Хайлтын үр дүн

626 илэрц олдлоо.

Агаар сэлгэлтийн систем халдварын тархалтад шууд нөлөөлж байна гэж болохгүй ч систем буруу төлөвлөгдсөн, агаар сэлгэлт муутай, агаарын битүүмжлэл алдагдсан бол тархалтыг нэмэгдүүлнэ гэж олон судлаачид анхааруул байгаа юм.

Бохир уснаас молекул биологийн аргаар SARS-CoV-2 вирус илрүүлж, хүн амын дундах КОВИД-19 халдварын тархвар зүйн судалгаа хийх, хариу арга хэмжээний зөвлөмж боловсруулах зорилготой гүйцэтгэв.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахин төдийгүй манай оронд багтраа, атопи хэлбэрийн арьсны үрэсвэл болон нүд хамрын харшлын өвчлөл ихсэж, анхаарал татах нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байгаа нь энэхүү судалгааг гүйцэтгэх үндэслэл болсон.

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний 5 дах удаагийн судалгаа

Төсөл хэрэгжиж байгаа байршлуудад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, зорилтот салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ нар энэхүү суурь судалгаанд хамрагдсан.

Монгол улс дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, өрсөлдөх чадвараа сайжуулах, цаашдын хэрэгцээ шаардлага болон бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг саад, бэрхшээлийг илүү сайн тодорхойлж ойлгоход энэхүү судалгааны зорилго юм.

Судалгаа,зөвлөх үйлчилгээний "Эс Ай Си Эй" ХХК-ын судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Best хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Монгол Улсын хүн амын дундах сүрьеэ өвчний цар хүрээг тогтоож, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодорхойлох.

The survey aimed at estimating the prevalence of drug-resistant tuberculosis (DR-TB) among pulmonary tuberculosis (PTB) cases, detecting gene mutations conferring drug resistance, and identifying ways to enhance the prevention and control of multi-drug resistant tuberculosis (MDR-TB).

Монгол улсад бүртгэгдсэн уушгины сүрьеэгийн тохиолдлын дундах эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт, түүнийг нөхцөлдүүлэгч зарим генийн мутацийг тодорхойлж, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах арга замыг боловсронгуй болгох ерөнхий зорилготой судалгаа юм.

Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн Төслийн суурь үзүүлэлтийн хүрээнд төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний логик хүрээ, үр дүнг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрийн суурь түвшний мэдээллийг цуглуулсан. Цаашид эдгээр суурь үзүүлэлтийг төслийн явцын болон эцсийн үнэлгээний үр дүнтэй харьцуулж, төслийн үр өгөөжийг тооцох юм. Бизнесийн хэрэгцээг тодорхойлох судалгааны хүрээнд бизнес эрхлэгчдийг чадавхжуулахад ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг судаллаа. Тодруулбал, санхүүгийн болон санхүүгийн бус сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг нарийвчлан авч үзсэн. Энэхүү мэдээлэлд үндэслэн техник туслалцааны төслийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, үйл ажиллагааг цаашид төлөвлөх юм.

Дундговь аймгийн нутаг хэдийгээр хотгор гүдгэрийн ялгаа багатай боловч уур амьсгалын нөхцөл нь жигд биш ихэнхдээ хуурай, халуун байдаг учраас бэлчээрийн ургамал ургах нөхцөл магадлал багатай. Дундговь аймаг нь мал аж ахуйн салбар зонхилсон бөгөөд хөдөөгийн малчид ихэнх хувийг эзэлдэг тул цаг агаарын аюултай үзэгдлийг ихээр судлаж, цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээг малчидад хүргэх шаардлага тавигдсан.

Дундговь аймгийн агаарын темпертур ОЖД-аар 1,1- 4,5 градусын хооронд хэлбэлздэг байна. Агаарын дундаж температураас үзэхэд 2007 он хамгийн дулаан жил, 2012 он хамгийн хүйтэн жил, бусад жилүүд дундажын орчим байсан байна. Агаарын үнэмлэхүй хамгийн бага -41,0 градус 2002 онд Сайхан-Овоо өртөөнд ажиглагдсан байдаг. Агаарын үнэмлэхүй их температур 41,0 градус 2017 онд Гурвансайхан өртөөнд тус тус ажиглагдсан байдаг байна.

Агаарын хамгийн их температур нь 2019 онд 32,7...37,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 11-45 өдөр, 2020 онд 32,7...36,7 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 10-38 өдөр, 2021 онд 33,1...36,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 9-35 өдөр байсан. 2019 онд Гурвансайхан, Хулд суманд 35,6...37,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан өдөр 45 ажиглагдсан байна.

Судалгаа