Хайлтын үр дүн

285 илэрц олдлоо.

Монголын нутгаас олдсон энеолит, хүрлийн үеийн хүний олдворт краниологи, остеологи, гавлын хэмжилтийн бус шинжүүд, эртний ДНХ, палеапатологийн судалгаа хийх

Энэхүү төслийн зорилго нь Монголын хээрийн бүсэд цөлжилттэй тэмцэхэд ашиглаж болох хурдавчилсан технологийн загвар болон түүний үр ашигтай хувилбаруудыг бий болгоход оршино.

Монгол орны эрс тэс уур амьсгал болон харилцан адилгүй ландшафт-газар зүйн нөхцөлд дэх талхлагдсан бэлчээрийг зайнаас тандан судлах, хуурай хээрийн бүсэд орших Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутагт талхлагдсан бэлчээрийг хашиж хамгаалах, үндсэн аргаар нөхөн сэргээх, тэжээлийн олон наст үетэн, буурцагтны овгийн сортуудыг тариалах зорилго тавив.

Манай орны өмнөд говийн бүсийн салхины нөөцийн зураглал хийж, их чадлын салхины станцууд байгуулах боломжтой газруудыг тодорхойлно. Салхин цахилгаан станц барих газрын салхины нөөцийн үнэлгээ хийх стандартыг боловсруулж батлуулна. Төслийн техникийн болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн анхан шатны үнэлгээ хийх, техник эдийн засгийн үндэслэл бий болгох зөвлөмжийг боловсруулах юм.

-Монголын говийн бүс нутгаар уур амьсгалын болон хүлэмжийн хийн олон жилийн өөрчлөлт, хандлага, газар бүрхэвчийн өөрчлөлт, агаар мандлын аэрозоль нарны цацрагийн цацруулалтанд үзүүлэх нөлөөллийг судлах; -Шороон шуурганы тархалт, шороон шуурганы загварын үр дүнгээр агаар мандалд дэгдэж буй тоосны хэмжээ, уналтыг тооцоолох; - Шороо, тоосны тархалтын загвараар тоосны дэгдэлтийг тооцоолж, байран хиймэл дагуулын мэдээтэй давхцуулах шинэ технологи боловсруулах; - Агаар мандал дахь хүлэмжийн хий болон шороо, тоосны зөөгдлийг хиймэл дагуул болон газрын хэмжилтийн мэдээгээр хянах ажлын хөтөлбөр гаргах; -Цаг агаарын аюултай үзэгдлийн тохиолдсон үед цаг уурын ажиглалтын мэдээ, цаг агаарын бодит болон прогноз зураг, хиймэл дагуулын зураг болон шар шорооны мониторингийн мэдээг нэгтгэн мэдээллийн сан үүсгэх"

Монгол оронд тархсан Кайнозойн базальтын геохими ба нодулийн судалгаагаар эх газарт үүссэн базальтын голомтод манти ба царцдасын харилцан урвалын үйлчлэл байсан эсэхийг тогтоох

Төслийн үндсэн зорилго нь байгалийн нөхөн сэргээгдэх түүхий эд (ургамал, мөөгнөөс)-ээс хавдрын эсрэг өндөр идэвхтэй шинэ бэлдмэлийг эрж хайх, гарган авах явдал юм. Түүнчлэн полисахаридын бүтэц ба биологийн идэвхийн хоорондын уялдаа холбоог тайлбарлахад чиглэгдэнэ.

Гумины бэлдмэлийн найрлага, бүтэц ба биологийн идэвхийн хоорондын хамаарлыг нээж илрүүлэх, цөлжилтийн эсрэг ашиглах шинжлэх ухааны үндсийг боловсруулах

Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, экологийн үзүүлэлтийг сайжруулах зорилгоор эргэх буцлах давхаргад Монголын нүүрсийг шатаах технологийн шинэчлэл ба судалгаа” сэдэвт гадаад улстай хамтарсан судалгааны ажил нь Шивээ-Овоогийн нүүрсний судалгааны ажлуудад тулгуурлан Монгол улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, уг ордын нүүрсийг шатаах үеийн экологийн үзүүлэлтийг сайжруулж түүнийг шатаах шинэ технологийг судлах тэдгээрийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг тодорхойлоход судалгааны ажлын зорилго оршино.

Фемтосекундийн лазерын цацрагийн улмаас филаментацийн горимд талстын орчинд үүссэж буй гажгийн шинж чанарыг тодорхойлох, коагуляци ба агрегацын механизмуудыг тайлбарлах.

Физик, химийн өвөрмөц шинж чанар бүхий шпинель бүтэцтэй феррит материалуудыг химийн синтезийн аргууд ашиглан гарган авах, синтезийн горим тогтоох, тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг өндөр ялгах чадвар бүхий Фурье нейтрон дифрактометрээр явуулах зорилгыг тавьсан болно.

