Хайлтын үр дүн

1496 илэрц олдлоо.

/ 2025 он

Австрали, АНУ, ХБНГУ, БНСУ, Канадын шүүгчийн хараат бус, халдашгүй байдлыг хангах эрх зүйн баталгааг харьцуулсан. Шүүгчийг томилох, чөлөөлөх, халах, сахилгын хариуцлага хүлээлгэх журам, шүүгчийн цалин хөлс, тэтгэвэр, санхүүгийн баталгаа, нэр төр, бие махбод, орон байр, ажлын байрны хамгаалалт, шүүгчийн эсрэг халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг судалсан

/ 2025 он

Австри, АНУ, Канад, Нидерланд, Малайз, Японы хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Бараа, бүтээгдэхүүний баталгаат хугацаа, доголдолтой бүтээгдэхүүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын чиг үүрэг, гомдол гаргах, маргаан шийдвэрлүүлэх, шүүхэд нэхэмжлэл гаргах ажиллагааны зохицуулалтыг судалсан

/ 2025 он

АНУ, ХБНГУ, БНСУ, Монгол Улс, БНХАУ, Малайз, Азербайжаны боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Боловсролын зээлийн үйл ажиллагаа хариуцдаг байгууллага, харьяалал, санхүүжилтийн хэлбэр, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамрагдах шалгуур, сонгон шалгаруулалт, зээлийн эргэн төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт болон хариуцлагын зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Вьетнам, Ирланд, Итали, Казахстан, БНХАУ, ОХУ, АНЭУ, Эстонийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тогтолцоо, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогыг харьцуулсан. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын урамшуулал, тодорхой салбарын татварын хөнгөлөлт, хурдасгасан элэгдэл хорогдол тооцох болон зардлыг нэмэгдүүлэн тооцох зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Нэмэгдсэн өртгийн албан татварын олон улсын чиг хандлага, татвар төлөгчөөр бүртгүүлэх орлогын босго, татварын хувь хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлт, тайлагнал, буцаан олголтын зохицуулалтыг харьцуулсан. Вьетнам, Ирланд, Итали, Казахстан, БНХАУ, ОХУ, АНЭУ, Эстонийн НӨАТ-ын тогтолцоог судалж, Сингапурын бараа, үйлчилгээний татварын онцлогийг тусад нь авч үзсэн

/ 2025 он

АНУ, Бразил, ОХУ, Малайз, Сингапур, БНСУ, БНХАУ, АНЭУ, Япон болон Европын Холбоо, Хонконгийн виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, зөвшөөрөл, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх шаардлага, харилцагчийг таних, татварын зохицуулалтыг шинжилсэн. Мөн төв банкны цахим валютын төрөл, давуу болон сул тал, нэвтрүүлэлтийн олон улсын туршлагыг судалсан

/ 2025 он

Монгол Улсын гүтгэх, доромжлох, худал мэдээлэл тараахтай холбоотой эрүүгийн, иргэний болон зөрчлийн эрх зүйн зохицуулалтыг харьцуулан шинжилсэн. ХБНГУ, Польш, Унгар, Болгар, БНСУ, Швед, Австрали, Их Британийн туршлагыг судалж, гүтгэлэг, худал мэдээлэл тараах үйлдлийг эрүүгийн болон иргэний хууль, салбарын хууль, эсхүл бие даасан хуулиар зохицуулж буй ялгааг тодорхойлсон

/ 2025 он

Австрали, АНУ, ХБНГУ, Швед, БНСУ, БНХАУ, Японы иргэний харьяат болох, харьяатаас гарах, харьяаллаа сэргээх, хоёрдмол харьяаллыг зөвшөөрөх нөхцөл, эрх зүйн зохицуулалтыг харьцуулсан. Хоёрдмол харьяаллыг зөвшөөрдөг, хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрдөг болон зөвшөөрдөггүй улсын зохицуулалтын ялгааг авч үзэж, Монгол Улсын Харьяатын тухай хуулийг боловсронгуй болгох асуудалд шаардлагатай мэдээллийг нэгтгэсэн

