Хайлтын үр дүн

1141 илэрц олдлоо.

Г. Чадраабал олон жилийн турш хонь судлалын салбарыг арга зүйн талаар удирдаж Хангай, Байдраг, Ерөө, Торгууд, Жаргалант үүлдэр, хэсгийн хонийг баталгаажуулсан. Эдгээр бий болгосон үүлдэр, омог, хэвшлийн хониноос “Ерөө” үүлдрийн хонины ноос улсын ангиллаар чанарын тэргүүн бүтээгдэхүүнээр шалгарч байсан юм. Хонины аж ахуйд үржил, селекци, биотехнологийн орчин үеийн шинэлэг аргуудыг ашиглаж, Кроссбред ноостой, нэхийний чиглэлийн бүтээмж өндөртэй хонины тоог богино хугацаанд олшруулах, үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн зорилго оршиж байгаа юм.

Тархины саатай хүүхдийн булчингийн чангаралд Ботулины токсин-А тарилга ба сэргээн засахын цогц эмчилгээний үр дүнг тооцон булчин чангарлын менежментийг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх, нутагшуулах

Түүх, археологи, түүхэн газарзүй, угсаатан судлалын эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлахын зэрэгцээ угсаатны зүй, түүх соёлын өвийн дурсгалыг илрүүлэх, олж бүртгэх, баримтжуулах хээрийн судалгааг 4 удаа зохион байгуулж мэдээлийн сан бүрдүүлэх, байгаль түүхийн мэдээлийн санг нэг дор төвлөрүүлэх, архивийн баримт материалуудыг шүүрдэн үзэж Бурхан халдун уул, түүний тахилга шүтлэг, хамгаалалтад холбогдох баримтуудыг цахим байдлаар хуулбарлан авч нэгдсэн сан бүрдүүлэх. Холбогдох судалгааны бүтээлүүдийг бичиж, хэвлэн олон нийтийн хүртээл болгох үндсэн зорилготой.

Захчин, торгууд, хошууд, урианхай түмний түүх соёл, аман зохиолын өв уламжлалын асуудлуудыг судлан хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн цуглуулах Судалгаанд хамрагдан буй газар нутгуудад оршин буй судалгааны эргэлтэнд ороогүй буюу бага судлагдсан археологийн дурсгалуудын талаар судалгаа хийх, түүвэр олдвор цуглуулах

Суурь судалгааны ажлын гол зорилго бол авантекст үзэгдлийн тодорхойлолтыг гарган, уг авантекст үзэгдлийн монголын түүхэн сурвалж бичиг «Монголын нууц товчоон»-ы уг эхээс хайн илрүүлж, улмаар уг авантекстийн уламжлал, хөгжил өөрчлөлтийг XVI-XVIII зууны монголын түүхэн сурвалж бичигтэй харьцуулан, улмаар «МНТ» эхийг орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулгаар хөгжил хувирлын зам мөрийг нь гаргаж тодруулах. Уг сэдэвтэй холбоотой ганц сэдэвт зохиол 2, эрдэм шинжилгээний 3 өгүүлэл бичиж нийтлүүлэх зорилготой.

Монгол дахь угсаатан судлалын шинжлэх ухааны түүхэн хөгжил, үйл явц, онол арга зүйн хөгжил, судалгааны түүхэн хөгжил, монгол дахь угсаатан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, хүрээлэн, төвийн үйл ажиллагааны дахь угсаатан судлалын чиглэлийн судалгааны түүхэн үйл явцыг шинжлэх ухаан судлалын үүднээс нэгтгэн судлах замаар шинэ мэдлэг бүхий бүтээл туурвихад оршино.

