Хайлтын үр дүн

203 илэрц олдлоо.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах "Өндөрхаан нисэх буудал, шатахууны агуулах" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан

Увс аймгийн Түргэн сумын нутагт байрлах "Дэглий цагаан нисэх буудал, шатахууны агуулах" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй "Олон улсын шинэ нисэх буудал, шатахууны агуулах" төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан

/ 2020 он

Монгол орны хамгийн нам цэгийг хэмжиж тогтоосон судалгааны ажил

Хээрийн судалгааны анхдагч хэрэглэхүүн, лабораторийн боловсруулалтыг өмнөх судалгааны байгууллагуудын гаргасан тайлан материал, тус бүс нутгийн байгаль, ан амьтны мэдээ хэрэглэхүүний бааз суурьд тулгуурлан хийсэн болно.

/ 2020 он

Монгол орны эмзэг тогтоц бүхий экологийн өндөр ач холбогдолтой ойн экосистемид сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл юм. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт, түймэр, хүний ойд учруулж буй сөрөг үр дагавар, хөнөөлт шавж, өвчний үржин олшрох биологийн зүй тогтол зэрэгтэй холбогдон ойн хөнөөлт шавж, өвчин хэт олширч хөнөөлийн голомтууд үүсгэн байгалийн гамшиг болохуйц хэмжээний хөнөөл учруулж байна.

/ 2020 он

Монгол орны ой мод нь ус зохицуулах, хадгалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, биологийн төрөл зүйлийн амьдрах таатай орчин болох, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байдгаас гадна нийгэмд зориулагдсан үр ашгийн үндсэн нөөц болдог.

/ 2019 он

Булган аймгийн ойн сан бүхий газар нутгуудад ойн голлох хөнөөлт шавжууд болох Сибирийн хүр эрвээхэй, Өрөөсгөл хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй зэрэг эрвээхэйнүүд хэт олширч, ойд ихээхэн хэмжээний хөнөөл учруулах болсон. Иймд эдгээр хөнөөлт шавжийн популяцийн тоо толгойг хязгаарлах зорилгоор орон нутгийн төсвөөс баггүй хэмжээний хөрөнгө зарцуулж тэмцлийн ажлыг жил бүр зохион байгуулж байна.

Говь Сүмбэр аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжээний цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, өнөөгийн газар ашиглалтын тогтолцоонд байгальд ээлтэй технологи, арга барилыг үнэлсний үндсэн дээр цөлжилтийг бууруулах арга хэмжээ, газрын тогтвортой менежментийг шинжлэх ухааны онол, аргазүйд тулгуурлан боловсруулахад оршино.

Ан агнуурын менежмент 2014 онд анх хийгдэж байсан. Үүнтэй холбогдуулан агнуурын бүс байгуулагдсан бөгөөд нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын менжементийг хөгжүүлэх, мөн давхар менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зорьсон.

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэмжээний цөлжилт, газрын доройтлын өнөөгийн төлөв байдлыг үнэлэх, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох, өнөөгийн газар ашиглалтын тогтолцоонд байгальд ээлтэй технологи, арга барилыг үнэлсний үндсэн дээр цөлжилтийг бууруулах арга хэмжээ, газрын тогтвортой менежментийг шинжлэх ухааны онол, аргазүйд тулгуурлан боловсруулахад оршино.

Ус үндэсний хөтөлбөр, Дорноговь аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн Бадрах Энержи ХХК -ны ус ашиглалт, усны чанар, усны нөөц , түүнд үзүүлэх нөлөөлөл, болзошгүй эрсдэлд хөндлөнгийн аудит хийлгэх ГӨДГСГЗ/202109001 дугаар бүхий тендер зарласан бөгөөд энэхүү тендер Усны мэдээллийн Өнө мөнхийн ундарга төв шалгарч ур ажлыг гүйцэтгэсэн болно.

Дорноговь аймгийн Сайншанд хот, зарим сумдын 14 гаруй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, хамгаалалтын ойн зурвасаас модлог, бутлаг ургамлын 6 баг 23 овог 55 зүйл шавж илрүүлсэн. Эдгээр илэрсэн шавжуудаас 5 баг 7 овгийн 13 зүйлийн шавж нь ногоон байгууламжийн мод, бут, сөөгөнд хөнөөлтэй байна.

Шинжээчдийн баг ШУТ-ийн бодлогын зөвлөмжид зориулан ШУТ-ийн үйл ажиллагааны талаарх олон улсын хөгжлийн практик, ШУТ-ийн салбарт Үндэсний зөвлөлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар Бүгд Найрамдах Эстони Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон улс, Бүгд Найрамдах Финлянд Улс, Израил Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Австрали Улс зэрэг долоон улс орны харьцуулсан шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Хайгуулын талбай, түүний ойр орчим мод усалгааны зориулалтаар ашиглах газрын доорх усны эх үүсвэр болохуйц ус хуримтлалын талбай, бүтэц тогтоох зорилгоор гидрогеологийн маршрутын судалгааны ажил хийж үр дүнгээр геофизикийн хайгуулын ажил хийх цэг сонгон авах ажлыг гүйцэтгэн үр дүнгийн тайлан гаргаж байна.

Судалгааны ажлын хувьд Японы цаг уурын агентлагийн мэдээллийг гол эх сурвалж болгон ашиглахаас гадна Токио 2020 олимп болон паралимпыг кохион байгуулах хорооны албан ёсны мэдээлэл дээр үндэслэн хийлээ. Судалгааны ажлын хүрээнд Японы газар зүйн байршилотай холбоотойгоор уур амьсгалын нөхцөл байдлыг Японы цаг уурын агентлагийн 1999-2018 оны хоорондох 20 жилийн дундаж үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан болно.

Судалгаа