Хайлтын үр дүн
88 илэрц олдлоо.
Зам, тээвэр хөгжлийн яам / 2021 он
Энэхүү судалгаагаар Монгол Улсын эдийн засагт тээврийн салбартай холбоотой үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг саармагжуулах, логистикийн урсгалыг тасралтгүй хангах, улмаар импортын барааны тээвэрлэлтийн үнийг зохих хяналттай байлгах зорилтод Монгол Улсын нэгдэж орсон “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт хэрхэн эерэг нөлөө үзүүлж болох, түүнийг далайд гарцгүй улсын хувьд хэрхэн амжилттай хэрэгжүүлж болох арга замыг ойлгомжтой, тодорхой болгон шийдвэр гаргагчдыг бодлого гаргахад дэмжлэг болохыг зорив.
Зам, тээвэр хөгжлийн яам / 2019 он
Зам, тээврийн салбарын хог хаягдлын тандалт судалгааг хийх, шаардлагатай стандарт, норм, журмыг боловсруулах
Зам, тээвэр хөгжлийн яам / 2023 он
Зам, тээврийн хөгжлийн төвтэй 2020.09.30-ны өдөр байгуулсан “Автомашины тэнхлэгийн ачаалал авто замд нөлөөлөх нөлөөллийг тооцох судалгаа” (ЗТХТ/202005019) сэдэвт зөвлөх үйлчилгээ үзүүлэх төслийн хүрээнд энэхүү эцсийн тайланг боловсруулсан болно. Төслийн хүрээнд авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн ачааллын хяналтыг сайжруулах, боловсронгуй болгох үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах, улсын чанартай авто замд тэнхлэгийн ачаалал хэтэрснээс үүсэх хохирлыг тооцох заавар боловсруулах зэрэг ажлууд хийгдсэн.
Монгол Улсад ухаалаг логистик, тээврийн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, сүлжээг оновчлох, бодлогын зөвлөмж, цаашид хэрэгжүүлэх стратегийг тодорхойлох
ЭДЦС ТӨХК / 2021 он
Эрдэнэт хотын дулаан хангамжийн системий гидравлик горим боловсруулах судалгаа
Барилга, хот байгуулалтын яам / 2009 он
Монгол улсын Засгийн газар Япон улсын Засгийн газарт “Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа ” боловсруулах хүсэлт тавьсан юм. Энэхүү хүсэлтийн дагуу Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) өөрийн сонгон шалгаруулах дүрмийн дагуу АЛМЕК Корпорацаар ахлуулсан зөвлөх багийг томилсон.
Барилга Хот Байгуулалтын Яамны Сайдын 2007 оны 07 дугаар сарын 20-ны өдөр баталсан 02 дугаар зургийн даалгавар, мөн яамны Барилгын захиалагчийн албатай 2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан 68/2007 тоот гэрээг үндэслэн “Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг Нийслэлийн Хот Төлөвлөлт, Эрдэм Шинжилгээ, Зураг Төслийн Хүрээлэнд (туслан гүйцэтгэгч Төлөвлөлт судалгааны “Төгс Шийдэл” төвтэй хамтран) хийж, гүйцэтгэлээ.
Эрчим хүчний яам / 2019 он
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн “Чойбалсан дулааны цахилгаан станцыг 50 МВт-ын шинэ станцаар өргөтгөх” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг БОАЖЯ-ны шинжээчийн 2018 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн ерөнхий үнэлгээний 2018/J007 тоот дүгнэлт (2018 оны 09 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхий шинжээчийн 06/6747 албан тоотоор баталгаажуулсан) үндэслэн байгаль орчны судалгаа, үнэлгээний “Байгаль-Экологи” ХХК хийж гүйцэтгэлээ.
/ 2022 он
Алвлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Аймгийн авлигын эсрэг үйл ажиллагааны тайлан, судалгааг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгын үндсэн дээр хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлсэн
Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нутаг дэвсгэрийн хэмжээний уст цэгийн судалгааг 2022 оны байдлаар албан чиг үүргийн хүрээнд гаргасан
Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар судалгааг 2020 оныг хүртэлх байдлаар гаргасан байна
Энэхүү гэрээт ажлын зорилго нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд захиалагчийн тодорхойлж өгсөн талбайд агаараас зураг авч, боловсруулан бодит өнгө бүхий 3D загвар үүсгэх юм.
Цаг уур, орчны шинжилгээний газар / 2020 он
“Евроазийн бүс нутагт газар бүрхэвч, агаар мандлын хил дамнасан зөөгдлийг хиймэл дагуул болон газрын ажиглалтын мэдээгээр хянах нь” хамтарсан төслийн тайлан 129 хуудастай, 82 зураг, 12 хүснэгт, 56 томьёо, 1 хавсралттай ба 2 бүлэгтэй, нэгдүгээр бүлэг 1 дэд бүлэгтэй, хоёрдугаар бүлэг 7 дэд бүлэгтэй, дүгнэлт, номзүйн жагсаалт зэргээс бүрдэнэ.
/ 2023 он
"Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн системийн хөгжүүлэлт хийх" зөвлөх үйлчилгээний ажлын эцсийн тайлан.
Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар / 2019 он
Нийгэм эдийн засгийг сайжруулах хөгжлийн төлөвлөгөөг бий болгон хэрэгжүүлэх
Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар / 2020 он
Говьсүмбэр аймгийн хүн амын төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчилэн сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна.
©2024 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.