Хайлтын үр дүн

285 илэрц олдлоо.

/ 2022 он

. Байдраг голын сав газрын биологийн төрөл зүйлээс Сүүлийн жилүүдэд Бөөнцагаан нуурын ёроолын амьтдын зүйлийн бүрдэл ихээхэн өөрчлөгдөж ялангуяа цэнгэг усны индикатор болох хаварч шавжийн авгалдай тэмдэглэгдэхээ больж харин нуурын гүн хэсэгт хирономидын авгалдай 0.44 г/м², цөөн өргөст хорхой 0.24 г/м² хүрч байгаагаас харахад тэжээллэг чанар нь даруй 2 дахин багасаад байгааг харуулж байна. Байдрагийн голын дунд хэсгээс авсан ёроолын амьтдын дээжинд 5 овгийн 6 зүйлийн ёроолын шавж тэмдэглэгдсэн бөгөөд голын доод хэсэгт 4 овгийн 4 зүйл тус тус тархаж байна. Эдгээрээс гадна сав газарт усны цагаан сүүлт бүргэд, хээрийн галуу, хотон, хошуу галуу, ногтруу зэрэг олон зүйлийн шувуудын амьдран, үржих таатай нутаг. Байдраг голын ай савд Алтайн давжаа сугас, говийн эрээлж түгээмэл тархацтай, сахалт эрээлж зэрэг нийт 3 зүйл загас тархан амьдардгаас 2003 онд зэвэг, шивэр хадран зэрэг загасыг нутагшуулсан нь тус нутгийн популяцийг үүсгээд байна. Бөөнцагаан нуурт усны дээд ургамал ховор тэмдэглэгдсэн байна. Нуурын эргийн хэсэгт усан хөрш (Potamogeton pectinatus L, Potamogeton natans, P. rostratus, ) ба заннихелли (Zannichellia pedunculata), Alisma plantago-aquatiс, Lemna minor ба Hippuris vulgaris; 3-3.5 м гүнд усан тарна Polygonum lapathifolium, түрүүлэг түмэн навчит Myriophyllum spicatum тохиолдоно. Нуурын гүехэн хэсгийн 20 хувьд нь ургамал ургасан байв. Элс, шаварлаг хөрс бүхий нуурын эргээс 2-3 м гүн хүртэл хара замагнууд Chara tomentosa, Chara aspera, Fontinalis antipyretica тохиолдож байна (Павченко, 2004, Аюушсүрэн, 2008).

/ 2022 он

The objective of the professional service contract with the “Ensuring Sustainability and Resilience of Green Landscapes in Mongolia” Project of the UNDP/MET is to identify the key biodiversity areas (KBAs) through the IUCN KBA standards (KBA Standards and Appeals Committee, 2020) using the ecoregional assessments (TNC 2011; 2013; 2017a; 2017b) for the target Aimags of the Project study area (see Figure 1), develop a package of database (including supporting GIS data and documentation), and to develop a package of proposals that could be incorporated into the World database of KBA (Key Biodiversity Areas). The Mongolian database of KBA in target Aimags should include KBA identification analysis based on the national eco-regional assessments completed for region. The work includes the following tasks: • Assess the Global requirements for integration of the national ERA (Ecoregional Assessments, ERAs) results for the Project study area (see Figure 1) target Aimags into the international Key Biodiversity Areas (KBA) database; • Based on the assessment, develop a set of proposals to the Key Biodiversity Areas Secretariat that include a description of the key biodiversity areas in target Aimags and the justifications to include these areas to the World Database of Key Biodiversity Areas in accordance with the Global Standard for the Identification of Key Biodiversity Areas, IUCN 2016; • Collaborate with the Secretariat of the World Database of Key Biodiversity Areas and organize online meetings; • Provide general guidance to MET on how to register key priority areas (KBAs) in the World Database of Key Biodiversity Areas. Identification of key biodiversity areas (KBA) for Mongolia will strengthen protection of the landscapelevel conservation portfolio. It will also provide a valuable opportunity to relate systematic conservation plans to Key Biodiversity Areas. The lessons learned may strengthen conservation efforts around the globe by guiding the translation of other systematic landscape-level conservation plans into the global KBA network.

