэмжээнд байж зориулалтын шаардлагаа хангах учир боловсрол сургалтын талаар баримтлах бенчмарк нь олон улсын жишиг байх шаардлагатай болж байна.

Дэлхийн банкны зүгээс Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага, боломж төлвийг судалж, дүн шинжилгээ хийлээ.

Эдийн засгийг сэргээхийн тулд бизнесийн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэх нь

Улаанбаатар хотын баруун хэсэгт байрлах хуучин Толгойтын нефть баазын хашаан дахь нефтийн бүтээгдэхүүнээр бохирдсон талбай, Дорноговь аймагт орших Зүүнбаянгийн нефтийн орд газрын бохирдолтой талбай, мөн Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дээр орших Ойн бирж шатахуун түгээх станцын ойр орчмын талбайг тус тус судалгаанд ашиглав.

МҮХАҮТ-ын Судалгааны институтээс жил болгон гаргадаг Бизнесийн итгэлийн индекс 2021 судалгааны үр дүн , Хүнд суртлын индекс 2021 судалгааны үр дүнгүүдийн товч үр дүн

Нийслэлийн авто замын түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдэн гарах алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт боловсруулах

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ЗОРЧИЛТЫН ХЭМЖЭЭГ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ

ГОЛ КОРИДОР ДАГУУХ АЧААЛАЛ ИХТЭЙ УУЛЗВАРУУДЫН БАЙРЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТҮГЖРЭЛИЙН ТҮВШИН “VCR” ҮЗҮҮЛЭЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИН “LOS”-ЫГ ТОДОРХОЙЛОХ АЖИЛ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2023 ОНЫ А/30 ДУГААР ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ЯВГАН БОЛОН АВТО ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗАХИРАМЖИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨРЧЛИЙН СУДАЛГА

/ 2015 он

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

/ 2023 он

Ухаалаг технологийн хэрэглээ, хиймэл оюун ухаан, шинэ, техник технологийн мэдлэгээр залуу агрономичдыг чадавхжуулах сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулсан. Манай орны стратегийн гол нэрийн таримал буудайн хөгжлийн үе шат бүрт ургац бүрдэх үйл явцыг хиймэл дагуулын тоон эх өгөгдөл болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан тодорхойлж, мониторинг хийх аргачлалыг боловсруулж 2 судлаачыг магистрын зэрэг хамгаалуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Архивын ерөнхий газрын “Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт”-ын 2022 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээний судалгааг “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ хийж гүйцэтгэлээ.

Судалгаа