/ 2025 он

Дэлхийн тэтгэврийн индексэд хамрагдсан 48 улсын нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоо, шимтгэлийн хувь хэмжээ, санхүүжилтийн загварыг харьцуулсан. Ажилтан, ажил олгогчоос төлөх шимтгэлийн харьцаа, анхлан хөдөлмөр эрхлэгчдэд олгох хөнгөлөлт, урамшуулал, ажил олгогчийн шимтгэлийн ачааллыг бууруулах арга хэмжээ, олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны туршлагыг судалсан

/ 2025 он

Гадаад улсуудын утаат тамхи худалдахыг хориглосон байршил, хязгаарлалтын зай болон электрон тамхийг уламжлалт тамхитай адилтган зохицуулах эрх зүйн туршлагыг судалсан. Утаат тамхины худалдааны байршлын хоригийн хүрээнд 85 улсын мэдээллийг харьцуулж, электрон тамхины зохицуулалтын талаарх 97 улсын мэдээллийг авч үзсэн. Тамхины худалдаа, хэрэглээ, насны хязгаар, зар сурталчилгаа, татварын зохицуулалтын онцлогийг нэгтгэсэн

/ 2025 он

Эстони, Итали, Словени, Финланд, БНСУ, БНХАУ, Казахстан, Ирланд, Бразилын төрийн үйлчилгээний процессыг шинэчилсэн туршлагыг харьцуулсан. Цахим санал хураалт, тээврийн хэрэгслийн бүртгэл, хог хаягдлын менежмент, татварын тайлагнал, нийгмийн хамгаалал, замын хөдөлгөөн, хил гааль, газрын бүртгэл зэрэг үйлчилгээний шинэчлэлийн үр дүнг судалж, зардал, цаг хугацааны хэмнэлт, хүртээмж, үр нөлөө болон амжилтгүй хэрэгжсэн туршлагыг авч үзсэн

/ 2025 он

АНУ, Их Британи, ХБНГУ, Польш, Япон, БНСУ-ын төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, цалин хөлсний бүтэц, нэмэгдэл, урамшууллын тогтолцоог харьцуулсан. Төрийн албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээний давтамж, үе шат, аргачлал, ил тод байдал, хяналт, үнэлгээний үр дүнг цалин урамшуулал болон албан тушаалын харилцаанд ашиглах зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Австрали, АНУ, Их Британи, Италийн улс төрийн намуудын гишүүнчлэл, дэмжигчдийн эрх зүйн байдал, парламентын сонгуульд нэр дэвшигчээ сонгох үйл явцыг харьцуулсан. Намын дүрэм, журам болон холбогдох хууль тогтоомжид үндэслэн намын гишүүн бус дэмжигчдийн нэр дэвшүүлэх ажиллагаанд оролцох боломж, урьдчилсан санал хураалт, дотоод ардчиллын зохицуулалтыг судалсан

/ 2025 он

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангахад хэвлэл мэдээллийн салбарын үзүүлэх нөлөө, эрх зүйн зохицуулалт, төрийн бодлогын хэрэгжилтийг шинжилсэн. Уламжлалт болон цахим хэвлэл мэдээллийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хэвлэлийн эрх чөлөө, мэдээллийн хараат бус байдал, мэдээллийн орчны эрсдэлийг авч үзэж, хэвлэл мэдээллийн бодлого, үйл ажиллагааг сайжруулах арга замыг тодорхойлсон

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн үндэслэлгүйгээр хөрөнгөжих болон гэм хор учруулснаас үүсэх үүргийн эрх зүйн зохицуулалтыг шинжилсэн. Гэм хор учруулсан этгээдийн хариуцлага, хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, хамгаалагдах эрхийн хүрээ, үндэслэлгүй хөрөнгөжсөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй холбоотой зохицуулалтыг эрх зүйн онол, шүүхийн практиктай харьцуулж, хуульд өөрчлөлт оруулах саналыг боловсруулсан

/ 2025 он

Монгол Улсын Иргэний хуулийн олон улсын иргэний эрх зүйн зохицуулалтын хэрэгжилт, олон улсын гэрээ болон гадаад улсын хууль хэрэглэх нөхцөл, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдал, зөрчилдөөний хэм хэмжээг шинжилсэн. Тайлангийн гол хэсэгт Иргэний хуулийн 539–552 дугаар зүйлийн зохицуулалт, түүний оновчтой байдал, олон улсын хувийн эрх зүйн харилцаанд үүсэх асуудлыг бусад улсын эрх зүйн туршлагатай харьцуулан үнэлсэн

Судалгаа