Хайлтын үр дүн

1676 илэрц олдлоо.

Монгол Улсад олборлож буй эрдсийн зарим бүтээгдэхүүнийг хэрхэн нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн талаар судалж, бусад улсын хөгжлийн жишээн дээр харьцуулан харуулав.

КОВИД-19 цар тахлын үед хийгдсэн вирусын геномын судалгаа, тандалт судалгаа, эмнэлзүйн судалгаа, вакцины судалгаа, оношлуур, эм биобэлдмэлийн судалгаа, бодлогын судалгаанууд багтаасан

2020 онд шалгалт тохируулгад хамрагдсан 22 эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа 103 амьсгалын аппаратад Fluke Biomedical компанийн VT Plus HF загварын хийн анализатораар хийсэн хэмжилтийн үр дүнгээр 45 аппарат нь шалгалт тохируулгад тэнцээгүй амьсгалын аппаратын үл тэнцлийн гэмтэл саатлын судалгаа хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь нийгмийн халамжийн үйлчилгээний хэрэгжилт, түүний үр нөлөөг судлах судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хийдэг билээ. Бид энэ удаа 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн “Коронавируст халдварын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 167-р тогтоолд үндэслэн “Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд үзүүлэх Ковид-19 цар тахлын нөлөөллийн шинжилгээг” батлагдсан удирдамжийн дагуу гүйцэтгэн, үр дүнгийн тайланг танилцуулж байна.

Протез, ортопед болон туслах хэрэгсэл хэрэглэгчдээс бүтээгдэхүүний үнэ, чанарын талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, туслах хэрэгсэл нийлүүлэгч байгууллагуудаас төлөөлүүлэн чанарын судалгаа хийсэн ба энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэг бусад улс оронтой харьцуулсан.

Монголын нийгэмд зохих шийдлээ хүлээж буй тулгамдаж буй олон асуудлын нэг нь албан бус хөдөлмөр эрхлэлт юм. Монгол Улсын албан бус хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг тодорхойлох зорилгоор хийсэн судалгааны тайлан хэвлэгдлээ. Судалгаагаар албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн нөхцөл, албан бусаар ажиллах болсон шалтгаан, албан эдийн засагт шилжих боломж, Ковид-19 цар тахлын албан бус хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөг тодорхойллоо. Мөн тус судалгаагаар цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүд албан бус хөдөлмөр эрхлэгчдэд хэр хүртээмжтэй байгааг тодруулсан юм. Уг судалгааг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын “Эдийн засгийг төрөлжүүлж, хүртээмжтэй өсөлтийг хангах хүрээнд албан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт хийж гүйцэтгэсэн.

Хоёр жил тутам хийгддэг судалгааны ээлжит тайланд өмнөх судалгааны үр дүн, тоон мэдээллийг шинэчлэх, цалингийн бүрэлдэхүүн хэсгүүд болох нэмэгдэл, нэмэгдэл хөлс, цалин урамшуулал тэдгээрийн өөрчлөлт, бүрэлдэхүүн хэсгүүдийн нийт цалинд эзлэх хувь хэмжээ зэргийг толилуулж байна. Ингэснээр цалингийн бүтэц хэрхэн өөрчлөгдөх хандлагыг тодорхойлохоос гадна орлогын тогтвортой байдлыг эдийн засгийн үйл ажиллагааны салбарууд, ажил мэргэжлийн ангилал, аймаг, нийслэл, бүс нутгаар тодорхойлон харах боломжтой болох юм.

Уг судалгаа нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг, үндэсний хэмжээнд төлөөлөх чадвар бүхий томоохон түүвэр судалгаа юм. Энэ удаагийн судалгаанд 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллеж болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгчдийг дөрөв дэх̠жилдээ хамрууллаа. Хөдөлмөрийн зах зээлийн нийлүүлэлтийг ажил мэргэжлийн түвшинд судлах явдал нь бодлого боловсруулахад ихээхэн ач холбогдолтой. Тодруулбал, төгсөгчдийн ХЗЗ дэх өөрчлөлтийг хянах, түүний дотор ажилгүйдлийн шалтгааныг тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд бэлэн буй ажлын байрны шаардлагад сургалтын байгууллагаас нийлүүлэгдэж байгаа мэргэжилтний ур чадвар нийцэж байгаа эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдний хэтийн төлөвлөгөө зэрэг асуудлыг тоон болон чанарын үзүүлэлтээр дамжуулан судалж та бүхэнд үр дүнгийн тайланг талилцуулж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны (нэг жилийн) эрэлтийг тодорхойлох судалгаа. Жил бүр тогтмол хийгддэг судалгаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролд тэгш хамруулах талаар, боловсролын байгууллагын ажилтнууд, эцэг эхчүүдийн санал бодол, тэгш хамруулахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг тодруулж, цаашид анхаарах асуудлаар санал зөвлөмж боловсруулсан.

Өнөөгийн Монголчуудын үнэт зүйлийг шинжлэх ухааны хамтын нийгэмлэгт хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн нийтлэг хэмжүүр болох Шварцийн аргачлалаар хэмжиж дүгнэлт гаргах нь энэхүү судалгааны зорилго юм.

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн үүсэл хөгжил, өнөөгийн байдлыг судалж анх байгуулсан бодлого болон агентлагийн орчин үеийн үзэл баримтлалтай харьцуулан дүгнэсэн.

Энэхүү судалгааны зорилго нь Монгол Улсын төрийн захиргааны байгууллагад гүйцэтгэлийг төлөвлөж, хэрэгжүүлж, хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлж байгаа бодит нөхцөл байдлыг төрийн албанд мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шинжилгээ хийж, гүйцэтгэлийн удирдлагын хэрэгжилтийн талаар дүгнэлт, санал, зөвлөмж боловсруулан гаргахад оршино.

Судалгааны зорилго нь Л.Морлиногийн ардчиллын чанарын үнэлгээ, freedom house-ийн ардчиллын индекс, жишиг стандартыг харгалзан Марк Бульманны ардчиллын барометрийн арга зүй, аргачиллыг үндэслэн Монгол Улс дахь төлөөллийн ардчиллын эрх зүйн суурь зарчмуудын хэрэгжилтийн талаарх үнэлгээг иргэдийн ойлголт, төсөөллөөр тодорхойлоход оршино.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын төрийн өмчит хувьцаат компанийн засаглалын зарчмуудын хэрэгжилтэд үнэлгээ өгч, улсын төсөвт төрийн өмчит хувьцаат компаниудаас төвлөрүүлж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ компанийн засаглалаас хамаарч буй эсэхийг тодорхойлох үндсэн зорилготой.

Судалгаа