Хайлтын үр дүн

374 илэрц олдлоо.

Монгол улс дахь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг үнэлэх, өрсөлдөх чадвараа сайжуулах, цаашдын хэрэгцээ шаардлага болон бараа бүтээгдэхүүн экспортлоход тулгардаг саад, бэрхшээлийг илүү сайн тодорхойлж ойлгоход энэхүү судалгааны зорилго юм.

Судалгаа,зөвлөх үйлчилгээний "Эс Ай Си Эй" ХХК-ын судалгааны баг нь Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID) -ийн зүгээс Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй Best хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Цар тахлын нөлөөнд өртсөн Улаанбаатар хотын ЖДҮҮ эрхлэгчдийн Төслийн суурь үзүүлэлтийн хүрээнд төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний логик хүрээ, үр дүнг хэмжих үзүүлэлтүүдийг тодорхойлж, тэдгээрийн суурь түвшний мэдээллийг цуглуулсан. Цаашид эдгээр суурь үзүүлэлтийг төслийн явцын болон эцсийн үнэлгээний үр дүнтэй харьцуулж, төслийн үр өгөөжийг тооцох юм. Бизнесийн хэрэгцээг тодорхойлох судалгааны хүрээнд бизнес эрхлэгчдийг чадавхжуулахад ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг судаллаа. Тодруулбал, санхүүгийн болон санхүүгийн бус сургалт, зөвлөх үйлчилгээний хэрэгцээг нарийвчлан авч үзсэн. Энэхүү мэдээлэлд үндэслэн техник туслалцааны төслийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, үйл ажиллагааг цаашид төлөвлөх юм.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр хийгдэж буй бүтээн байгуулалтын төсөл, тэдгээрийн үйл явцын гүйцэтгэлийг хянах өнөөгийн нөхцөл байдал, түүнд тулгарч буй бэрхшээлийг судлан тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн удирдамж боловсруулах

Энэхүү судалгаа нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн нөхцөл байдлыг судлан тодорхойлох,тэдгээрийн санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох гэсэн үндсэн хоёр зорилготой. Энэ хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүллээ. БЖДБЭ-дийн бизнесийн суурь нөхцөл байдлыг тодорхойлох: ✓ Санхүүгийн чадавх, санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийн суурь түвшнийг тодорхойлох ✓ Бизнес эрхлэгчдийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын суурь түвшнийг тодорхойлох; БЖДБЭ-дийн санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох: ✓ Санхүүгийн үйлчилгээний хэрэгцээ, үндсэн шаардлагыг тодорхойлох ✓ Бизнест тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх арга зам, дэмжих боломжуудыг тодорхойлох 1.1 Судалгааны дизайн БЖДБЭ-дийн санхүүгийн нөхцөл байдал ба санхүүгийн хэрэгцээг тодорхойлох

