Хайлтын үр дүн

635 илэрц олдлоо.

Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллага, ерөнхий боловсролын 3 сургуулиудаас түгээгдэж буй бараа бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний хүртээмж, албан хаагчдын зан харилцаа, ёс зүйн талаар 6 асуулга бүхий асуумжыг цаасан хэлбэрээр сэтгэл ханамжийн судалгааг 2021 онд авсныг хүргэж байна.

Улаанбаатар хотын хүүхдэд ээлтэй байдлын индексийг тогтоож, индексийн үзүүлэлтүүдийг сайжруулах чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүүхдийн байдал 2020 эмхэтгэлийг боловсруулав.

Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны статистик мэдээ

Биеийн тамир спортын салбарын эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг тооцох аргачлал боловсруулах хүрээнд манай улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль эрх зүйн орчин, ҮТС, макро эдийн засгийн үзүүлэлт тооцох аргачлалд тулгуурлан боловсруулав.

ЭХЯ-аас 2021 оны 12-р сарын 24-нд “АДС” ТӨХК-д ирсэн чиглэлд “Эрчим хүчний сайдын зөвлөлийн 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн хурлаар Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэн Улаанбаатар хотын зүүн хэсгийн дулааны өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, “ДЦС-3” ТӨХК-ийн өргөтгөлийн төсөл хэрэгжих бэлтгэл ажлын хүрээнд Амгалан дулааны станцыг одоо ажиллаж байгаа усан халаалтын зуухнуудтай нэг маягийн ижил зуухаар /1х116 МВт/ өргөтгөх нь зүйтэй гэж тус станцыг /1х116 МВт/ өргөтгөхөд шаардагдах тооцоо судалгаа, техникийн эдийн засгийн үндэслэлийг боловсруулан Эрчим хүчний яамны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна” гэсний дагуу Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого, Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлог зэрэг бодлогын бичиг баримтад үндэслэн тус станцын зуухны суурилагдсан хүчин чадлыг 100 Гкал (116 МВт)-аар нэмэгдүүлэхэд шаардлагатай ТЭЗҮ-ийг боловсруулсан болно.

Үйлчилгээний чанар хүртээмж, ашиг сонирхол, сэтгэл ханамж

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ээс боловсруулсан “Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үзүүлэлт тооцох аргачлал”-ын дагуу өөрийн аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгааг зохион байгуулж, судалгааны үр дүнг аймаг, орон нутгийн бодлого, хөтөлбөртөө ашиглах боломжийг бий болголоо.

Монгол улсын үүрэн холбооны операторуудын сүлжээ төлөвлөлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын хэрэгжүүлсэ туршлага дээр тулгуурлан цаашид манай улсын үүрэн холбооны операторуудын хооронд үндэсний роуминг үйлчилгээг (ҮРҮ) нэвтрүүлэх боломжийн талаар судлах нь энэхүү судалгааны ажлын зорилго юм.

Монгол улсын Засгийн Газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциаци хооронд 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-ийн үйлчлэх хүрээний нам хүчдэлийн сүлжээг шинэчлэх ажлын техник эдийн засгийн үндэслэл. 2013-2017 онуудад төслийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн. Одоо төслийн хүрээнд барилга угсралтын ажлууд хийгдэж байна. БЗӨБЦТС ТӨХК-ийн үйлчлэх хүрээний Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум зэрэг нийт 7 байршлыг хамруулсан.

“Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангажийн төсөл”-ийн техник эдийн засгийн үндэслэл, нэн тэргүүний хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан

Дотоод хэрэгцээний эрчим хүчний хэрэглээнд хийсэн аудитын ажлын баталгаажуулсан тайлан

ЭДЦС ТӨХК / 2022 он

ЭДЦС ТӨХК-н ЭХ-ний хэрэглээний хэсэгчилсэн Аудит судалгаа

“Дулаан шарын гол” ТӨХК болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын хооронд хийгдсэн дулааны станцыг шинэчлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ДШГ/202008057 дугаартай гэрээний дагуу тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, инженерүүд болон салбарын судлаачидтай хамтран боловсруулсан болно.

Судалгаа