Хайлтын үр дүн

8 илэрц олдлоо.

Адууны туурайны эвэрлэг хананы гадаргуу дээрх зураасан шугамууд нь хүний гарын хурууны папилляр хээ болон хумсны ялтас дээрх ховил, атриа, нарийн сувагтай адил хувийн, тогтвортой, дахин давтагдашгүй шинж чанарыг агуулж байгаа эсэхийг адуу судлал ба криминалистикийн шинжлэх ухааны онол, арга, арга зүйд тулгуурлан судалж шинжилсний үндсэн дээр, тэдгээрийг криминалистикийн адилтгал ба онош зүйн шинжилгээнд ашиглах боломжтой эсэхийг тогтоож, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт, зөвлөмж, боловсруулахад оршино

Сайн дурын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар хүний нөөцийг зөв зохион байгуулж бүрэн дүүрэн ашиглах нь улс орны хөгжлийг хурдасгах ач холбогдолтой болохыг дэлхийн олон орнууд олон жилийн өмнөөс ойлгож, төрийн бодлогодоо зохицуулах болжээ. Монгол орны хувьд ч сайн дурынхныг төрийн бодлогоор дэмжих үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах хэрэгцээ шаардлага хэдий нь бий болжээ. Иргэний нийгмийн байгууллагуудаас тавьж байгаа хүсэлт, шаардлага болон олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн давхар батлан харуулж байна. Сүүлийн жилүүдэд сайн дурын үйл ажиллагааг дэмжих санал санаачилга өрнөн төсөл, хөтөлбөр олноороо хэрэгжин үр өгөөжөө өгч байна. Харин эдгээр санал, санаачилгыг төр, засгийн зүгээс дэмжин бодлогоо тодорхойлж, нэгдсэн удирдлагаар хангаж, үйл ажиллагаагаа чиглүүлэх асуудал тулгамдаад байна. Энэ нь улс орны хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хувь нэмрийг үнэлэх, улмаар төрийн үйлчилгээнд иргэдийн бүтээлч оролцоо нэмэгдсэнээр иргэд хоорондоо илүү нягт хамтран ажиллах нөхцөл бүрдэх зэрэг олон давуу талтайгаас гадна сайн дурынхан гол төлөв иргэний нийгмээр дамжин үйл ажиллагаагаа явуулдаг тул иргэний нийгмийн салбарын хөгжлийг авч үзэх нь асуудлыг ул суурьтай, алсын хараатай шийдвэрлэх арга зам гэдгийг олон улсын туршлага болон нийгэмд үүсээд байгаа хэрэгцээ, шаардлага харуулж байна.

Онцгой байдлын албаны хөгжил, шинэчлэлийн хүрээнд тус байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг өргөжиж, хуульд заасан чиг үүргээс гадна олон улсын энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох болсон. Энэ нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр тус байгууллагын гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж байгаа алба ажилтнуудын ажлын сэтгэл ханамжид дүн шинжилгээ хийж боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаардлага урган гарч байна. Иймд Онцгой байдлын байгууллагын соёл, ажлын орчин, ажилтанд үзүүлж байгаа нийгмийн баталгаа, сургалт, дэмжлэг, хамт олон хоорондын харилцаа, хандлага, уур амьсгал, үйл ажиллагаанд сэтгэл ханамж хэр байгаа талаар тодорхойлж, дүгнэлт хийх хэрэгтэй байна гэж үзээд энэхүү судалгааг хийлээ.

Өнгөрсөн хугацаанд тохиолдсон гамшгийн болон COVID-19 цар тахлын үед хүүхдэд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын асуудал нь тулгамдсан асуудлын нэг байсан. Хүүхэд хамгааллын байгууллагуудад гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд таны хүүхэд болон ажилчдынхаа хэрэгцээг хэрхэн хамгаалах, хангах талаарх тусгасан зүйл, заалтуудын хэрэгжилт хангалтгүй байна. Иймээс гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед учирч болзошгүй аюулын хүчин зүйлээс шалтгаалан хүүхэд, эцэг эхчүүд эрсдэлд орох магадлал өндөр байсаар байна.

