Хайлтын үр дүн

1814 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны ажлын зорилго нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн холбогдох зохицуулалттай холбогдуулан жагсаал, цуглаан хийх эрхийн онолын ойлголтыг судлах, гадаадын зарим улсын хууль тогтоомжид иргэний тайван жагсаал, цуглаан хийх улс төрийн эрхийг хэрхэн хангаж, хууль тогтоомжид тусгасан туршлагыг судалж, дотоодын эрх зүйн зохицуулалттай харьцуулан дүгнэж, тус хуулийн төслийг сайжруулахад санал, зөвлөмж боловсруулахад оршино.

Бидний судалгаа нь зөвхөн улсын нийслэлд хамаарах бөгөөд холбооны муж, өөртөө засах орон, бүс нутаг болон бусад дэд нэгжүүдийн нийслэлд хамаарахгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Учир нь улс орнуудын нийслэл хотын статусын талаар судалж байхад ялангуяа холбооны зарим улсуудын хувьд нийслэл нь зөвхөн тухайн улсын төв (газар нутаг болон бусад байдлаар) биш тухайн муж улс нь тус тусын нийслэлтэй байдаг гэж хууль зүй болон улс төрийн үүднээс тайлбарладаг байна. Гэхдээ бидний судалгаа нь зөвхөн улсынх нь хувьд тодорхойлогддог нийслэлтэй холбоотой асуудал юм. Мөн энэхүү судалгааг нийслэлийн статус, бэлгэ тэмдэг, төрөл, хэлбэр, чиг үүрэг, чиг үүргээ хэрэгжүүлэхэд засгийн газартай хамтран ажиллаж буй байдал, болон төрөөс олгож буй дэмжлэг, эцэст нь удирдлагын тогтолцоо зэргийн хүрээнд судалсан болно

Хилийн боомтын нэгдсэн захиргаа, удирдлага, чиг үүргийн талаар судалж, олон улсын хандлага, зарим улсын туршлагыг тодруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Энэхүү судалгааны ажлаар Монгол Улсын олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийн хязгаарлалт түүний эрх зүйн зохицуулалтыг тодорхойлж, хүний эрх зөрчигдөх явдлаас урьдчилан сэргийлэх, таслах зогсоох хүрээнд хийгдэж буй цахим орчин дахь мэдээлэлд хяналт тавих тогтолцоо, бусад улсын сайн туршлагыг тодруулж, оновчтой зохицуулалтыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход чиглэнэ.

Гэр бүлийн харилцаанаас үүссэн зарим төрлийн иргэний хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн практикт дүн шинжилгээ хийх замаар тулгамдаж буй зарим асуудлыг тодруулан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Энэхүү судалгааны хүрээнд гэм хор учруулснаас үүсэх үүргийн ойлголт, онолын үндэслэлийг эх газрын болон англи-америкийн эрх зүйн бүлийн орнуудад хөгжиж ирсэн үзэл санаагаар тодорхойлох; Монгол Улсын Иргэний хуульд заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн ерөнхий болон тусгай зохицуулалтад дүн шинжилгээ хийх; эрх зүйн тогтолцоо, соёл, сэтгэлгээ ойролцоо гаднын зарим улсын гэм хорын эрх зүйн ерөнхий болон тусгай зохицуулалтыг судлах болно.

Хувь хүний дампуурлын эрх зүйн зохицуулалтын түүхэн хөгжил, олон улсын чиг хандлагыг тандан, зарим улсын туршлагыг судалж, онцлогийг тодруулах замаар Монгол Улсад хувь хүний төлбөрийн чадваргүйдлийг эрх зүйгээр зохицуулах хэрэгцээ, шаардлагыг тандан судлах ажилд дэмжлэг үзүүлэх дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.

Манай улсад хуулийн этгээдийг ашгийн төлөө болон ашгийн төлөө бус гэж ангилдаг хэдий ч бусад байгууллага (хуулийн этгээдийн эрхгүй байгууллага)-ыг төрөлжүүлсэн зохицуулалт байхгүй юм. Иймд ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг хуулийн этгээдийн ашгийн бус тодорхой төрлүүдээс ялгаж ойлгох шаардлагатай юм. Уг харьцуулсан лавлагааны хүрээнд байгууллагыг (хуулийн этгээд болон хуулийн этгээдийн эрхгүй байгууллага) ямар шалгуураар ангилж буйг тодруулсны үндсэн дээр ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байгууллагын ялгаатай шинжийг эрх зүйн бүлээр нь ялган тодорхойлохыг зорьлоо.