/ 2022 он

Манай орон өргөн уудам газар нутагтай ч нийтдээ уулархаг, эх газрын эрс тэс уур амьсгалын нөлөөнд байдаг, ургамлан нөмрөг тачир сийрэг зэргээс шалтгаалж хөрсний үржил шим ядмаг байдаг онцлогтой. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын болон хүний үйл ажиллагааны нөлөөнд хөрсний доройтол, тэр тусмаа цөлжилт эрчимжиж байгааг олон судалгааны үр дүнгүүд нотолж байна. Иймд цөлжилт, газрын доройтлыг бууруулахад чиглэгдсэн амьдрах орчны таатай орчныг бүрдүүлэх, ногоон эдийн засгийн хөгжлийг ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтгүйгээр төсөөлөх араггүй юм. Ойжуулах ажлыг шинээр ойжуулах болон ой байсан газрыг нөхөн сэргээх хэмээн 2 ангилж үзэх болох ч зориулалт, ашиглалтын хэлбэрүүдээрээ харилцан адилгүй технологийн хувилбаруудыг сонгож болно. Ойн нөхөн сэргээлтэд түймэрт өртсөн, огтолсон, хортон шавжид идэгдсэн газруудад, тухайн орчинд урьд ургаж байсан мод, сөөгийг дахин тарьж ургуулах болон нөхөн сэргэлтийг дэмжих замаар хийж гүйцэтгэнэ. Харин шинээр ойжуулах газруудад агро ойжуулалт буюу ойн аж ахуйн бүхий л төрлүүд болох бэлчээр, тариалангийн талбай, жимсний аж ахуй, ашигт ургамлын тариаланг хамгаалах, хөрсний элэгдэл эвдрэл, элсний нүүлтээс сэргийлэх, хүчтэй салхинаас хамгаалах, цасан хунгараас хамгаалах болон гол, нуур, цөөрмийн усны горимыг зохицуулах хамгаалалтын ойн зурвас, төгөл ой хэлбэрээр мод, сөөг ургамлыг тарьж ургуулсан орчныг хамааруулан үзэх нь зүйтэй. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, цэцэрлэгт хүрээлэн, улсын чанартай хатуу хучилттай зам болон төмөр зам, хот суурин зэрэг стратегийн өндөр ач холбогдол бүхий газруудыг байгалийн сөрөг нөлөөллөөс хамгаалах ойн зурвасыг хамааруулан үзэж болох ч эдгээр нь ихэвчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд зайлшгүй хийгддэгээрээ онцлог. Экологи, нийгэм, эдийн засгийн ирээдүйн ач холбогдлыг урьдчилан төлөвлөхгүйгээр шинээр ойжуулснаар үргүй хөрөнгө, цаг хугацаа зарахаас гадна усны нөөцийн хомсдол болон тухайн экосистемд нөлөөлөх хэмжээний гамшиг болох эрсдэлтэйг гадны орны туршлагаас харж болно. Энэхүү зөвлөмжид манай орны хуурай гандуу бүс нутагт хөдөө аж ахуйн тарьмалын бүтээмжийг дээшлүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс сэргийлэх, орчны тааламжтай нөхцөлийг нэмэгдүүлэх хамгаалалтын ойн зурвасыг хэрхэн төлөвлөх, байгуулах, арчилгаа хийх болон зарим онцлох технологийн шийдлүүдийн талаар үзэх болно. Хамгаалалтын ойн зурвас байгуулахад найдвартай усны эх үүсвэртэй байх, тухайн бүс нутагт тохирсон мод, сөөгийн төрөл зүйлийг сонгосон байх (аж ахуйн үнэт чанар, тэсвэрлэх чадвар г.м. үзүүлэлтүүд), орон нутгийн оршин суугчдын ахуй, амьжиргаанд тустай, хэрэгцээ хангасан байх, монгол орны бүс нутгийн ялгавартай экологид байгуулах зурвас, төглийн бүтцийг зөв сонгосон байх, хамгаалалт, ашиглалтын механизм болон цаашдын тогтвортой хөгжлийг төлөвлөсөн байх, хөрсний агрохимийн үзүүлэлтүүд, газрын гадаргын хэлбэр, газрын налуу, ургамлан нөмрөгийн байдал, уур амьсгалын нөхцөл зэрэг үзүүлэлтүүдийг заавал харгалзан үзнэ. Мөн тухайн байгуулж буй хамгаалалтын ойн зурвас нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэгдсэн байх нь олон жилийн арчилгаа, хамгаалалтын асуудлыг хамтад нь шийдэж өгөх үндсэн нөхцөл юм. Хамгаалалтын ойн зурвас (ойн бүс, зурвас ой, ойн ногоон хүрээ) байгуулах үйл ажиллагааг ой судлалын шинжлэх ухаанд ойн мелиораци хэмээх ойлголтын хүрээнд авч үздэг. Мелиораци гэдэг үг нь латины melioratio буюу сайжруулах гэсэн үгнээс гаралтай. Ойн мелиорацийн ажлын зорилго нь хөрс, цаг уурын тохиромжгүй нөхцөлийг ойжуулах замаар сайжруулахад оршино. Ойн мелиорацийн ажил нь таримал ойгоос модлог болон бусад бүтээгдэхүүнийг ашиглах зорилгоор бус харин түүний байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгддэгээрээ ойжуулалтын ажлаас ялгарна.

