Хайлтын үр дүн

261 илэрц олдлоо.

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2023 оны 02 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын танилцуулга

Төв аймгийн нутаг дэвсгэрт 2022 оны 12 сард бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын судалгаа

Хэрэглэгчдийн усны хэрэглээ, хандлага, УСУГ-ын талаарх ойлголт, бүтэгдэхүүн үйлчилгээнд өгч байгаа хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг гэр хороолол, орон сууцны хороолол, байгууллага гэсэн ангиллаар гаргаж, өмнөх онуудын судалгааны үр дүнтэй харьцуулж судалгааг хийсэн.

УСУГ-ын хэрэглэгчдийн усны хэрэглээ, УСУГ-ын тухай ойлголт, хандлага, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох бөгөөд тус судалгаанд нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдийг, орон сууцны хэрэглэгчдийг, албан байгууллагын хэрэглэгчдийг түүврийн аргаар хамруулсан.

Энэхүү судалгаа нь хэрэглэгчдийн усны хэрэглээ, УСУГ-ын тухай ойлголт, хандлага, бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн сэтгэл ханамж ямар түвшинд байгааг тодорхойлох бөгөөд тус судалгаанд нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчид, орон сууцны хэрэглэгчид, албан байгууллагын хэрэглэгчдийг түүврийн аргаар сонгон хамруулдаг.

Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааны статистик мэдээ

Монгол улсын үүрэн холбооны операторуудын сүлжээ төлөвлөлтийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, олон улсын хэрэгжүүлсэ туршлага дээр тулгуурлан цаашид манай улсын үүрэн холбооны операторуудын хооронд үндэсний роуминг үйлчилгээг (ҮРҮ) нэвтрүүлэх боломжийн талаар судлах нь энэхүү судалгааны ажлын зорилго юм.

Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд төрийн албаны гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг олон улсын “InCiSE” индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь Канад, Ирланд Улсын дараа дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.5.2 дахь заалтын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь төрийн албаны хүний нөөцийн асуудлыг хариуцдаг. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь дээр дурдсан чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын туршлагаас судлах зорилгоор тус улсын Хүний нөөцийн удирдлагын яамтай 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан ажиллаж байна. Уг санамж бичгийн 2.2-т төрийн албаны хүний нөөцийн удирдлагын сэдэвт бүтээл, баримт бичиг харилцан солилцох, 2.3-т мэдлэг, туршлагаа хуваалцах гэж заасны дагуу 6 цахим ном хүлээн авсныг нэгтгэн орчуулах нь зүйтэй гэж үзсэн

Аливаа улс, үндэстний хөгжил, цэцэглэлтэд хүний нөөцийн хөгжлийн асуудал, тэр дундаа төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, гүйцэтгэл нь шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар төрийн албаны хүний нөөцийн асуудлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцдаг тул гадаадын улс, орнуудын сайн туршлагаас суралцах зорилгоор төрийн албаны хүний нөөцийн удирдлага зохицуулалтын асуудлыг судлан үзэж цуврал ном болгон гаргаж байна. Төрийн албаны үр ашгийг илэрхийлдэг Олон улсын “InCiSE-2019” индексийн хүний нөөцийн удирдлагын үзүүлэлтээр Бүгд Найрамдах Солонгос Улс нь дэлхийд 3 дугаар байрыг эзэлж, хүний нөөцийн удирдлагад цахим мэдээллийн санг ашиглах үзүүлэлтээр тэргүүлж байгаа учир “Бүгд Найрамдах Солонгос Улсын төрийн албаны хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” сэдвээр эхний номыг орчуулан гаргасан. Энэ удаа төрийн албаны хүний нөөцийн удирдлага, зохицуулалтын олон улсын туршлагыг судлах хүрээнд Канад Улс, Ирланд Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Шинэ Зеланд Улс, Австралийн Холбооны Улс, Америкийн Нэгдсэн Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Оросын Холбооны Улсыг Монгол Улстай харьцуулан толилуулж байна.

Судалгааны ажлын зорилго нь ХХМТ-ийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын тавьж буй шаардлага болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр дотоодод мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын инженерийн болон менежментийн хөтөлбөрийн харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын дүгнэлт гаргахад оршино.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс нөхөн барагдуулах тогтолцоог бүрдүүлэхийн тулд бие даасан хуулийн төсөл боловсруулж, батлан гаргах хувилбарыг сонгох нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсад хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал анх 2006 оноос хойш холбогдох удирдлага, зохион байгуулалтын шинжтэй болон 5 удаагийн судалгаа, шинжилгээний ажил хийгдэн, 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад нээлттэй, хаалттай хорих ангийн энгийн болон тусгай зэрэглэл, тусгай нэгжийн талаар тусгагдсан байна. Бараг 60 гаруй жил хэрэгжиж ирсэн жирийн, чанга, онцгой дэглэм болон гянданг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх асуудал харьцангуй онолын болон практик хэрэгжилтийн хувьд хүндрэлтэй байна. Хорих ял эдлүүлэх ажиллагааны үр нөлөөг дээшүүлэх үндсэн гол арга нь хорих ял эдлүүлэх дэглэмийн оновчтой тогтолцоо, түүнд тохирсон нөхцөл журмыг зохицуулсан эрх зүйн зохицуулалт байдаг ба өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нээлтттэй, хаалтай дэглэм нь хоорондоо хоригдлын уулзалт зэрэг зарим нэг нөхцөлөөр л ялгагдаж байна. Түүнчлэн нээлттэй, хаалттай гэсэн тогтолцоо нь хуульд дэглэм гэж нарийвчлан хуульчлагдаагүй байна.

“Хорих байгууллагад явуулж буй нийгэмшүүлэх ажилд хийсэн шинжилгээ” судалгааны тайлан нь 2015-2020 оны хооронд хорих байгууллагад явагдсан хоригдлыг нийгэмшүүлэх чиглэлээр хийгдсэн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн судалгааны бүтээл юм. Дэлхийн улс орнуудын эрүүгийн ялын гүйцэтгэлийн бодлого, үзэл баримтлалдаа тусган, хэрэгжүүлж буй нэг үндсэн асуудал нь хорих ял шийтгэгдсэн этгээдийг нийгэмшүүлэн, дахин гэмт хэрэг үйлдэх явдлаас урьдчилан сэргийлэхэд оршиж байна.

Энэхүү судалгааны тайлан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн захиалгаар “Баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ” сэдвийн хүрээнд хийгдэн, Монгол Улсын хэмжээнд 2004-2020 оны хооронд үйлдэгдсэн захиргааны зөрчил, түүнд шүүхээс оногдуулсан баривчлах шийтгэлийг гүйцэтгэх ажиллагааг тухайн үед мөрдөгдөж байсан олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн хүрээнийн хэрэгжилтэд хийсэн судалгааны бүтээл юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиалгын дагуу Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв, ШШГЕГ-ын харьяа Сургалтхүмүүжлийн тусгай байгууллага хамтран хийж гүйцэтгэсэн “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” судалгааны тайлан нь Монгол Улсад өсвөр насны хүнээс үйлдэж буй гэмт хэрэг, түүнд шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага, түүний эдлүүлэх ажиллагаанд дүн шинжилгээ хийсэн судалгааны бүтээл юм.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛЖ БУЙ БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Судалгаа