/ 2022 он

Манай улсад жирэмсэн болон төрсний дараах үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд судалсан судалгааны ажил өнөөдрийг хүртэл ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсонв Зорилго: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг тогтоон, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, төрсний дараах 3 дахь сард сэтгэл гутралыг дахин үнэлэх Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг агшингийн болон кохорт судалгааны загвараар чанар болон аналитик судалгааны аргуудыг ашиглан 2022 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 08-ны хооронд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсийн нийт 11 аймаг, 12 сумын 80 түүврийн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 1482 жирэмсэн эхийг хамруулав. Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн судалгаанд оролцсон 468 жирэмсэн эхээс амаржсан 355 эхэд төрсний дараах сэтгэл гутралыг 11 сарын 15-наас 11 сарын 27-ны хооронд цахимаар/утсаар үнэлэв. Судалгаанд оролцогчдоос нийт 4 бүлэг бүхий 79 асуумж, бие махбодын хэмжилт, сэтгэл гутралын эрсдэлтэй гарсан эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэх, оношлох сэтгэцийн эмчийн эмнэл зүйн үзлэг хийв. Сэтгэл гутралыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 асуулт бүхий Эдинбургийн сорилоор үнэлж, нийт оноо 13-аас их үед сэтгэл гутралтай гэж үнэлсэн. Судалгааны мэдээллийг нэгтгэж, статистик боловсруулалтыг SPSS 24 програмыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны ёс зүйг ЭМЯ-ны ёс зүйн хорооны 3 сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан (№267) Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын нийт 4 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 аймгийн 18-46 насны нийт 1482 жирэмсэн эх хамрагдсаны дундаж нас нь 30.12±5.88 байлаа. Судалгаанд хамрагдагсдын 21.8% (n=323) нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс, 17.2% (n=255) нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс, 9.8% (n=145) Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс, 1.3% (n=20) нь Улаанбаатар хотын Багануур дүүргээс тус тус хамрагдсан бол Дундговь (2.4%, n=36), Хэнтий (2.9%, n=43), Говь-Алтай (3.2%, n=48) зэрэг аймгуудаас хамгийн цөөн эхчүүд хамрагдсан байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 15.9% (n=235) нь сэтгэл гутралтай гэж оношлогдсон бол 84.1% (n=1247) нь сэтгэл гутралгүй байв. Жирэмсэн эхчүүдийн нас (r=-0.120, p

/ 2019 он

Эн Ди Си төслийн нэг гол зорилго нь зам тээвэр, барилгын салбарын хүлэмжийн хийн тооллогын процесст мэргэжлийн дэмжлэг үзүүлэх замаар ХТН тогтолцоог сайжруулах зорилготой.

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Судалгааны зорилго, зорилтууд Эрчим хүчний салбарын жендэрийн нөхцөл байдлын үнэлгээ нь тус салбарын жендэрийн стратегийн төлөвлөгөөг гаргах хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, бодлогын арга хэмжээний үндсэн чиглэлийг тодруулах зорилготой. Үүнд: Нэгдүгээрт, эрчим хүчний салбар дахь эрэгтэй, эмэгтэй ажилтан, албан хаагчдын эзэлж буй байр суурь (status), гүйцэтгэж буй үүрэг (role), эрх мэдэл (power), эзэмшиж буй баялаг, нөөц баялгаас хүртэж буй хэмжээ, ажил эрхлэх боломж, ажлын байрны хөдөлгөөн дэх ялгааг тодорхойлсны үндсэн дээр жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой асуудлуудыг илрүүлэх; Хоёрдугаарт, эрчим хүчний салбарын үйлчилгээний хүртээмж, чанарын хувьд жендэрт хамаарах ямар асуудал буйг тодорхойлох; Гуравдугаарт, өнөөгийн нөхцөл байдалд нөлөөлөгч нийгмийн бүтэц, соёлын болон бусад хүчин зүйлсийн нөлөөг тогтоох; Дөрөвдүгээрт, судалгааны үр дүнд тулгуурлан салбарын жендэрийн стратеги төлөвлөгөөгөөр анхаарвал зохих асуудлууд, тэдгээр асуудлыг шийдэх арга зам, чиглэлийг тодруулах зэрэг болно.

ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төв нь үндэсний хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг өөрийн мэдээллийн баазад тулгуурлан 2015-2018 онуудад дааврын шинжилгээ хийлгэсэн нийт 3200 орчим тохиолдолд дүн шинжилгээ хийж үзэхэд 1595 (48.9%) нь бэлгийн дааврын өөрчлөлттэй гарсан. Судалгааны хугацаанд нийт 315 үргүйдэлтэй хос хандсанаас эрэгтэйн үрийн шингэний өөрчлөлттэй 64 хос судалгаанаас хасагдсан. Үлдсэн 251 эмэгтэйгээс таниулсан зөвшөөрөл авч судалгаанд хамруулсан. Үүнээс мэдээлэл дутуу, судалгааг үргэлжүүлэхээс өөрөө татгалзсан шалтгаанаар 19 тохиолдлыг хасч, нийт 232 эмэгтэйн мэдээлэлд дүн шинжилгээ хийлээ.

Эмнэлзүйд шалтгаан тодорхойгүй сэтгэц, хөдөлгөөн, биеийн хөгжлийн хоцрогдол, таталт, гипотони, элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй 223 хүүхдийг судалгаанд хамруулсан. Бүх өвчтөний шээсэнд хийн хроматограф масс спектрометрийн шинжилгээгээр органик хүчлийн харьцаа, хэмжээг тодорхойлсон ба шээсний шинжилгээнд өөрчлөлттэй тохиолдолд цусанд амин хүчил, ацилкарнитины түвшинг тодорхойлсон. Масс спектрометрийн шинжилгээнд бодисын солилцооны төрөлхийн эмгэг оношлогдсон тохиолдолд мутаци илрүүлэх шинжилгээг хийсэн.

Мэргэжлийн ёс зүйн төлөвшил, өөрчлөлт, нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлс, тулгамдсан асуудал, цаашдын хандлагыг тайлбарлаж, шинжлэх ухааны үндэстэй бүтээл гаргахад оршино. Зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд: 1. Бид энэхүү судалгааны ажилдаа багшийн ёс зүйн асуудлыг онцолж, социологийн судалгаанд үндэслэн өнөөгийн монголын багшийн харилцааны ёс зүй, соёл, багшийн нийгмийн дүр төрх, багш мэргэжлийн нэр хүнд, үүрэг хариуцлагыг судалж, тулгамдсан ямар асуудал буйг тодруулах, нэг сэдэвт бүтээл хэвлүүлэх,

Судалгаа