"Төслийн хүрээнд чулуун зэвсгийн сүүл, хүрлийн эхэн үед холбогдох хадны зургийн бүртгэл баримтжуулалтыг өнөөгийн шаардлагын түвшинд нийцүүлэн хийж тухайн он цагт хамаарах хадны зургийн томоохон хэмжээний мэдээллийн сан бий болгох - Хадны зураг судлалаар ажилладаг гадаадын судлаачидтай холбоо тогтоож хамтран ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах - Монголын чулуун зэвсгийн сүүл, хүрлийн эхэн үеийн хадны зургийн дурсгалын талаар олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх өгүүллүүд болон нэгэн сэдэвт зохиол бичиж хэвлүүлэх

“Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа” төслийн хүрээнд Алтай Таван Богдын бүс нутагт нэн эртний хүний үлдээсэн ул мөр болох чулуун зэвсгийн дурсгалын нарийвчилсан хайгуул судалгаа хийж хуучин чулуун зэвсгийн доод, дунд, дээд шат, дунд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох бууц, сууринг илрүүлэн олох, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга барилыг тогтоон, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Монгол Алтайд эртний хүн хэдий үеэс эхлэн амьдарч эхэлсэн цаг хугацааг тодруулах, Монгол Алтайн нурууны палеолитын соёлын Төв Ази, Зүүн хойд Азийн соёлд үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг тодорхойлох, илэрч олдсон эд өлгийг бүртгэн баримтжуулж судалгааны эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох явдал.

БНМАУ-ын 1954-1980-аад оны сүүлч үеийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, сургамжийг архивын баримт, аман түүх, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан шинээр үнэлгээ дүгнэлт өгөх

Гишүүн орнуудын гаалийн импортын тарифын хэмжээ нь ДХБ-ын худалдааны нэн тааламжтай нөхцлийн хүрээнд хянагдаж байдаг боловч гишүүн орнууд өөрийн дотоод зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гаалийн импортын тарифын болон тарифын бус хориг саадыг илүүд үзэж маш олон төрлийн хориг саадыг ашиглаж ирсэн байдаг. Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг шинээр томьёолох, гадаад худалдааны зохицуулалтад шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, импортын гаалийн албан татварын хувь хэмжээний зохистой түвшинг нэмэгдүүлэх боломжийг олох, импортын гаалийн тарифийн бус хориг саадыг ашиглах боломжийг судлах, судалгааны үр дүнгээр төрийн байгууллагад бодлогын зөвлөмж боловсруулахад оршиж байна.

Суурь судалгааны ажлын хүрээнд нийгмээс тусгаарлагдах үйл явцын ерөнхий төлөв байдал, хандлага, оролцоо багатай, нийгмээс тусгаарлагдаж буй бүлгүүд үүсэх тусгаарлагдах үйл явц, онцлог, явагдаж буй механизмыг тодорхойлон, тодорхой санал, зөвлөмж боловсруулах

Ахмад настны социаль асуудлуудыг цогцоор нь судалж, нөхцөл байдал, асуудал бэрхшээлийг тодорхойлон, тодорхой санал, зөвлөмж боловсруулах

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

"“Зуун дамнасан үндэсний хэл бичгийн судлалын түүх” сэдэвт грантын зорилго нь нэгд, түүх бичлэгийн дээрх хоёр хандлагыг эн тэнцүү харгалзан, үнэлж дүгнэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил, түүний залгамж чанар, уламжлал, шинэчлэлийн харилцаа, туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгэлгээний хөгжил-дэвшил, эрдэмтэн судлаачдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварын өсөлт энэ бүхнийг бодит бүтээгдэхүүн, үр дүнтэй нь холбон тодорхойлохыг зорьсон. Хоёрдугаарт, нөгөө талаар Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил дэвшлийн түүхэн замналыг судлахдаа, манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ? гэдэг, чухам бид өөрсдөө ямар туршлагыг бүтээн бий болгосон бэ?, Бидний үнэт зүйл юу вэ? гэдгийг тодруулан үзэхийг зорьсон. Гуравдугаарт, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжлийн түүхийг судлан, нэгдсэн тогтолцоонд оруулж, үнэт чадвар, уламжлал шинэчлэлийн хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн түүх бичлэг үлдээхийг зорьсон."

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн зүйл бол оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Оюуны бүтээлийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх, өнөө үеийнхэн үр өгөөжтэй, зөв зохистой ашиглахын тулд түүнийг хамгаалах, дэлгэрүүлэх шаардлагатай. Оюуны өмч нь нийгмийн харилцааны өргөн хүрээг хамарсан цогц ухагдахуун юм.

Судалгаа