Өндөр чанартай хайлш нь эрчим хүчний үүсгүүрийн бүх төрөл, түүний дотор цөмийн, нөхөн сэргээгдэх, болон дулааны эрчим хүчний технологийн үндэс суурь болдог. Тухайлбал, эрчим хүчний салбарын үр ашиг өндөр, урсгал зардал багатай байх эсэх нь хөнгөн боловч бат бөх, зэвэрч мууддаггүй, урт настай хайлшаар хийсэн зуух, турбин, сэнс, дамжуулах хоолой хэрэглэхээс шууд хамаарна. Улмаар уул уурхай болон аж үйлдвэр, өндөр технологийн бүх салбарт сайн чанарын хайлшны хэрэгцээг тоочиж баршгүй. Түүнчлэн, хайлшны физик шинж чанарыг муутгалгүй найрлагад нь ордог үнэт металлын орцыг багасгах, эсвэл бүр солих явдал орчин үеийн өндөр технологи, эдийн засгийн тэлэлт, улс орнуудын стратегийн өрсөлдөх чадвар болон геополитикийн тулгамдсан асуудал болоод байна. Хатуу биеийн физик шинж чанарын судалгаа нь МУИС-ийн Физикийн Тэнхимд олон арван жилийн турш амжилттай хөгжиж ирсэн. Чухам энэ салбарт МУИС-ийн олон профессор дэлхийн олон орны хүрээлэн, их сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалсанаар өдгөө МУИС-ийн Физикийн Тэнхимийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлүүдийн нэг болжээ. Үүн дотор хагас дамжуулагч, нимгэн хальсны оптик болон цахилгаан шинж чанар, гадаргын физик шинж чанарын судалгааны чиглэлүүд түлхүү хийгдэж ирсэн. Энэ төслөөр бид өндөр чанарын хайлшны судалгааг МУИС-ийн Физикийн Тэнхимд шинээр хөгжүүлэхэд онцгой анхаарах болно. Тус тэнхимд хатуу биеийн физикийн судалгаа өндөр хөгжсөн, материал судлалд хатуу биеийн квант онолын тооцооллын арга хэрэглэх ажлууд эрчимтэй хийгдэж байгаа нь энэ төслийг амжилттай эхлүүлэх үндсэн нөхцөл болж байна. Дэлхийн хамгийн нэр хүндтэй хүрээлэнгүүд сүүлийн хэдэн арван жилийн турш өндөр чанартай хайлшны судалгааг стратегийн чиглэлдээ оруулж ирсэн бөгөөд энэ чиглэлийн судалгааны арга техникт олон шинэ дэвшил хийгдэж байна. Эдгээр нэн орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг МУИС-ийн Физикийн тэнхим анхааралдаа авч эрдэмтдийнхээ энэ чиглэлд хийж буй ажлыг дэмжих нь МУИС-н стратегийн төлөвлөгөөнд бүрэн нийцэх төдийгүй манай улсын судалгаа шинжилгээний чадавхи, технологи нутагшуулах, зах зээлд өрсөлдөх чадварт нэгэн хувь нэмэр болох юм.

Аммиак нь бордоо, эм тариа, тэсрэх бодис, резин зэрэг хүн төрөлхтөний салшгүй хэрэглээ болсон олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд түүхий эд болгон хэрэглэгддэг, үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог химийн бодис юм. Дэлхий дахинаа жил бүр 60 тэрбум долларын өртөгтэй, 150 сая тонн аммиак үйлдвэрлэгддэг гэсэн статистик мэдээ байдаг. Манай оронд ч гэсэн хөдөө аж ахуй, уул уурхайн салбар аммионийн нитрат, сульфат зэрэг аммиак агуулсан химийн нэгдлийг ихээр импортолж, хэрэглэдэг билээ. Сүүлийн үед аммиакийг цэвэр энергийн үүсгүүр болгох буюу аммиакийн түлшний элемент, дам хэлбэрээр устөрөгчийн түлшний элементэд хэрэглэх судалгаа түгээмэл хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрт аммиакийг Габер-Бошийн аргаар өндөр даралт, температурт азот, устөрөгчийн хийнээс гарган авч байна. Энэ аргаар нэг тонн аммиак гарган авахад 34 ГЖ энерги зарцууулдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт энергийн ~2%-тай тэнцэх хэмжээний энерги юм. Түүнчлэн 1 тонн аммиак гаргахад 1.5 тонн нүүрсхүчлийн хий ялгардаг нь хүлэмжийн хий үүсгэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг байна. Ийм учраас азотын ангижрах урвал (N2 + 6H+ + 6e− → 2NH3)-д үндэслэн аммиакийг цахилгаан химийн аргаар синтезлэх арга нь нөхөн сэргээгдэх энергийн эх үүсвэрийг ашиглан цахилгаан гарган авах боломжтой, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй зэрэг давуу талтай учраас эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Нөгөө талаас өндөр бүтээмжтэй электрокатализатор (идэвхжлийн энерги багатай, завсрын шатны бүтээгдэхүүний холбоосын энерги сул) хэрэглэснээр ердийн даралт, температурт аммиак синтезлэх боломж бүрдэнэ. Энэ зорилгоор Au, Ru, Rh зэрэг үнэт металлыг хэрэглэдэг боловч олдоц багатай, өндөр үнэтэй зэрэг шалтгаанаар үйлдвэрт хэрэглэх боломжоор хомс юм. Иймд судлаачдад Фарадейн бүтээмж багатай шинэ, хямд үнэтэй, үнэт металл агуулаагүй электрокатализаторыг нээн илрүүлэх явдал туйлын сонирхолтой судалгааны нэг юм. Энэхүү судалгааны ажлын зорилго нь нүүрстөрөгчийн наноматериал (эх орны түүхий эд графитаас гарган авсан болон худалдааны графин) болон фосфорин зэрэг 2D материалд суурилсан өндөр идэвхтэй электрокатализаторыг азотыг ангижруулах цахилгаан химийн аргаар аммиак синтезлэх юм. Нөгөө талаас бид перовскайт нарны зайг азотыг ангижруулах урвалын цахилгааны үүсгүүр болгох, цахилгаан гарган авахад хэрэглэн аммиакийг синтезлэх ногоон технологийг бий болгохоор зорьж байгаа юм.