Эдийн засгийн хамтын ажиллагааны болон чөлөөт бүсийн гадаад орны туршлага, Монгол Улсын хилийн зурвас дахь чөлөөт бүсийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, эрх зүйн орчин, тулгамдсан асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох санал дэвшүүлсэн

Залилах гэмт хэрэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан хууль бус үйлдлийг ойлгодог. Энэ төрлийн гэмт хэргийн нэг онцлог нь мөрдөн шалгах ажиллагаа явуулах цар хүрээ ихтэй, хугацаа их ордог, гэмт этгээдүүд үргэлжлүүлэн хууль бус үйлдлээ хийсээр байдагт оршино. Нийгэмд ард иргэдийн ахуй амьдрал муу байгаатай холбоотойгоор бага хугацаанд их хэмжээний ашиг олох гэсэн эрмэлзэл нь залилах гэмт хэргийн нөхцөл нь болж, ард иргэдийн санхүү, эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь шалтгаан болж байна. Энэ хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас 2021 онд ирүүлсэн саналыг үндэслэн залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох криминологийн судалгааны ажлыг эхлүүлэх шаардлага бий болсон юм. Залилах гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэрэгслийг бий болгоход оршино.

Кибер орчин нь өнөөгийн нийтийн харилцааны чухал хэрэгцээний нэг төдийгүй, нийгмийн хөгжлийг тодорхойлогч болсон компьютер, ухаалаг технологитой салшгүй холбоотой. Мөн даяаршсан нийгмийн гол мөн чанар, дэлхийн хүн төрөлхтний хоорондын харилцаа, холбоо, мэдээллийн үйл ажиллагааны автоматжуулалтын хамгийн гол гүүр нь кибер орчин учир иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангуулах талаар эрх зүйн орчин, мэдээллийн аюулын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байгааг өнөөгийн хөгжил, дэвшлийн үйл явц илтгэж байна. Иймд аливаа улс орон, байгууллага, тодорхой бүлэг хамт олон, хувь хүний мэдээлэл, түүний аюулгүй байдлыг баталгаатай хангах, хамгаалах явдал нь нэн ач холбогдолтой бөгөөд тулгамдсан бодит асуудлын нэг болсон мэдээллийн аюулгүй байдал ба кибер орчны өнөөгийн байдал энэ салбарт хэрэглэгдэж байгаа нэр томьёо, кибер орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн тогтолцоо, олон улсын чиг хандлага, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар энэхүү судалгааны ажилд авч үзсэн болно.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий алба хаагчийн сургалтын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, алба хаагчийн албан тушаалын тодорхойлолт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдэж буй хөтөлбөрийн индекс зөрүүтэй, алба хаагчийг бэлтгэх, алба хаагчийн ажлын байрны бусад сургалтын уялдаа, залгамж холбоо алдагдсан, сургалтын үе шатууд, давтамжийн хувьд нэгдсэн хэв шинжгүй, сургалтаар олж авсан мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх, хянах, ажлын байрны ахих, дэвших боломжтой уялдах зохицуулалт хэрэгждэггүй зэрэг нь тулгамдсан асуудал үүсгэсээр байна. Хууль зүйн шинжлэх ухаанд хууль сахиулагчийн сургалтын тогтолцооны суурь зарчмыг тодорхойлж, түвшинд нь тулгуурлан уялдаа, харилцан хамаарлыг судалж, мэргэжлийн онцлог, хувь хүний онцлогт тохирсон сургалтын тогтолцоо боловсруулан нэвтрүүлэх үйл ажиллагааг эрх зүйн зохицуулалтаар боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны чадавх, сургалтын тогтолцоонд тулгамдсан асуудал болон эрх зүйн зохицуулалт, хүчин зүйлүүд, тэдгээрийн хүрээнд дэвшүүлж буй санаа, үзэл баримтлал зэрэг нь судалгааны таамаглалын хэмжээнд ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй бөгөөд эдгээрт дүн шинжилгээ хийх аргаар магадлах оролдлого хийсэн болно.

Судалгаа