Хайлтын үр дүн

214 илэрц олдлоо.

/ 2020 он

Дэлхийн улс орнууд, судлаачид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) зэрэг олон улсын байгууллагууд ЦСД-ны бохирдлын асуудалд анхаарлаа хандуулан, хүн ам шигүү суурьшсан хот суурин газруудын ЦСД-ны бохирдлыг судлах, оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх, энэ бохирдлоос хэрхэн сэргийлэх, багасгах талаар өргөн хүрээнд судалгаа хийж байна.

Усны газар / 2014 он

Увс аймгийн Хархираа-Түргэн голын сав газар, Тэсийн голын эх орчмийн газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд авах үндэслэл, зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний ажлын эцсийн тайлан

Усны газар / 2012 он

Баянхонгор аймгийн нуур, голуудын агнуурын загасны mархац, нөөцийн төлөв байдлын судалгаа.

Усны газар / 2012 он

ОЛОН УЛСЫН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ УС, НАМГАРХАГ ГАЗАР, ЯЛАНГУЯА УСНЫ ШУВУУД ОЛНООР АМЬДАРДАГ ОРЧНЫ ТУХАЙ БУЮУ РАМСАРЫН КОНВЕНЦИЙН ТАЙЛАН

Энэхүү үнэлгээний тайланг Үнэлгээ, судалгаа, зөвлөх үйлчилгээний “Ажиглалт” НҮТББ-ын судалгааны баг Архивын ерөнхий газрын захиалгаар хийж гүйцэтгэв.

Артиллерийн цахим сургалтын технологийн хөгжүүлэлтийг сайжруулахад чиглэв."Артиллерийн цахим сургалтын технологийг үндэслэх төхникийн болон программ хангамжийн нөхцөлийг бүрдүүлэн, багшийн аудио болон видео лекцийг компьютер /интернет/-ийн сүлжээнд холбон, суралцагчдийн сурах идэвх оролцоог нэмэгдүүлэн, артиллерийн тагнуул-буудлагын бүтэмжийг эрс дээшлүүлэн, сум гал хэрэглэлийг хэмнэх, буудлаганд бэлтгэх хугацааг багасгах, шинэ мэдлэг бүтээх боломжийг бий болгон ҮБХИС-ийн АЗТ-ийн сургалт, судалгаанд ашиглахад уг төслийн зорилго оршино.

Энэхүү судалгааны ажлаар цаг агаарын аюултай үзэгдлийн нөхцөл бүрдсэн үед цаг агаарын процессыг илүү нарийн тодорхойлохын тулд тухайн аюултай үзэгдэл ажиглагдах газар нутагт илүү нарийвчлалтай бүс нутгийг сонгон ажиллуулах боломжийг шуурхай үйлчилгээнд нэвтрүүлэх технологийг бий болгох зорилго тавьсан болно.

“Цаг агаар, уур амьсгалын гамшигт үзэгдэл-бэсрэг болон бичил хэмжээст загварчлал боловсруулах” төслийн тайлан 162 хуудастай, 167 зураг, 18 хүснэгт, 27 томьёо, 2 хавсралттай ба 2 бүлэгтэй, нэгдүгээр бүлэг 4 дэд бүлэгтэй, хоёрдугаар бүлэг 7 дэд бүлэгтэй, дүгнэлт, ашигласан хэвлэлийн жагсаалт зэргээс бүрдэнэ.

Дундговь аймгийн нутаг хэдийгээр хотгор гүдгэрийн ялгаа багатай боловч уур амьсгалын нөхцөл нь жигд биш ихэнхдээ хуурай, халуун байдаг учраас бэлчээрийн ургамал ургах нөхцөл магадлал багатай. Дундговь аймаг нь мал аж ахуйн салбар зонхилсон бөгөөд хөдөөгийн малчид ихэнх хувийг эзэлдэг тул цаг агаарын аюултай үзэгдлийг ихээр судлаж, цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээг малчидад хүргэх шаардлага тавигдсан.

Дундговь аймгийн агаарын темпертур ОЖД-аар 1,1- 4,5 градусын хооронд хэлбэлздэг байна. Агаарын дундаж температураас үзэхэд 2007 он хамгийн дулаан жил, 2012 он хамгийн хүйтэн жил, бусад жилүүд дундажын орчим байсан байна. Агаарын үнэмлэхүй хамгийн бага -41,0 градус 2002 онд Сайхан-Овоо өртөөнд ажиглагдсан байдаг. Агаарын үнэмлэхүй их температур 41,0 градус 2017 онд Гурвансайхан өртөөнд тус тус ажиглагдсан байдаг байна.

Агаарын хамгийн их температур нь 2019 онд 32,7...37,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 11-45 өдөр, 2020 онд 32,7...36,7 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 10-38 өдөр, 2021 онд 33,1...36,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан 9-35 өдөр байсан. 2019 онд Гурвансайхан, Хулд суманд 35,6...37,2 градус хүрч агаарт +30 градусаас дулаан өдөр 45 ажиглагдсан байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын тогтоосноор их хур тунадас / их бороо, их цас / гэдэг нь их бороо ажиглалтын 12 цагийн хугацаанд 15 мм-тэй тэнцүү буюу түүнээс их орох, их цас ажиглалтын 12 цагийн хугацаанд 5 мм-тэй тэнцүү буюу түүнээс их орох үеийг хэлнэ.

БНХАУ-МУ-ОХУ хооронд эдийн засгийн хөгжлийн бүсийг хөгжүүлэхээр хамтран тохиролцсон бөгөөд үүний үндэс нь шинэ технологи, байгалийн баялаг, хөдөлмөрлөх хүч байхаар ЗГ хоорондын гэрээнд дурдсан. Үүн дотроос эдийн засгийг хөгжүүлэхийн тулд байгалийн нөхцөл байдлыг урьдчилан тодорхойлж, түүнд нөлөөлж болох эерэг ба сөрөг нөлөөллийг урьдчилан тооцохын чухалыг талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд дээрх хамтын ажиллагааны өчүүхэн хэсэг болох газрын бүрхэвч, газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, түүнд суурилсан цаашид гүйцэтгэх томоохон төслүүдийн суурийг бүрдүлэхээр энэхүү төслийн саналыг дэвшүлж байна.

Судалгаа