Сэлбэ гол нь Хэнтийн нурууны урд хэсгээс эх аваад хойноос урагш чиглэлтэй урсахдаа Улаанбаатар хотын зуслан, гэр хорооллын хэсгээр далангүй суурьшлын бүс дундуур урсаж хөрсний бохирдолд өртөж газрын доорх урсцаар хотын төв рүү чиглэн урсдаг. Улаанбаатар хотын суурьшлын бүсээр дайран өнгөрөх хэсгийн 9км газарт далан, түшиц ханыг хийсэн ч үлдсэн 70 хувь нь ил задгай урсаж байгаа нь хөрсний бохирдолд өртөх, голын урсац багасаж хотын экологийн системд сөргөөр нөлөөлж байгаа асуудлууд болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, иргэлийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилготой төсөл юм.

Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индекс үзүүлэлтийг тогтоох дүн шинжилгээ хийх

9Be цөмийн бүтцийг 8Be+n хоёр кластерийн эсвэл α+α+n гурван кластерийн систем шигээр загварчилан онолын тооцооллыг хийсээр ирсэн. 9Be цөмийн эхний өдөөгдсөн 1/2+ төлөв нь резонанс эсвэл виртуал шинж чанартай болох талаар онол болоод туршлагын физикчид удаан хугацааны турш нэгдсэн нэг дүгнэлтэнд хүрч чадахгүй байсан. 2016 онд бид 9Be цөмийн бүтцийг α+α+n гурван кластерийн загвар болон комплекс скайлингийн арга (КСА) ашиглан фото-цөмийн урвалыг тооцоолох замаар тодорхойлсон. Гарган авсан үр дүнгүүд маань 9Be цөмийн эхний өдөөгдсөн 1/2+ төлөв нь 8Be+n гэсэн хоёр кластерийн бүтэцтэй виртуал төлөв болохыг харуулж байгаа бөгөөд фото-цөмийн урвалы огтлолын үр дүнд анализ хийснээр 8Be+n хоёр кластерийн босго энергийн орчимд байрлах пик цөмийн бүтцийн судалгаанд чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг тогтоосон. КСА-аар виртуал төлвийг шууд тодорхойлох боломжгүй. Хэдий тийм ч бид КСА-аар виртуал төлвийг тодорхойлох шинэ аргачлал боловсруулан, үр дүнг өндөр зэрэглэл бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн. КСА нь виртуал төлвийн бүтцийн талаар цогц мэдээлэл гарган авахад хэрэглэгдэх чухал физик хэмжигдэхүүнүүд болох тасралтгүй төлвийн нягт (CLD), фазын шилжилт /өнцгийн/, сарнилын урт зэргийг тооцоолж чаддаг болохыг харуулсан. Дараагийн алхам болгон энэ төслийн хүрээнд бид виртуал болон резонансын төлвүүдийн хоорондох ялгааг судлахыг зорьж байна. Энэ төслийн хүрээнд КСА-ийг ашиглан 9Be цөмийг 8Be+n хоёр кластерийн загвараар төлөөлүүлэн авч, фото-цөмийн огтлолыг онолоор тооцоолон виртуал төлвөөс урвалын огтлолд өгөх хувь хэмжээг тогтооно. 8Be голомт-кластерийг p- ба s-долгионы орбитал дээр орших валенс нейтрон тойрч хөдлөж буйгаар загварчилан онолын тооцоолол хийнэ. Цахилгаан диполын /E1/ шилжилтийг хоёр кластер оршин байх потенциалын гүнг өөрчилөх замаар тооцоолно. 8Be+n системийн хоёр кластер оршин байх потенциалын гүнг өөрчилөх замаар E1 шилжилтийг бодож виртуал болон резонанс төлвийн ялгааг нарийн тодорхойлно.

