Хайлтын үр дүн

585 илэрц олдлоо.

Мэдлээллийн технологийн хурдац биднийг нэг унтаад сэрэхэд шинэ шинэ технологийн шийдлээр баяжигдан гарсаар байдаг нь биднийг урагш харж тэмүүлэхэд их үүргийг гүйцэтгэдэг билээ. Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлж, Монгол Улсын “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III (2020-2024)”-ын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх,

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилт, Говийн дэд бүсийн хөгжлийн одоогийн байдал, Говийн дэд бүсийн хөгжлийн хөтөлбөрийн үзэл баримтлал боловсруулалтыг үндэсний, төвийн бүсийн, дэд бүсийн түвшинд хийгдсэн судалгаа

Говийн дэд бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэн цэгнэж, тус бүсийн хөгжлийн цаашдын чиг хандлага, үзэл баримтлал, хэтийн зорилго, зорилтуудыг шинэчлэн тодотгох судалгаа

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсуулах төслийн "Туршилтын төсөл, нэмэлт судалгаа"

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсуулах төслийн "Тээвэр, логистик, дэд бүтэц, дижитал шилжилт, мэдээлэл, харилцаа холбооны технологи, хот байгуулалтын салбарын судалгаа"

Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсуулах төслийн "Газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын судалгаа"

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдаж, эм зүйн салбарын нэгдсэн бодлого, төрийн үйлчилгээг нэг бүтцэд төлөвлөрүүлэн, хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. Эмийн талаарх нотолгоонд суурилсан бодит мэдээллийг олон нийтэд түгээж зохистой хэрэглээг төлөвшүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах” бодлогыг үндэсний, салбарын, орон нутгийн бодлоготой уялдуулан боловсруулахад шаардлагатай бодлогын судалгаа

Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.5.3.6 дах заалт, Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XII.4.2 дахь заалт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дараа онуудад хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улсын хэмжээнд/, Барилга хот байгуулалтын яамны 2021.02.25-ны өдрийн 1/683 дугаартай албан тоот, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын 2021 оны 03 сарын 31-ний өдөр баталсан “Хөвсгөл аймгийн Хатгал сумын дулаан хангамжийн шинэ эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” 2021/Д-24 тоот ажлын даалгавар.

“Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр”-ийн 3.4.3 дахь заалт, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XII.4.2 дахь заалтыг үндэслэн Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газраас “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэрийн техник эдийн эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ гэх) боловсруулах” 2021/Д-27 тоот ажлын даалгаврын дагуу Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ, Барилга, хот байгуулалтын яамтай БХБЯ/202104162 дугаартай гэрээ байгуулан судалгааны ажлыг гүйцэтгэсэн.

Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 2021 оны 2021/234 тоот хамтран ажиллах гэрээ. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 04 сарын 20 ны өдрийн 2021/СТ-2 тоот ТЭЗҮ боловсруулах ажлын даалгаврын дагуу боловсруулсан.

ОЮУНЫ ӨМЧИЙН БҮТЭЭЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРЖ БУЙ ТАЛААРХ СУДАЛГААНЫ ТАЙЛАН (Албан хэрэгцээнд зориулав)

/ 2022 он

Татварын албанаас үйлчилгээ авч буй жижиг, бичил болон хувь хүний татвар төлөгчдийн сэтгэл ханамжийг 2022 онд 10 бүлэг, 78 үзүүлэлтээр тодорхойлсон.

Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны статистик мэдээ

Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу иргэн, ААНБ-д үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийхэд чиглэнэ. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд: 1. 2022 оны байдлаар ХХЕГ-т ирүүлсэн санал, өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийх; 2. ХХЕГ-ын Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд төрөөс анхаарах шаардлагатай асуудал болон зайлшгүй өөрчлөлт хийх эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх /Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хил орчмын бүс нутагт харилцах зорчих хэлэлцээр, хилийн дэглэмийн гэрээ гэх мэт/; 3. ХХЕГ-ын хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг үйлчилгээг хүртэгч иргэд, байгууллагын санаа бодол, сэтгэл ханамжид тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний арга зүйгээр тандан судлах; 4. ХХЕГ-ын хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйл ажиллагаа, үйлчилгээнд цаашид анхаарах асуудал, сайжруулах арга замыг тодорхойлох зэрэг болно.

Судалгаа