Хайлтын үр дүн

635 илэрц олдлоо.

Дэлхий дахинд эрчимтэй өрнөж буй дижитал шилжилтийн нөлөөгөөр хором мөч бүрт өгөгдөл үүсч, хадгалагдан, бизнесийн салбар бүр тогтмол мэдээллийн урсгал дунд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн энэхүү өгөгдөл, мэдээллийг шинжлэхэд шаардлагатай тооцооллын хүчин чадал хурдацтайгаар нэмэгдэж байгаа нь өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, цаашлаад эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, шинжлэх ухаан, технологийн инноваци шингээсэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг үүсгэж, үүнтэй холбоотойгоор засгийн газрууд, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гэх мэт эдийн засгийн оролцогч талууд нээлттэй өгөгдлийн бодлого, санаачлагуудыг сүүлийн жилүүдэд ихээр хэрэгжүүлж байна.

Монгол Улсын үндэсний хэмжээнд 13-18 насны хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагчдаас түүврийн аргаар сонгон судалгаанд хамруулж, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар суурь судалгааг хийж гүйцэтгэсэн.

Төв аймгийн 2023 оны 8 дугаар сарын нийгэм эдийн засгийн байдлын үзүүлэлт

БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, Европын холбоо, Арабын орнууд руу хүнсний бүтээгдэхүүний экспортлох боломжийг судлах

Монгол улсын уул уурхайгаас бусад экспортын нэг үйлчилгээний экспортын гол хэсэг болох олон улсын аялал жуулчлалын салбарын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр эдийн засагт хамгийн их нөлөө үзүүлдэг “аялал жуулчлалын эвент”-ийг тодорхойлох, эвентийн стратеги төлөвлөгөө, эрсдлийн үнэлгээ хийх зорилготой.

Монгол Улсад үйлдвэрлэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход зарцуулах зардал, цаг хугацааны шинжилгээг гүйцэтгэсний үндсэн дээр экспортын замын зураглалыг боловсруулж цаашид сайжруулах боломж, арга замыг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Дэлхий даяар жил бүр зохион байгуулагддаг олон зуун үзэсгэлэн худалдаанд компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэл, зорилгод нийцсэн үзэсгэлэн худалдааг зөв тодорхойлж оролцоход гарын авлага болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг гаргасан байна.

Сангийн Яам / 2023 он

2023  ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМ

Төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн нэг хэлбэр нь түүнд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж цахим засаг, цахим засаглал буюу ухаалаг засаглалын тогтолцоог нэвтрүүлэн, хөгжүүлэх юм. Өнөөдөр олон улсад үйлдвэрлэлийн эринээс технологийн эринд шилжих үйл явц хурдацтай өрнөж мэдлэгт суурилсэн эдийн засагт шилжиж байна. Төрийн захиргааны шинэчлэл нь төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшил, нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг чухал сонирхогч талуудтай харилцах харилцааг боловсронгуй болгох, сайжруулахад мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд оршино.

Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан санхүүжилтээр хийгдэж буй бөгөөд аймаг, сумд, баг, нийслэл, дүүрэг, хороодын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хот хөдөөгийн тоон ялгааны түвшин, үйлчилгээ тус бүрийн сүлжээний хамрах хүрээ, хэрэглэгчдийн тоо, санал хүсэлт, эрэлт хэрэгцээ зэргийг нарийвчлан судлан гаргах зорилготой.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт одоо мөрдөгдөж байгаа хууль, бодлогын баримт бичгийн уялдаа, бодлогын зорилтууд МУТХҮЗ-2030 зорилттой нийцэж байгаа эсэх, орон нутгийн хѳгжлийн хѳтѳлбѳрт салбарын хѳгжлийн талаарх зорилт, түүнд нѳхцѳл байдлын дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргахад оршино.

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ нь бүхэлдээ тоон технологид шилжиж, технологи, үйлчилгээний нэгдэн нийлэлт, интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан салбарын эдийн засгийн үр ашигтай байдал, тогтвортой хөгжлийг хангах үүднээс үнэ тарифын зохицуулалт болон өрсөлдөөний бодлогыг дэлхий чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна.

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээ нь бүхэлдээ тоон технологид шилжиж, технологи, үйлчилгээний нэгдэн нийлэлт, интернетийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан салбарын эдийн засгийн үр ашигтай байдал, тогтвортой хөгжлийг хангах үүднээс үнэ тарифын зохицуулалт болон өрсөлдөөний бодлогыг дэлхий чиг хандлагад нийцүүлэн шинэчлэх шаардлага тулгараад байна.

Дэлхийн эдийн засгийн форумаас 2022 он гэхэд дэлхийн GDP-гийн 60% илүү хувь нь цахим технологид шилжинэ гэсэн байна. Цахим технологи нь зөвхөн өгөгдөл (Data) дээр ажилладаг бөгөөд өгөгдлийг үүсгэх, хадгалах, боловсруулах, дамжуулах олон төрлийн цахим технологиуд асар хурдацтай хөгжиж улам сайжирсаар байна.

Монгол улсын зохиогчийн эрхийн тухай хуулинд зохиогчийн эрхээр хамгаалдаг бүтээлийн дунд програм хангамж, өгөгдлийн сан хамрагддаг ба одоогийн байдлаар нийт 14,600 зохиогчийн эрхээр хамгаалж буй бүтээгдэхүүний дунд 1,310 програм хангамж, 5 өгөгдлийн сан бүртгэлтэй байна.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улс ирээдүйн IMT (5G) сүлжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа эсэхийг үнэлэхэд оршино. Үнэлгээг олон улсын жишиг үзүүлэлтүүд дээр үндэслэж, Монгол Улсын холбогдох талуудтай хийсэн хэлэлцүүлгийн үр дүнд бий. Энэхүү тайлан нь дэлхийн хэмжээнд 5G/IMT-2020-ийн хөгжил болон түүний үзүүлж буй боломжуудыг онцолж байна. Энэхүү тайланд зах зээлийн бэлэн байдал, зохицуулалтын бэрхшээлийг мөн авч үзсэн болно.

Судалгаа