/ 2023 он

Зармангийн говь болон Улаан шалын хоолойд тархсан хар сүүлт зээрийн шилжилт хөдөлгөөнийг сансрын долгион дамжуулах хүзүүвчний судалгаанд түшиглэж, тухайн амьтны экологи, биологийн онцлогийг илрүүлэх, хар сүүлт зээрийн орон зайн байршилд нөлөөлж буй хүний болон байгалийн хүчин зүйл зэргийг тодорхойлсноор цаашид тус судалгааны бүс нутагт тохирох хар сүүлт зээрийн хамгааллын үйл ажиллагааг оновчтой төлөвлөх ач холбогдолтой.

/ 2023 он

Дэлхийн гадаргын 29 хувь нь хуурай газар, 71 хувь нь усан бүрхүүлтэй бол, энэхүү хуурай гадаргын 15,4 хувь, усан гадаргын 19,0 хувь нь тусгай хамгаалалтад байдаг (UNEP-WCMC, 2021). Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тусгай хамгаалалттай нутгийн талбай Их Британийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс Өмнөд Америкийн нутаг дэвсгэртэй дүйцэхүйц хэмжээнд хүрч томорсон байна (Dudley, 2008). Дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн стандартыг тогтоодог нэр хүндтэй байгууллага болох Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-оос тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН)-ын удирдлагын асуудлаар олон баримт бичиг, гарын авлага боловсруулсныг Дэлхийн ТХГН-ийн Комисс (World Commission for Protected Areas) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), түүний Биологийн Олон Янз Байдлын Конвенц (БОЯБК)-ийн Газар хүлээн зөвшөөрч баталсан. БХОУХ-ны эдгээр баримт бичигт тусгасан ТХГН-ийн менежментийн стандартыг дэлхий даяар хамгаалалттай газрын үйл ажиллагааг зохицуулах чиглэл болгон ашиглаж ирлээ. Дэлхийн энэ жишиг, стандартын дагуу Монгол Улсын Байгаль Орчин Аялал Жуулчлал (БОАЖ)-ын сайдын 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн А/16 тоот тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийн арга зүй”-г баталсан байдаг.

