Хайлтын үр дүн

214 илэрц олдлоо.

Соёлын яам / 2023 он

Аливаа ард түмний соёл нь тэдний эртнээс нааш амьдарч ирсэн газар орны газарзүйн байршил, уур амьсгал, экологи, хүрээлэн буй орчинтой салшгүй холбоотой тул аль нэг ард түмний соёлын тухай ярихад энэ талаар зайлшгүй авч үзэх шаардлагатай.

Тус аймгийн ойн сан болох Хэрлэн голын дагуух бургасан шугуйг түймэр, хөнөөлт шавж, бэлчээрлэлтийн нөлөө болон хууль бус үйл ажиллагаанаас нутгийн иргэдийн идэвх оролцоотойгоор хамгаалж, нөхөн сэргээхэд ойн менежментийн төлөвлөгөөний зорилго оршино.

Усны газар / 2021 он

Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.5.дах заалтын дагуу хураангуй тайлан болгон оруулав.

/ 2023 он

1.1 Судалгааны ерөнхий тойм Судалгааны нэр: Монгол улс, УБ хотын газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэх төсөл Монгол талын хэрэгжүүлэгч байгууллага: НЗДТГ, НОБГ Судалгааны хугацаа: 2012 оны 2-р сараас 2013 оны 7-р сар Судалгаанд хамрагдах бүс нутаг: Улаанбаатар хотын бүх дүүрэг 1.2 Ү йл ажи ллагааны шат дараалал ба хэрэгжүүлэх тогтолцоо Энэхү төсөл нь Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх чадавхийг бэхжүүлэхийн хамт Хамтран ажиллагч байгууллагын ажилтнуудад технологи, ур чадвар эзэмшүүлэх зорилго тавьсан ба доорхи 4 зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэв. 1) Улаанбаатар хотын Газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ 2) УБ хотын газар хөдлөлтийн гамшгаас сэргийлэх төлөвлөгөөг шинэчлэн сайжруулах 3) Газар хөдлөлтөд тэсвэртэй хот байгуулахад чиглэсэн, дунд, өндөр давхарын барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийг сайжруулах зааварчилгааны төслийг боловсруулах 4) Холбогдох байгууллагууд болон иргэдийн газар хөдлөлтийн гамшгийн эсрэг авах арга хэмжээг бэхжүүлэх болон ухуулга, сурталчилгаа хийх

“Орчны цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлын судалгаа” сэдэвт суурь судалгааны төслийн хүрээнд Улаанбаатар хотын хүн амын нягтрал ихтэй нийтийн үйлчилгээний газрууд болон цахилгаан эрчим хүчний 110/35/10 кВ-ын ба 35/10 кВ-ын дэд станцууд, 110, 35 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам болон троллейбусны 600 В-ын хүчдэлтэй шугамын орчинд цахилгаан соронзон орны хүчлэглүүдийн ба орчны агаарын чанарын үзүүлэлтүүд (даралт, температур, чийгшилт, нүүрс хүчлийн хий 𝐶𝑂2)-ийн хэмжилт хийж үр дүнд дүн шинжилгээг гүйцэтгэсэн болно.

Өнгөн хөрсний хүнд элементийн бохирдлын үнэлгээг цогц явуулах, олон улсад орчин үед түгээмэл хэрэглэгдэж буй атомын спектроскопи, олон хэмжээст ба геостатистикийн, экологи-геохимийн аргазүй, аргачлалыг нэвтрүүлэх, хөрсний хүнд элементийн бохирдлын мониторингийн систем бий болгох зорилготой.

Мэдээлэл, холбооны технологийн эрчимтэй хөгжлийг дагаж цахилгаан соронзон долгион(ЦСД) ашигласан технологийн хэрэглээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал үүрэн холбоо, утасгүй интернэт, ухаалаг гар утас өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон байна. Ийнхүү радио дамжуулалд суурилсан технологи нэмэгдэхийн хэрээр цахилгаан соронзон долгионы үүсгүүрүүдийн тоо нэмэгдэж, улмаар тэдгээрийн чадал, хамрах хүрээ, ажиллах давтамжаас хамаарч радио долгионы бохирдол ихсэн хүн, амьтан, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөө нь нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхий эрүүл мэндийн байгууллага(WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага(ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна. Монгол Улсын хувьд Улаанбаатар хот болон бусад хотууд, аймгийн төвүүдийн хэмжээнд радио долгионы үүсгүүрүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын хэмжээнд үүрэн холбооны бааз станц, утасгүй интернэтийн WiFi сүлжээний төхөөрөмжүүд нягтрал ихтэй ашиглагдаж байгаа бөгөөд одоогоор ЦСД-ны бохирдлыг үнэлж дүгнэсэн бүрэн хэмжээний судалгаа хийгдээгүй байна. Иймээс төслийн хүрээнд Улаанбаатар хотын цахилгаан соронзон долгионы бохирдлын төлөв байдлыг тодорхойлох, хэрхэн бууруулах, хянах талаар санал зөвлөмж боловсруулахаар ажилласан. Судалгааны ажлын хүрээнд харьцуулах, хэмжилт туршилт хийх, загварчлах, тооцоолох, задлан шинжлэх, нэггтгэн дүгнэх зэрэг эмпирик болон онолын судалгааны аргуудыг ашигласан. Тодруулбал, олон үүсгүүрээс дамжуулж байгаа ЦСД-ны оронгийн хүчлэгийн нийлбэр утга тухайн цэгт ямар байхыг тооцоолдог нэгдсэн загвар одоогоор бий болоогүй байгаа учраас хэмжилтийн аргыг үндсэн арга болгон сонгон авч, тодорхой цэгүүдэд хэмжилт туршилт хийж үр дүнг боловсруулан, загварчлах замаар ЦСД-ны бохирдлын төлөв байдлыг тодорхойлсон. Мөн ЦСД-ны оронгийн хүчлэгийн Хүлцэх Хамгийн их Нөлөө(ХХН)-г тодорхойлох, бохирдолд хяналт шинжилгээ хийх арга аргачлал, байнгын хяналтын нэгж байгуулах санал, зөвлөмж боловсруулсан.

