Хайлтын үр дүн

94 илэрц олдлоо.

/ 2023 он

Баянхонгор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний үндсэн зорилго нь аймгийн нийт нутаг дэвсгэрийн хил хязгаарын доторх байгаль газарзүйн нөхцөл, газрын нөөц, түүний экологи эдийн засаг, орон зайн багтаамж, чадавхыг үнэлсний үндсэн дээр тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрыг оновчтой, үр ашигтай эзэмших, ашиглах, хамгаалах, үр өгөөжийг нь сайжруулах бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэх арга хэмжээний менежментийг эрх зүй, шинжлэх ухааны үндэслэлтэй, төлөвлөлтөөр дэмжиж, газар эзэмшигч, ашиглагчдын эрх зүйн баталгааг хангаж, газрын кадастрыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд орших бөгөөд ажлын даалгаварт тусгайлан заасан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд боловсруулагдана.

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ ХАНГАН, ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ, ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН БОДЛОГООР ХУВИЙН БОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ЗӨВ ХОСЛУУЛАН ТӨЛӨВЛӨСӨН ГАЗРЫН ТОГТВОРТОЙ МЕНЕЖМЕНТИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ

/ 2024 он

Газрын нэгдмэл сангийн улсын тайлан нь тайлангийн хугацаанд газрын ангилал болон газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн байдал, тэдгээрт гарсан өөрчлөлтөд дүгнэлт өгөх, газрын талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох, цаашид газрыг өмчлөх, эзэмших, ашиглах, хуваарилах, хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын бусад арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, газрын нэгдмэл сангийн өгөгдөхүүнд өөрчлөлт оруулах, улс, орон нутгийн статистик мэдээнд ашиглахад суурь материал болдог ач холбогдолтой.

Нийслэлийн авто замын түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судлах Нийслэлийн авто замын түгжрэлээс үүдэн гарах алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт боловсруулах

ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ ЦАХИМД ШИЛЖҮҮЛЖ, ЗОРЧИЛТЫН ХЭМЖЭЭГ ТӨЛБӨР ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ СУДАЛГААНЫ АЖИЛ

ГОЛ КОРИДОР ДАГУУХ АЧААЛАЛ ИХТЭЙ УУЛЗВАРУУДЫН БАЙРЛАЛЫГ ТОДОРХОЙЛОХ, ТҮГЖРЭЛИЙН ТҮВШИН “VCR” ҮЗҮҮЛЭЛТ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТҮВШИН “LOS”-ЫГ ТОДОРХОЙЛОХ АЖИЛ

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2023 ОНЫ А/30 ДУГААР ГАЗРЫН ЗӨРЧИЛ АРИЛГАХ, ЯВГАН БОЛОН АВТО ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОРЦ ГАРЦ ГАРГАХ ЗАХИРАМЖИЙН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗӨРЧЛИЙН СУДАЛГА

Зам тээврийн гэмт явдлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, түүний шалтгаан, нөхцлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, цаашид авч хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг дэвшүүлэн бодлого тодорхойлох, хэрэгжүүлэх субьектүүдийн анхаарлыг хандуулахаар энэхүү асуудлыг хөндөж байна. Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт хотын төвийн бүс байх бөгөөд тус бүсэд хотын түүхэн төв хэсэг, төрийн төв болон орон нутгийн засаг захиргаа, олон нийт, орон сууцны хорооллуудаас бүрдэх хотын хуучин төв байрлах бөгөөд шинэчлэн төлөвлөж сайжруулан хөгжүүлэх хэсэг, голлох суурьшлын бүс байхаар тусгагдсан. Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүсийн Орон сууцны 7 дугаар нэгж хорооллын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, амарч зугаалах олон нийтийн талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, ажил хэрэг бизнесийн таатай орчинг бүрдүүлсэн нэгж хороолол болгон хөгжүүлнэ.

Тухайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг хэрэгжүүлэх, газар нутаг, нийгэм, эдийн засаг, хүн амзүйн онцлогт нийцүүлэн нэгж хорооллын өөрийн дүр төрхийг илэрхийлсэн хот төлөвлөлтийн норм, стандарт бүхий иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг цогцоор шийдсэн архитектур орон зайн төлөвлөлттэй болж, Одоо байгаа олон хүндрэл, асуудлыг шийдэх шийдэл гарц нь нээгдэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://ebarilga.ub.gov.mn/ цахим хаяг болон Хот байгуулалт хөгжлийн газраас авах боломжтой.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын төсөл, тэдгээрийн үйл явцын гүйцэтгэлийг хянах өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгарч буй бэрхшээлийг судлан тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн удирдамж боловсруулах

Судалгаа