/ 2022 он

Амьтныг судлах, хамгаалах үйл ажиллагаа нь тусламж шаардлагатай байгаа нэн ховор, ховор, элбэг амьтныг тархалт, элбэгшил, түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах, эдгээрийн талаар олон нийтэд таниулах, мэдээллэх, тусламж шаардлагатай амьтдыг барих, тээвэрлэх, хамгаалах байранд байршуулах, эмчлэх, сувилан тэнхрүүлэх, байгальд нь буцаан суллан тавих болон уг үйл ажиллагааг санхүүжүүлэх, удирдан зохион байгуулах зэрэг олон янзын үйл ажиллагааг багтаасан, олон талын оролцоонд тулгуурласан цогц ойлголт юм. Монгол улсын Их хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 24 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7-д “Ховор амьтан, ургамлыг зориудаар өсгөн үржүүлж, ашиглалтын нөөц бий болгоно” гэж тусгагдсан болон ГовьАлтай аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан "Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн зорилтот газар нутгийн говийн бүсэд зэрлэг амьтан хамгаалах, судалгааны төв байгуулах суурь судалгаа болон техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг төлөвлөсөн юм.

/ 2022 он

Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн баримт бичигт Монголын байгаль орчныг доройтуулж буй гол аюул, заналаар бэлчээрийн талхигдал, хууль бус агнуур, ойн хууль бус ашиглат, ойн түймэр, хортон шаьжийн хөнөөл, уул уурхай болон дэд бүтцийн хөгжлөөс голлон шалтгаалж байна гэж тогтоосон байна. Төслийн хэрэгжилтийн явцад олж авсан сургамж, гарсан үр дүнг төсөл хэрэгжиж буй аймгуудын нийт нутаг дэвсгэр улмаар нийт Монгол орны хэмжээнд түгээн дэлгэрүүлснээр дээр дурьдсан Монголын байгаль орчинд учирч буй гол аюул заналыг арилгах боломжтой гэж үзсэн байна.

/ 2022 он

Бид судалгаанд Ой зохион байгуулалтын экспедицийн 1975, 1980, 1989, 2011 онуудын материал болон Алтайн өвөр говийн баянбүрдийн судалгааны 2013 оны тайлан (Хауленбек, 2013), Монгол орны заган ойн генетик нөөцийн судалгааны 2018 оны тайлан (Батхүү Н, Хауленбек А, ба бусад, 2018), доктор А.Хауланбекийн 1975-2015 он хүртэлх хугацаанд заган ойн тархалт бүхий бүс нутгийн заган ойн өөрчлөлт болон нөхөн сэргээх боломжтой газар нутгийн байршлын талаарх тайланг ашигласан болно (Хауланбек А ба бусад, 2015). Заган ойн тархалтын зургийг дижитайз хийж мэдээллийн сан үүсгэсний зэрэгцээ 1975 оноос хойш манай орны судлаачдын хуурай гандуу бүс нутаг буюу заган ойн тархалтын бүс нутгуудад судалгаа явуулсан эрдэмтэн Ж.Галын 1965 оноос хойших хэвлэгдсэн материал, Загийн физиологийн талаарх явуулсан эрдэмтэн Н.Болд, Алтай өвөр, ар говьд доктор А.Хауланбек, Өмнөговь, Дорноговийн заг бүхий бүс нутагт явуулсан Н.Батхүү, А.Хауланбек, Энхчимэг (2009-2021) нарын судалгааны үр дүнд хэвлэгдсэн материалуудыг ашиглан энэхүү тайланг бичив.

/ 2022 он

Биологийн олон янз байдал, түүний амьдрах орчныг хамруулан тусгайлан хамгаалах нь хамгийн үр дүнтэй хэлбэр болохыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Монгол улсын засгийн газар нутаг дэвсгэрийнхээ 30 хүртэл хувийг тусгайлан хамгаалах зорилтыг тавин ажиллаж, байгаль орчны чиглэлийн олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллаж байна.

