Агаар дахь ургамлын тоосжилт үүсэх зүй тогтол, тоосжилтын хэмжээ, өдөр сар
улирлын тархалтын тоо, хөдлөл зүй тогтоох, аэропалинологийн судалгааны дээжийг
Улаанбаатар хотын 6-н дүүрэг, Цаг уур орчны шинжилгээний мониторингийн цэгүүд,
Агаарын чанарын хяналтын албаны дээж авах цэгүүд, Дархан, Эрдэнэт хотууд, 18
аймгийн төвийн цаг уурын шинжилгээний цэгүүдээс авна. Үүнд:
Төвийн бүс: Улаанбаатар хот, Төв аймгийн Зуунмод хот
Алтайн бүс: Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай
Баруун бүс: Увс, Ховд, Баян-Өлгий
Хангайн бүс: Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Архангай, Дархан-Уул, Орхон, Завхан
Зүүн бүс: Дорнод, Хэнтий, Сүхбаатар
Говийн бүс: Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр аймаг
судалгааг өргөжүүлж, хот аймгуудыг агаарын тоосжилтын хуанлитай болгох
2. Агаар дахь ургамлын тоосны бүрэлдэхүүн, агууламж, хадгалагдах хугацаагаар нь
харшил төрүүлэгч тоост ургамлыг овог төрлийг олж тогтоох.
3. Агаарын ургамлын тоос тодорхойлох хялбарчилсан зурагт түлхүүр бичиг зохиох
4. Агаарын ургамлын тоосжилтын судалгааг цаг уурын үзэгдэл, ургамлын
цэцэглэлтийн хуанли, өвчлөгчдийн тоо, давтамж зэрэгтэй холбон явуулж харшлаас
сэргийлэх зөвлөмж боловсруулах
5. Агаарын ургамлын тоосжилтыг хянаж мэдээлэх нэгдсэн систем бий болгож
тоосжилт эхлэх үе түүний оргил үе, дуусах үеийг иргэдэд тогтмол мэдээлэл өгч харшлаас
урьчилан сэргийлэх ажилд олон нийтийг өргөн оролцуулах
6. Улаанбаатар хотын 2-3н цэгт агаарын тоос баригч байрлуулж ургамлын
тоосжилтыг мониторинг судалгаатай болгох
Гравиметрийн аргаар дюрам болон бусад агаарын тоос баригч багаж ашиглан агаарын
дээж цуглуулах, цуглуулсан дээжийг микроскопоор шинжилж дүгнэх, тоон үзүүлэлтийг
цаг уур байгаль экологи, нийгмийн хүчин зүйлтэй холбож судлах, агаарын тоосжилт, цаг
уурын үзүүлэлтийн хамаарлыг судлаж тодорхойлох. Агаар дахь ургамлын тоосжилтын
судалгаанд тоос баригч планшейт, дюрамыг ашиглан дээжийг вазелины тос ба глицерин,
желатин, сүүний хүчил фенолын хольц бүхий зориулалтын уусмалтай тавиур шилийг цаг
цагаар тавьж солих ба 24 цагийн дээжийг тусад нь авч шинжилсэн
Төслийн хүрсэн үр дүн:
1. Агаар дахь ургамлын тоосжилт үүсэх зүй тогтол, тоосжилтын хэмжээ, өдөр сар
улирлын тархалтын тоо, хөдлөл зүй тогтоох, аэропалинологийн судалгааг өргөжүүлж,
хот аймгуудыг агаарын тоосжилтын хуанлитай болгох зорилтын хүрээнд агаараас тоос
баригч Дюрам аппарат 24-н ширхэгийг хийж Улаанбаатар хотод 3-н цэгт аймаг
сумдын төвд тус тус 1 ширхэгийг байрлуулж агаарын дээж бэлтгэх онлайн сургалт
явуулж агаарын дээж бэлтгүүлж хот аймгуудын агаарын тоосжилтын хуанлитай
болгох ажлыг эхлүүлж Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудын агаарын тоосжилтын
хуанлийг боловсруулав.
2. Агаар дахь ургамлын тоосны овог төрлийн бүрэлдэхүүн, хөрсний өнгөн хэсгийн
ургамлын тоосны агууламжаар хот суурин газрууд эдийн засгийн бүс нутгаар өвчлөл
үүсэх нөхцлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх өвөрмөц аллерген эмчилгээ хийх,
цаг хугацааг заасан хуваарь бүхий хуанли гаргав.
3. Монгол орны агаарын ургамлын тоос тодорхойлж таних хялбарчилсан зурагт түлхүүр
бичиг зохиов.
4. Агаарын ургамлын тоосжилтын судалгааг цаг уурын үзэгдэл, ургамлын цэцэглэлтийн
хугацаа, эмнэлэгт үзүүлэгчдийн тоо, давтамж зэрэгтэй холбон судалсан ажлын үр дүнг
нэгтгэж харшлаас сэргийлэх зөвлөмж боловсруулж зурагт хуудас нугалабар
танилцуулгатай болов.
5. Агаарын ургамлын тоосжилтыг хянаж мэдээлэх нэгдсэн систем бий болж тоосжилт
эхлэх үе түүний оргил үе, дуусах үеийг иргэдэд мэдээллэх лайв.. хийж олонд
мэдээллэж улиасны тоос, унгарилын тархалтыг хязгаарлах, харшил төрүүлэгч үетэн ба
хөл газрын ургамлын агаар дахь тоосжилтыг хадаж тайрах аргаар багасгах арга
технологи батлуулж практикт нэвтрүүлэв.
6. Эмч мэргэжилтнүүд, иргэдийн эрүүл мэнд экологийн боловсролд зориулсан Монгол
орны харшил төрүүлэгч тоост ургамал танин мэдэхүйн гарын авлага зохиож хэвлүүлж
байна.