Хайлтын үр дүн

1247 илэрц олдлоо.

ГБХЗХГ / 2019 он

Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж болох бүхий л хүчин зүйлийг цогцоор нь тодорхойлон, уг сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалахад чиглэсэн бодлого зохицуулалтын арга хэмжээний санал, зөвлөмж

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгаа” нь 2023 онд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг (үр дүнд бий болсон өөрчлөлт) хэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, бодлого боловсруулагч болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

"Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үнэлгээний судалгаа” нь 2023 онд хэрэгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны нөлөөллийг (үр дүнд бий болсон өөрчлөлт) хэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, бодлого боловсруулагч болон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудыг мэдээллээр хангах, цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, чиглэл өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой.

In 2022-2023, the Training, Assessment and Research Institute for Labor and Social Protection conducted a “Survey on single elderly pension adequacy and expenditure” with the participation of social security and employment experts from SOCIEUX+, the EU expertise for social protection, labour and employment. The distinguishing feature of this survey was its specific focus on the pension adequacy of elderly people living alone as a household.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт нь “Ганц бие ахмад настны тэтгэврийн зарцуулалт, хүрэлцээний судалгаа”-г 2022-2023 онд Европын холбооны SOCIEUX+ Нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн шинжээчдийн оролцоотойгоор хийж гүйцэтгэлээ. Ганц биеэр өрх үүсгэн амьдардаг ахмад настнуудын хувьд тэтгэврийн хүрэлцээг тусгайлан судалснаараа онцлог боллоо.

Онцгой байдлын албаны хөгжил, шинэчлэлийн хүрээнд тус байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг өргөжиж, хуульд заасан чиг үүргээс гадна олон улсын энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох болсон. Энэ нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр тус байгууллагын гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж байгаа алба ажилтнуудын ажлын сэтгэл ханамжид дүн шинжилгээ хийж боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаардлага урган гарч байна. Иймд Онцгой байдлын байгууллагын соёл, ажлын орчин, ажилтанд үзүүлж байгаа нийгмийн баталгаа, сургалт, дэмжлэг, хамт олон хоорондын харилцаа, хандлага, уур амьсгал, үйл ажиллагаанд сэтгэл ханамж хэр байгаа талаар тодорхойлж, дүгнэлт хийх хэрэгтэй байна гэж үзээд энэхүү судалгааг хийлээ.

Монгол улсад өргөнөөр худалдаалагддаг барилгын дотоод засалд ашиглагддаг будаг, өнгөлгөөний материалаас ялгарах дэгдэмхий органик бохирдуулагчдын хэмжээ болон хатах хугацааг лабораторийн аргаар тодорхойлж, шийдвэр гаргагчдад үнэн зөв мэдээлэл өгөхөд оршино.

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг ажлын байр, гэр орон зэрэг ямар нэгэн барилга, байгууламжид өнгөрүүлдэг тул дотор орчны агаарын чанар хүний эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлдэг. Дотор орчны агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдгийн нэг нь барилгын заслын материалууд бөгөөд тэдгээрээс агаарт ялгарч буй ДОН, хүнд металлууд нь хүний эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөлдөг байна.

Судалгааны тайлбар: Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 6 дэх удаагийн буюу 2022 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 5 дэх удаагийн буюу 2021 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 4 дэх удаагийн буюу 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Монгол улсын Гаалийн байгууллагаас үйлчилгээ авч буй дотоодын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын (цаашид хэрэглэгч гэх) сэтгэл ханамжийн түвшнийг хэмжих, тэдний санал бодолд тулгуурлан гаалийн байгууллагын үйл ажиллагаа дахь хэрэглэгчийн үнэлгээг тодорхойлох, харьцуулах

Энэхүү тайлан нь Монгол Улсын эрх бүхий байгууллага (цаашид “Техникийн туслалцаа (ТТ) хүлээн авагч” гэх)-ын зүгээс техникийн туслалцаа хүссэний дагуу Олон улсын валютын сан (ОУВС)-ийн ажилтнуудын өгсөн техникийн зөвлөгөө, зөвлөмжийг агуулсан юм. Энэ тайланг бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчлэн эсвэл түүний хураангуйг ОУВС-ийн Гүйцэтгэх захирлууд, тэдний ажилтнууд, мөн түүнчлэн бусад байгууллага эсвэл ТТ хүлээн авагчийн бусад байгууллагууд ба санаачилсан талууд, тэдгээрийн хүсэлтийн дагуу Дэлхийн банкны ажилтнууд, тараан түгээхийг ТТ хүлээн авагч дэмжихгүй байхаас бусад тохиолдолд, хууль ёсны сонирхол бүхий техникийн туслалцаа үзүүлэгч бусад талууд болон хандивлагчдад тарааж болно (Техникийн туслалцааны мэдээллийг түгээн дэлгэрүүлэх Үйл ажиллагааны зааврыг — Чадавхийг хөгжүүлэх мэдээллийг түгээх ажилтны үйл ажиллагааны удирдамж)-аас үзнэ үү). Иймд энэ тайланг эсвэл түүний хураангуйг (бүрэн хэмжээгээр эсвэл хэсэгчлэн) ТТ хүлээн авагчийн бусад байгууллагууд эсвэл санаачилсан талууд, Дэлхийн банк, хууль ёсны сонирхол бүхий техникийн туслалцаа үзүүлэгч бусад талуудаас өөр ОУВС-ийн гаднах талуудад хүргүүлэх хэрэгтэй бол ТТ хүлээн авагч болон ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газраас зөвшөөрөл авах шаардлагатай.

Дэлхий дахинд эрчимтэй өрнөж буй дижитал шилжилтийн нөлөөгөөр хором мөч бүрт өгөгдөл үүсч, хадгалагдан, бизнесийн салбар бүр тогтмол мэдээллийн урсгал дунд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн энэхүү өгөгдөл, мэдээллийг шинжлэхэд шаардлагатай тооцооллын хүчин чадал хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, цаашлаад эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн инноваци шингээсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг үүсгэж, үүнтэй холбоотойгоор засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гэх мэт эдийн засгийн оролцогч талууд нээлттэй өгөгдлийн бодлого, санаачлагуудыг сүүлийн жилүүдэд ихээр хэрэгжүүлж байна.

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ нь бүхэлдээ тоон технологид шилжиж, технологи, үйлчилгээний нэгдэн нийлэлт, интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан салбарын эдийн засгийн үр ашигтай байдал, тогтвортой хөгжлийг хангах үүднээс үнэ тарифын зохицуулалт болон өрсөлдөөний бодлогыг дэлхий чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна.

/ 2023 он

"Эмнэлзүйн ховор тохиолдлын чуулган-4" -д оролцсон нийт бүтээлүүдийн эмхэтгэл

Судалгаа