/ 2022 он

“Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь (ENSURE, МОН/19/301) төсөл болон БОАЖЯ-аас зарласан “ОНТХГ-ын менежментийн төлөвлөгөө боловсруулах (Завхан аймгийн Дэлгэрэх ОНТХГ) ENSURE-2023-T-02 зөвлөх үйлчилгээ”-ний хүрээнд “Агнуурын менежментийн Тэх төв” ТББ нь мэргэжилтнүүд, судлаачид, Тосонцэнгэл сумын Улаантолгой, Баян Улаан, Рашаант зэрэг багуудын иргэд, “Дэлгэрэх Гунзан” ТББ, Отгон тэнгэрийн ДЦГ болон Тарвагатайн нурууны БЦГ-ын төлөөллүүдтэй хэлэлцэж, 2021 онд батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийн арга зүй”, мөн “Miradi” программын хэрэглүүрүүдийг ашиглан энэхүү төлөвлөгөөг боловсруулсан болно.

/ 2022 он

ШУА-ийн Биологийн хүрээлэн толгойлон мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын багийг бүрдүүлж МОН/19/301 төсөлтэй гэрээ байгуулан тарвага сэргээн нутагшуулах ажлыг Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан сумдын нутагт хийж гүйцэтгэв. Сэргээн нутагшуулалт хийхээр сонгосон цэг нутаг нь түүхэн хугацаанд тарваганы элбэгшил бүхий бүс нутгууд байсан ба байгаль, цаг уурын тааламжгүй нөхцөл болон антропогены хүчин зүйлээс шалтгаалан тоо толгой хэт цөөрсөн, зарим цэг нутагт устсан гэж үзэн тухайн бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг хэвээр хадгалахад тарвага сэргээн нутагшуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Төслийн баг энэхүү тайлангаар сэргээн нутагшуулалтын ажлын үр дүн, хамгааллын арга техник, санал зөвлөмжийг боловсруулан хүргүүлж байна.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийн нэг хэлбэр нь түүнд мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж цахим засаг, цахим засаглал буюу ухаалаг засаглалын тогтолцоог нэвтрүүлэн, хөгжүүлэх юм. Өнөөдөр олон улсад үйлдвэрлэлийн эринээс технологийн эринд шилжих үйл явц хурдацтай өрнөж мэдлэгт суурилсэн эдийн засагт шилжиж байна. Төрийн захиргааны шинэчлэл нь төрийн байгууллага, иргэн, хувийн хэвшил, нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага зэрэг чухал сонирхогч талуудтай харилцах харилцааг боловсронгуй болгох, сайжруулахад мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд оршино.

Монгол Улсад интернэт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 60 байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна. Үүрэн холбооны 3G, 4G хөдөлгөөнт сүлжээнд хүн амын 90% нь хамрагдсанаар нийт интернэт хэрэглэгчийн тоо өмнөх оны мөн үеэс 13,2% орчим өсч 3,1 сая болсон байна. Үүний 2,8 сая буюу 91,5% ньхөдөлгөөнт холбооны хэрэглэгч, 294,642 мянга нь суурин холбооны хэрэглэгч байна. Интернэт хэрэглэгчийг холболтын төрлөөр нь авч үзвэл нийт хэрэглэгчдийн 90% орчим нь утасгүй холбооны технологийг ашиглан сүлжээнд холбогдож байна

Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газар бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан санхүүжилтээр хийгдэж буй бөгөөд аймаг, сумд, баг, нийслэл, дүүрэг, хороодын мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, хот хөдөөгийн тоон ялгааны түвшин, үйлчилгээ тус бүрийн сүлжээний хамрах хүрээ, хэрэглэгчдийн тоо, санал хүсэлт, эрэлт хэрэгцээ зэргийг нарийвчлан судлан гаргах зорилготой.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт одоо мөрдөгдөж байгаа хууль, бодлогын баримт бичгийн уялдаа, бодлогын зорилтууд МУТХҮЗ-2030 зорилттой нийцэж байгаа эсэх, орон нутгийн хѳгжлийн хѳтѳлбѳрт салбарын хѳгжлийн талаарх зорилт, түүнд нѳхцѳл байдлын дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргахад оршино.

Судалгаа