Манай орны үйлдвэрлэлд голлох байр суурийг уул уурхайн салбар эзэлдэг. Уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. Хэдийгээр уул уурхайн салбар улс орны хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг ч байгаль орчинд сєрєг нөлөө үзүүлэгч нэг гол хүчин зүйл болдог. Орчны бохирдлын төлөв байдлыг хянах гол үзүүлэлтүүдэд хөрс агаар, усны хяналт шинжилгээ зүй ёсоор орно. Монгол улсад урт удаан хугацаанд ажиллаж орчны хүчин зүйлс тодорхой хэмжээгээр тогтмол өөрчлөлт оруулдаг үйлдвэрлэл, уул уурхайн бүсийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг улирлын туршид мониторинг хийж эдгээр уул уурхайн хаалтын ажилд бэлтгэх нь ногоон эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулна. Манай судалгааны баг 2013 онд Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн ойр орчмын өнгөн хөрсний бохирдлыг үнэлэх судалгаа хийсэн ба судалгааны үр дүнд үйлдвэрийн бүс орчмын өнгөн хөрсөн дэх Cu, As-ийн агуулга 1443-4866, 12-52 мг/кг тус тус байгааг тогтоосон. Энэ бүсийн хөрсний бохирдлыг бууруулах тал дээрх судалгаа харьцангуй бага хийгдсэн байна. Иймд бид Эрдэнэтийн УБҮ-ийн жишээн дээр уул уурхайн үйлдвэрийн бүсийн хөрсний мониторингийн судалгаа хийн бохирдлыг тогтоох, бохирдлыг бууруулах аргуудыг туршин хамгийн тохиромжтой электрокинетикийн аргын аргачлал боловсруулах зорилго тавин ажиллана. Электрокинетикийн арга нь органик бус, органик аль аль бохирдлыг бууруулах, хөрсийг нөхөн сэргээх чадвартай, усархаг буюу шаварлаг орчинд хөрсийг цахилгаан орны үйлчлэлээр идэвхижүүлэн бохирдлыг арилгах, бууруулах шинж чанар дээр үндэслэгдэн явагддаг. Энэхүү судалгааны зорилго нь уул уурхайн орчмын хөрсний хүнд металын бохирдлыг электрокинетикийн аргаар бууруулах аргыг ашиглан хөрсийг эрүүлжүүлэх тохиромжтой нөхцлийг гаргаж авахад оршино.

Our research project will be focused on the study to find candidate materials with the applications of spintronics and topological insulators within the advanced energy related magnetic materials, and their magnetic property, magnetic anisotropy and magnetostriction. The project consists of three parts and we will be published one article as first and corresponding author or two articles as co - author.