Судалгааны ажлын зорилго нь ХХМТ-ийн салбарын хүний нөөцийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчдын тавьж буй шаардлага болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр дотоодод мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд сургуулиудын инженерийн болон менежментийн хөтөлбөрийн харьцуулсан судалгааг хийсний үндсэн дээр салбарын хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын дүгнэлт гаргахад оршино.

Тус судалгаагаар гамшгаас хамгаалах бодлого, стратегийн онолын үндэс, харилцан хамаарлыг шинжилж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийг боловсруулах аргазүйг тодорхойлж, гамшгаас хамгаалах бодлого, стратегийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын чиглэлийг тодорхойлж гаргасан.

Тооцоолох хэл шинжлэлд өргөн хэрэглэгдэж буй үг зүйн загварыг судалж, монгол хэлний хэл шинжлэлд хэрхэн хэрэглэж болохыг харуулах энэхүү сул орон зайг бага ч болсон нөхөж монгол хэлийг цахим орчинд боловсруулахад зориулсан онол арга зүй, практик арга аргачлалыг боловсруулах. Цахим орчинд монгол хэл, бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор монгол хэл, кирилл болон монгол бичгийг компьютерээр боловсруулах чиглэлд олон судалгаа шинжилгээ хийх, холбогдох программ хангамж хөгжүүлэхэд шаардагдах онолын судалгаа хийж гүйцэтгэх, зарим нэгэн программ хангамж боловсруулж турших, хэрэглээг нэмэгдүүлэх, тэдгээрийг цахим орчинд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах. Мэдээллийн технологийн хөгжлийн шинэ чиг хандлага болж буй “машин сургалт”-ын төрөл бүрийн технологи, арга зүйг монгол хэлний цахим боловсруулалтанд ашиглаж компьютер хэл шинжлэлийн судалгааныхаа үр дүнг сайжруулан холбогдох туршилтыг хийж гүйцэтгэх.

Монгол орны эрдэс баяжуулалт, боловсруулалтын салбарын техник, технологи, тоног төхөөрөмжийн өнөөгийн түвшин, ашигт малтмалын нөөцийн иж бүрэн ашиглалт, боловсруулалтын энэхүү судалгааны ажлыг захиалагчийн ирүүлсэн ажлын даалгаврын дагуу хийж гүйцэтгэв. Ажлын даалгаврын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй баяжуулах үйлдвэрүүдийн мэдээллийг 2022 оны байдлаар, тоног төхөөрөмжийн мэдээллийг сүүлийн гурван жилийн байдлаар АМГТГ-аас авсан мэдээлэлд тулгуурлан судлаачдын багийн урт хугацааны судалгааны ажлын үр дүнгүүдэд уялдуулан тайланг боловсруулав.

Хог хаягдлын менежментийг сайжруулснаар хог хаягдлаа ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрт тушаах боломжтой болох бөгөөд ингэснээр хог хаягдлыг тээвэрлэн, зайлуулах урсгал зардал буурч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө багасах боломжийг судлав

Монгол улсын үндэсний зорилтот хувь нэмэр (INDC)-ийг шинэчлэн боловсруулах

Энэхүү судалгаа нь эх үүсвэр дээрээс дээж цуглуулж, дүн шинжилгээ хийснээрээ онцлог бөгөөд айл өрхөөс үүсэж буй хог хаягдлын хэмжээ, бүтцийг илүү нарийвчлан тодорхойлоход энэ төрлийн аргачлал тохиромжтой байдаг

Дэлхийн уул уурхай хөгжсөн болон хөгжиж буй зарим улс орнуудын эрдэс баялгийн салбарын ирээдүйн ерөнхий чиг хандлагыг харьцуулан судалсан.

Судалгаа