Хайлтын үр дүн

647 илэрц олдлоо.

Дэлхийн ТХЗ-2030-ын шалгуур үзүүлэлтийн хэмжих аргачлалыг Монгол Улсын ТХЗ-ын шалгуур үзүүлэлтүүдтэй харьцуулж, “тооцоогүй болон дутуу тооцож байгаа шалгуур үзүүлэлт”-ийн шалтгааныг тодруулах, мөн кейс болгож сонгож авсан 16.7.2-ыг бүрэн тодорхойлох судалгааг НҮБ-ын тооцох арга зүйн зөвлөмжийг ашиглан хийнэ.

Төрийн захиргааны төв байгууллагуудад боловсруулан хэрэгжүүлж буй сургалт, хөгжлийн хөтөлбөрийн агуулгын бодит байдалд дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замыг тодорхойлж санал, зөвлөмж боловсруулан гаргахад уг судалгааны зорилго оршино. Энэхүү судалгаа нь насанд хүрэгчдийн суралцахуйн сүүлийн үеийн онолын чиг хандлагыг судалж, төрийн захиргааны төв байгууллагуудын боловсруулсан төрийн захиргааны албан хаагчийн сургалт, хөгжлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийн, сайжруулах арга замыг тодорхойлсноороо онолын болон практик ач холбогдолтой бөгөөд шинэлэг юм.

Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах талаарх төрийн бодлого, зохицуулалт, түүний хэрэгжилтэд шинжилгээ хийж төлөв байдлыг тодорхойлж дүгнэлт, санал боловсруулах.

Монгол Улсын нийгмийн халамжийн бодлогыг судалж, нийгмийн халамжийн бодлогын хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөг шинжлэн дүгнэхэд судалгааны зорилго оршино.

Төрийн захиргааны албан хаагчийн цалингийн тогтолцоонд тулгамдаж байгаа асуудлуудыг илрүүлэн, цалинг албан хаагчийн ажлын гүйцэтгэл, мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлтэй холбох талаар судалгааны үр дүндээ суурилан санал зөвлөмжийг боловсруулахад оршино.

Төслийн ажлын зорилго Монголын болон олон улсын дээд боловсролын байгууллагын эрэмбэ тогтоож буй өнөөгийн байдалд судалгаа хийж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох, их, дээд сургуулиудын эрэмбэ тогтоох аргачлалыг боловсруулж, мэдээллийн бааз байгуулан, вэб хуудас үүсгэн програмчлахад оршино.

Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын үнэлгээний талаарх онол, арга зүйг судалсны үндсэн дээр Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын чанарын төлөв байдлыг үнэлж, зөвлөмж боловсруулах

Энэхүү төсөл нь ерөнхий суурь философийн хувьд нэг нэгдмэл онол, үзэл баримтлалын хүрээнд хийгдсэн. Сүүлийн арав гаруй жилийн туршид ШУА-ийн Философийн хүрээлэн судалгааны ажлынхаа нэг тэргүүлэх гол чиглэлийг Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний философийг боловсруулах явдал хэмээн тодорхойлж цуврал төсөл хэрэгжүүлсэн билээ. Энэ төслүүдийн хүрээнд хэд хэдэн дорвитой бүтээл хэвлэгдэн гарсан. Тэдгээрт хөгжлийн асуудлыг социал философийн үүднээс хэрхэн ойлгох, монголын нийгмийн хөгжлийн асуудлыг шинжлэхэд арга зүйн хувьд ямар ямар зарчимд үндэслэх вэ? гэдгийн ерөнхий дүр зураг гарсан гэж үзэж болно.

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн салбарын статистик мэдээллийн урсгалын өнөөгийн байдлыг судлан, дүн шинжилгээ хийж, олон улсын стандарттай харьцуулан үнэлгээ дүгнэлт өгч, цаашид энэ салбарт дагаж мөрдөх статистикийн маягтыг шинэчлэх санал, заавар боловсруулах зарим үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцоолох, статистикийн мэдээллийн арга зүй, аргачлалыг батлуулах зөвлөмж боловсруулахад энэхүү төслийн судалгааны зорилго болно.

Энэхүү төслийн зорилго нь олон улсын харилцаанд гарч буй эрс өөрчлөлт, Монгол Улсын эргэн тойронд бий болсон геополитикийн шинэ нөхцөл байдлын улмаас үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй эерэг, сөрөг хүчин зүйлст дүн шинжилгээ хийх, тулгамдсан чухал асуудлуудыг нээн илрүүлэх, улмаар геополитикийн үүдэл сэдэл бүхий учирч болзошгүй аюулын тухай шинэ төсөөллийг боловсруулах, эдгээрээс урьдчилан сэргийлэх, саармагжуулах, хамгаалах зорилго бүхий шинжлэх ухааны үндэслэлтэй арга замыг судлан тодорхойлоход оршиж байгаа болно.

Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, тэдний улс төрийн ухаалаг сонголт хийхэд нь туслах зорилготой. Эл төсөл нь 1990-ээд оноос хойших иргэдийн улс төрийн соёлын төлөвшлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэж, энэ хүрээн дэх сорилт, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг улс төр судлалын онол арга зүйн үүднээс судлан боловсруулах, иргэдийн улс төрийн соёлыг төлөвшүүлэх арга зам, хэлбэр, шийдлийн зохист хувилбарыг санал болгож, энэ хүрээний хэтийн төлөв хандлагын талаарх санааг дэвшүүлэн судалгааны эргэлтэнд оруулах явдал байв.

Олон тулгуурт гадаад бодлогын хэрэгжилтийн явцад Монгол Улсын оролцоотой гурван талт харилцаа хөгжиж эхэлсний тод томруун илрэл бол Монгол-Орос-Хятадын харилцаа, хамтын ажиллагаа юм. Энэхүү гурван талт харилцаа, хамтын ажиллагаа хэдийгээр ойрын жилүүдээс эрчимжиж буй ч “Хүйтэн дайн”-аас хойш Монгол Улсаас ОХУ, БНХАУ-тай шинээр тогтоосон хоёр талт найрсаг харилцааны хөгжлийн уялдааны үр дүн болж, хөрш орнуудтай харилцах гадаад бодлогод нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Хөрш орнуудтайгаа бүхэлдээ тэнцвэртэй найрсаг харилцах гэсэн Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл шинэ агуулгаар баяжин өргөжиж эхэлснийг энэхүү гурван талт харилцаа гэрчлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөгжилд боломж, сорилтыг ч хамтатгах болсон нь уг сэдвийн хүрээнд системтэй судалгаа хийхийн үндэслэл болж өгөв. Уг үндэслэлд тулгуурлан «“Хүйтэн дайн”-аас хойших Монгол, Орос, Хятадын гурамсан харилцаа» хэмээх суурь судалгааны сэдэвт ажлыг 2017-2019 онд хийж гүйцэтгэв.

МУҮНС-ийн “Коха” программд үндэслэн Дээд боловсролын номын сангийн сургалтын хэрэглэгдэхүүний нэгдсэн сан бий болгох, каталогийн мэдээлэл солилцох нэгдсэн сүлжээг буй болгох арга, төлөв байдлыг судлах, турших, хэрэгжүүлэх аргачилал боловсруулах, санал зөвлөмж гаргах зорилготой.

Өнөөдөр Ази, Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын 40% /2,7 тэрбум/, гадаад худалдааны 44% /16,8 их наяд/, бараа бүтээгдэхүүний 55% /35,8 их наяд/ орчим нь ноогддог ба асар өргөн хүрээтэй, олон боломжуудыг бий болгосон хамтын ажиллагаа эрчимжиж байна. Тухайлвал олон талт яриа хэлэлцээр идэвхитэй өрнөж, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /АПЕК/, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АПТА/, АРФ, АСЕАН+8, АСД, АХБ, ШХАБ зэрэг засгийн газар хоорондын, бүс нутгийн ба бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны олон талт механизмууд идэвхитэй үйл ажиллагаа явуулж, бүс нутаг болон салбар бүс нутгийн хүрээнд идэвхитэй ажиллаж байна. Иймд эдгээр бүс нутгийн байгууллагатай хамтын ажиллагаа бүх талаар хөгжүүлэх, чөлөөт худалдааны бүсүүдэд нэгдэх, гадаад худалдааг тэлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, бараа тээвэрлэлт, татварын үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцон, өөрийн орны хөгжилд тус нэмэр болох чиглэлээр төрөл бүрийн төсөл, хөнгөлөлт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжуудыг ашиглах замаар байр сууриа бэхжүүлэх, үүрэг ролио нэмэгдүүлэхэд дөхөм болохуйц арга замуудыг олж хэрэгжүүлэх нь тус судалгааны зорилго юм.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 43-т “Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж, Засгийн газраас УИХ-д 2018 онд өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү хуулийн төслийн зохицуулалтаар Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдон бий болох харилцааг зохицуулах үндсэн зорилго тавьсан байна.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 43-т “Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Барилга, хот байгуулалтын яам боловсруулж, Засгийн газраас УИХ-д 2018 онд өргөн мэдүүлэхээр тусгасан. Энэхүү хуулийн төслийн зохицуулалтаар Түрээсийн орон сууцын сан бүрдүүлэх, ашиглах, түрээслэгч, түрээслүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлага, түрээсийн төлбөртэй холбогдон бий болох харилцааг зохицуулах үндсэн зорилго тавьсан байна.

Судалгаа