Төсөл нь Хүрэлтогоот дахь одон орны оргил дээр явуулж байгаа астрономийн оптик ажиглалт, судалгааны ажлыг үргэлжлүүлэн явуулах, дурангийн идэвхтэй үйл ажиллагааг дэмжих, ажиглалт боловсруулалтыг нарийвчлан сайжруулах зорилготой. Энд бага гариг, сүүлт од, сансрын хог хаягдал, хиймэл дагуулын ажиглалт, суурь болон хавсарга судалгаа, мөн түр зуурын астрофизикийн объект болох сансрын гамма тэсрэлтийн оптик муж дахь судалгаа багтана. Мөн хэт шинэ одны тэсрэлт, тэдгээрийн дагалдах үзэгдэл болох рентген хос одны систем дэх тэсрэлтийн (жишээлбэл: V404 Cygni) ажиглалт судалгааг хийх юм. Одон орны орны оргил дахь ажиглалтын тоног төхөөрөмжийг засварлах, сайжруулах ажлуудыг хийнэ. Мөн судлаачдыг ажиглалт, боловсруулалтын арга техникт суралцах, шинэ программ хангамж эзэмшихэд сургах, ажиглалтыг өөрсдөө төлөвлөж хийхэд туслах зэрэг зорилтууд тавьсан.

Ажлын зорилго • Зааглалт нь шилжигч олонлог байх тохиолдолд квази вариацийн тэнцэтгэл бишийн хувьд динамик системтэй холбогдох алгоритм боловсруулж, нийлэлтийг нь батлан,тоон туршилтаар баталгаажуулах. • Шугаман хамтын зааглалттай ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн бодлогын хувьд уг алгоритмыг туршиж, холимог ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн бодлогын хувьд гарган авсан зааг функцийн чанаруудыг судлах замаар тохирох алгоритмыг санал болгох. • Хөрөнгийн даатгалын хувьд гарган авсан олон үет загварыг ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн загварт шилжүүлэх үндэслэлийг гаргаж, тоон туршилтаар баталгаажуулан, практикт хэрэглэх зөвлөмжийг боловсруулна. • Хувьцааны ханшийг таамаглах VAR загварыг санал болгож, түүний багцын сонголт болон тоглоомын онолтой хэрхэн холбогдох судалгааг хийнэ.

Монгол орны ураны орд газруудын хөрс, ургамал, усанд олборлолт явуулахаас өмнөх судалгаа хийх , Био-геохимийн шинжилгээний үр дүнг нэгтгэн нэгдсэн сан үүсгэх

Монголд тохиромжтой дэвшилтэт цөмийн реакторын харьцуулсан судалгаа” нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 9-р сарын 14-ны 368-р тогтоолоор баталсан Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалтад орсон “аж үйлдвэрийн дэвшилтэт технологи” тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх “эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашиг, хэмнэлтийн технологи” цөм технологийн асуудлыг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд Монгол улсад цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд шаардагдах орчин үеийн дэвшилтэт эрчим хүчний реакторыг сонгох судалгаа хийж, манай улсад ашиглахад тохиромжтой бага чадлын реакторын голомтын дизайны судалгаа, цөмийн реактороос гарах өндөр температурын гелийн хийг ашиглан устөрөгч үйлдвэрлэх, ашиглах, устөрөгчийн эрчим хүчийг Монголд хөгжүүлэх боломж, Монголд ашиглах судалгааны реакторын дэд бүтцийн судалгаанд чиглэсэн орчин үеийн түвшний суурь судалгаа явуулах зорилго тавив.

Шугаман биш тэгшитгэл ба шугаман биш тэгшитгэлийн системийг бодох өндөр эрэмбийн итерацийн аргуудыг байгуулах нь тооцон бодох математик болон шинжлэх ухаан, инженерийн хэрэглээнд чухал ач холбогдолтой. Шугаман биш тэгшитгэл, түүний системийн шийд нь аналитик байдлаар олдох нь маш ховор учраас шийдийг ямарваа аргаар ойролцоогоор олох асуудал тавигддаг. Өөрөөр хэлбэл шугаман биш тэгшитгэлийн шийдийг итерацийн аргаар өндөр нарийвчлалттай ойролцоогоор бодох шаардлага урган гардаг. Энэ зорилгоор хамгийн өргөн хэрэглэдэг аргууд нь Ньютон ба Стефенсоны аргууд бөгөөд эдгээр арга нь квадрат хурдтайгаар локаль нийлдэг онцлогтой. Энэхүү сэдэвт ажлын хүрээнд Ньютон ба Стефенсон төрлийн аргуудыг судалж, нийлэлтийн эрэмбийг сайжруулж өндөр эрэмбийн нийлэлттэй аргууд байгуулахыг зорьсон.

Судалгаа