Хайлтын үр дүн

1887 илэрц олдлоо.

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийн удирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Энэхүү хамтарсан төслийн хувьд Евразийн интеграцийн процессын хүрээнд хоёр орны хоорондох соёл иргэншлийн харилцан үйлчлэлийн хамгийн сайн арга замыг тодруулж Орос, Монголын улс төр, нийгэм - улс төрийн хөгжлийн нийтлэг шинж чанарыг тодорхойлох явдал юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад Орос, Монголын соёл иргэншлийн түүх, орчин үеийн байдал гүнзгий, илт тод илэрнэ. Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгараад буй асуудлуудыг тодруулах нь гол зорилго болно. Тус хамтарсан төсөл хэрэгжсэн хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагааны хураангуй мэдээллийг доорх байдлаар танилцуулж байна.

Төслийн ажлын хүрээнд судлаач эрдэмтдийн баг морфофункциональ онцлогийн иж бүрэн цогц судалгааг явуулах арга зүйн удирдамж боловсруулж, шалгуур үзүүлэлтүүдийг гаргаж, модель загварыг тодорхойлж зөвлөмж гаргав. Өсвөр наснаас эхлэн өндөр зэрэглэлийн бүх насны тамирчдын морфофункциональ бэлтгэлжилтийн иж бүрэн судалгааны арга боловсруулаж, шалгуур үзүүлэлттэй болж, тамирчин тус бүрийн бэлтгэлжилтийн давуу сул талыг илрүүлж, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг тогтоож, модель загварыг гаргаж дасгалжуулалтанд ашиглах боломжтой болгов. Цаашид тогтмол давтан судлагааг явуулаж, үр дүнг нь амьдралын хэрэглээ болгох шаардлагатай байгаа талаар зөвлөмж гаргав.

Тус судалгаагаар гамшгаас хамгаалах бодлого, стратегийн онолын үндэс, харилцан хамаарлыг шинжилж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийг боловсруулах аргазүйг тодорхойлж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиглэлийг тодорхойлж гаргасан.

Монгол угсаатны туулийн өгүүлэгдэхүүн (сюжет)-ний зохион байгуулалт дээр үндэслэгдсэн уламжлалт өгүүлэхүүн (мотив)-үүдийг илрүүлэн гаргах үндсэн зорилгоо биелүүлэн Халимагийн тал Жангар, Буриадын тал Гэсэр, Эрэнсэй туульд, Монголын талын судлаачид Алтан гургалдай, Хан Харангуй, Дань хүрэл гэсэн гурван туулийг мотивоор ангилан нэгтгэсэн.

Судалгааны ажилд “Мэргэд гарахын орон” (1740-1742 он) толь бичгийг зохиох болсон түүхэн нөхцөл, уламжлан ирсэн бар хэвлэлийн эхүүд, “Мэргэд гарахын орон”-ны судлагдсан байдал, “Мэргэд гарахын орон” толийн бүтэц, агуулга зэргийг тоймлон багцлан авч үзэв, Номын үндсэн хэсэгт “Мэргэд гарахын орон”-ы 11 аймаг байгаа. Үүнд Төвд-Монгол нэр үгсийн оноолтыг мөр мөрөнд нь үг нэг бүрээр оноож дугаарлаж оруулав.Араас нь зүүлт тайлбар бүхий тухайн аймгийн шинэ үсгийн эхийг хавсаргасав. Энэ нь тухайн аймгуудын үгийн нэрийн оноолтоос гадна тухайн аймгийн агуулгыг харах боломжийг өгч буй юм. Мөн гол нэрийн толгой үгийг тодруулж, нэрийн хэлхээг хийв.

Хөхний хорт хавдрын пролифераци, инвазивд оролцдог генийн идэвхжилийг тодорхойлж оношилгоо, эмчилгээний хяналтын ач холбогдлыг тогтоох нь

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд зориулан боловсруулсан “Шүүх шинжилгээ” харьцуулсан судалгааны ажлын хүрээнд forensic science буюу шүүх шинжилгээ зүй болон police science буюу цагдаагийн шинжлэх ухаан гэсэн ойлголтыг тодорхойлох,шүүх шинжилгээний байгууллагын түүхэн хөгжил,бүтэц, зохион байгуулалт, хөгжлийн чиг хандлага болон мэргэжлийн шинжээчдийн эрх зүйн байдлыг хэрхэн зохицуулсан байдаг тухайд Монгол, Унгар, Солонгос, Эстони, Австрали улсын туршлага судлах, харьцуулан дүгнэх зорилгоор хийсэн судалгаа.

ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ШИНЖЛЭХ УХААН ПРАКТИКИЙН СЭТГҮҮЛ

“ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БУЙ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН

ХАЛДВАРТ БУС ӨВЧИН, ОСОЛ ГЭМТЛИЙН ШАЛТГААН, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ТАРХАЛТЫН ҮНДЭСНИЙ IV СУДАЛГАА-2019, STEPS-2019

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ /ҮНДЭСНИЙ V СУДАЛГААНЫ ТАЙЛАН/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ТАЛААРХ ХҮН АМЫН МЭДЛЭГ ХАНДЛАГА ДАДАЛ ОЙЛГОЛТЫГ ТОГТООХ СУДАЛГАА МОНГОЛ УЛС

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ /2021 он/

МОНГОЛ УЛС ДАХЬ ЭМЭГТЭЙ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД БОЛОН ЭРЧҮҮДТЭЙ БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОРДОГ ЭРЧҮҮДИЙН ТОО ХЭМЖЭЭГ ТООЦООЛОХ СУДАЛГАА

Судалгаа