Спин нь системийн цэвэр квант шинж чанарыг илэрхийлэх хэмжигдэхүүн юм. Тиймээс спин нь онолын болон туршлагын физикийн маш сонирхолтой судлагдахуун юм. Өнгөрсөн зууны сүүлээр 1/2 спиний шахагдалтын судалгаа эрчимтэй хийгдсэн бөгөөд спиний шахагдалтыг судласан ихэнх туршилтууд 1/2 спиний хувьд хийгдсэн байна. Сүүлийн жилүүдэд 1 спин буюу SU(3) тэгш хэмийн бүлэгт харгалзах квант системийн шахагдалт олны анхаарлыг татаж улмаар онолын болон туршилтын ажлууд эрчимтэй хийгдэж байна. SU(2) Ли бүлэгтэй харьцуулахад SU(3) Ли бүлэг нь олон генератортой, гурван түвшинт квант системийн тэгш хэмд харгалздаг учир түүний физик шинж чанар нь SU(2) -ийнхоос эрс ялгаатай байдаг. Спиний шахагдалтын нэг чухал хэрэглээ нь спин системийн эргэлтийн өнцгийг хэмжих өндөр нарийвчлалтай арга юм. Үүнээс гадна бусад хэрэглээг тоочвол: спектроскопи болон интерферометрийн хэмжилт (таталцлын долгионы хэмжилт), атомын цаг түүнчлэн квант мэдээлэл боловсруулах зэрэг болно. Бидний энэ төслийн зорилго нь 1 спиний шахагдалтыг судлах явдал болно. Энэ зорилгын хүрээнд 1) спиний болон соронзон системүүдэд SU(3) Ли бүлэгийг хэрэглэх 2) SU(3) бүлгийн SU(2) дэд бүлгийг судлах 3) SU(3) тэгш хэмтэй гурван түвшинт квант системийн шахагдалтын параметрийг тооцоолох 4) нематик болон нематик бус төлвийн шахагдалтыг судлах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Усны электролизоор энергийн нягт ихтэй, нөхөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр болох устөрөгчийг гарган авснаар энерги болон усыг хадгалах зорилгоор түлшний элементэд хэрэглэгдэх бүрэн боломжтой юм. Сүүлийн үед авто машины үйлдвэрлэлд усны электролизоор устөрөгч гарган авч түлшний үүсгүүр болгон хэрэглэх, устөрөгчийн хөдөлгүүрт авто машинд устөрөгчийг түлш болгон хэрэглэх боломжийн талаарх судалгаа эрчимтэй хийгдэж байна. Үйлдвэрт ихэнхдээ устөрөгчийг байгалийн хийнээс гарган авдаг боловч усны электролиз нь зөвхөн устөрөгч, хүчилтөрөгч ялгаруулдагаараа давуу талтай, судлаачдын анхаарлын төвд зүй ёсоор ордог юм. Үйлдвэрлэлийн өртөг өндөр, ердийн даралт, температурт гарган авах боломжгүй, катализатор болох Pt үнэтэй учраас дэлхийд үйлдвэрлэгдэж буй устөрөгчийн ердөө 5%-ийг электролизийн аргаар гарган авдаг. Усны электролизыг 100% бүтээмжтэй явуулахад 39.4 кВ/кг эрчим хүч шаардагдах боловч өнөөдрийн байдлаар Pt катализатортой 70% бүтээмжтэй ажиллуулж байна. Ийнхүү үнэтэй, металл суурьтай катализатор хэрэглэдэг учраас электролиз нь байгалийн хийнээс устөрөгч гарган авах зардлаас 2 дахин үнэтэй байдаг сул талтай. Хямд, үнэт металлын агууламж багатай, энергийн бүтээмж ихтэй катализаторыг гарган авснаар электролизоор устөрөгчийг ердийн даралт, температурт гарган авч, хэрэглээнд ашиглах, байгаль орчинд хор нөлөөтэй түлшнээс татгалзах боломжийг бидэнд олгоно. Иймд дэвшүүлж буй энэ төслийн хүрээнд нүүрстөрөгчийн наноматериал зэрэг 2D материалд суурилсан молбидений сульфид / оксид, эсвэл рени атомыг шигтгэсэн гадаргуугийн талбай ихтэй, идэвхтэй электрокатализаторыг синтезлэн хүчиллэг болон суурилаг орчинд устөрөгч хийг гарган авч түлшний элементэд болон цахилгаан гарган авахад хэрэглэн ногоон технологийг бий болгохоор зорьж байгаа юм.

Бизнес санаатай, түүнийгээ бодитой эхлэх, хөгжүүлэхийг эрмэлзэж буй ажил хэрэгч оюутнуудыг бизнесийн ертөнцөд алхам алхмаар хөтлөн оруулж, бизнесийн арга зүйтэй танилцуулах, өөрийн үйлдвэрлэл үйл ажиллагааны ТЭЗҮ бичихэд туслах

Урт хугацааны бодлогын баримт бичиг болон үйл ажиллагааны хөтөлбөрт туссан арга хэмжээний хэрэгжилтийг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хотын стандартыг бий болгох олон улсын жишигт нийцүүлэн боловсруулахад зориулан суурь судалгаа хийх, өнөөгийн нөхцөл байдлыг илрүүлэх

Судалгаа