Хайлтын үр дүн

285 илэрц олдлоо.

Төслийн зорилго нь соронзон долгионы хамгаалалт болон био-анагаах ухаанд хэрэглэгдэх феррит функциональ системийн бүтцийн болон соронзон шинж чанарын судалгааг гүйцэтгэх явдал юм.

"Хольцыг изотопоор баяжуулах шинэ аргыг судлах зорилготой бөгөөд үүнд: байгалийн болон сэргээгдэх нөөц, түүний зохистой хэрэглээ юм. Шинэ ухаалаг материал бүтээх судалгаа явуулах тухайлбал, байгалийн хийнээс стратегийн элемент болох гелийг графен ухаалаг шүүлтүүр- ухаалаг материал бий болгон ялган авах, бөөмсийг зөвхөн резонансын нөлөөгөөр салган авах судалгаа юм. Молекуляр динамикийн аргуудыг хэрэглэн /Термодинамикийн тэнцвэрийн төлөв дэх бөөмсийн системийн тархалтыг бичих, Максвеллийн арга/, саадын системийн хувьд Шредингерын интеграл нэг хэжээст стационар тэгшитгэлийг бичих, шийдийг хайх ба олсон шийдээ туршилтаар баталгаажуулах юм, Шварца-Кристоффелийн интегралын тогтмолуудыг тодорхойлох Куфаревын аргын хэрэглээг өргөжүүлж динамик системийн бодлого болгох, математик загварууд боловсруулах, туршилтаар баталгаажуулах, холбогдох программ хангамж бий болгох, баталгаажуулах, гадаад дотоодын эш хуралд илтгэх, хурал, семинарууд зохион байгуулах, олон улсын SCOPUS буюу WEB of SCIENCE-ийн индекстэй мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлэх, компьютерийн программын бүртгэлийн гэрчилгээ авах, үр дүнгүүдээ сурталчилах, гадаадын өндөр хөгжилтэй орнуудын судлаачдын анхаарыг Монгол улс руу татах, хамтран ажиллах"

Металл (Ti, Cu, Sn, Fe, Au, Ag, Pb гэх мэт), мөн түүнчлэн полимер нэгдлийг фуллерен С60 -аар хольцлон чанаржуулж харилцан адилгүй зузаантай дан, давхар, олон давхар нимгэн хальсан дээжүүдийг вакуумын орчинд ууршуулан, оптик шилэн дээр суулган гарган авах зорилго тавьсан. Гарган авсан дээжүүдээс, фуллеренээр хольцолсон металл дээжийн цахилгаан, термо-цахилгаан шинж чанар, элэгдлийн эрчмийг судлах ба фуллеренээр хольцолсон полимертэй дээжийн оптик шинж чанар, фуллеренээр хольцолсон хувын физик шинж чанарыг судална.

Мод бэлтгэлийн хаягдал шилмүүснээс эфирийн тос олборлох болон технологийн процесоос үүсэх хатуу, шингэн хаягдлаас биоидэвхит ханд, малын шимт тэжээл гарган авах технологийг томсгосон хэлбэрээр туршин, технологийн параметрүүдийг нарийвчлан тогтооно.

Нуурын бүсэд тархсан палеозойн насны магмын чулуулгийн нарийвчилсан геохими, геохронологийн судалгаа хийх; Палеозойн магмын чулуулгийн үнэмлэхүй нас, геохимийн шинж чанарт тулгуурлан магмын бүрдлүүдийн ангиллыг нарийвчлах; Нуурын бүсийн палеозойн магматизмын хөгжсөн геодинамикийн нөхцлийг тодорхойлох; Палеогеодинамик орчинд хүдэржилтийн онцлогийг судлан, хэтийн төлөвийг тодорхойлох зэрэг болно.

Геологийн систем тус бүрийн стейжүүдийг төлөөлөх зүсэлтүүдийн судалгаа гаргаж, зарим нэгэн зүсэлтийг нарийвчлан судлаж мэдээллийг нэгтгэн стратиграфийн харьцуулалтын ангилалыг систем тус бүрээр зохиох

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны нөлөөнд өртөн хурдацтай ховордож байгаа болон ховордон устах аюулд өртсөн нийт доод ургамлын төрөл зүйлийн ховордлын зэрэглэлийг Олон Улсын Байгаль хамгаалах холбооны Улаан дансны харгалзах шалгуураар нарийвчлан үнэлэх, (IUCN 2001, 2003) ховордлын шалтгааны тодорхойлох, Монгол орны доод ургамлын улаан дансны жагсаалт гаргах хамгааллын төлөвлөгөө боловсруулах

"Монгол орны Загасны Улаан Дансанд “эмзэг"" хэмээх ангилалд багтах бүс нутагтаа амьдрах орчин, тархах хүрээ нь багассанаас дараагийн 15 жилд популяцийн хэмжээ нь 15%-иар буурна хэмээн тэмдэглэгдсэн шөвгөр хоншоорт зэвэг загасны байгалийн нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор зориудын аргаар үр тогтоон заводын нөхцөлд жараахайн шат хүртэл нь өсгөвөрлөн Туул, түүний цутгал голуудад байгалийн нөхөн сэргээлт хийж загасны неөцийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой спорт загасчлалыг хөгжүүлэн Туул голын экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой. "

Монгол орны халиун бугын тархалтын зургийг нарийвчлан гаргах, тоо толгой нөөцийг буга тархсан аймаг, сум, зарим агнуурын бүс нутаг бүрээр гаргах, хамгааллын статусыг шинэчлэн тогтоох, халиун бугын популяцийн насны бүтэц, хүйсийн харьцааг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэхэд оршино.

Эх орны хөрсөнд тариалсан Байцаатны овгийн (Cruciferae) хүнсний зарим ногооны биохимийн шинж чанар, биологийн идэвхт полифенолт нэгдлийн агууламжийг шинжилж, исэлдэлтийн болон чихрийн шижин өвчний эсрэг үйлдэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинжлэх ухааны үндэслэлийг тогтооход энэхүү төслийн зорилго оршино.

Тус суурь судалгааны төсөл нь Хархорины бүсийн түрүү-дунд палеозойн метаморф болон вулканоген-тунамал хурдсын геологи-структур, стратиграфи, геохими, геохронологийн цогц мэдээллүүд дээр түшиглэн далайн плитийн стратиграфийн загварыг босгох, Хангайн дүүргийн давхаргазүйн асуудлыг шинэчлэх зорилготой

Энэхүү сэдэвт ажлын хүрээ нь судалгааны хоёр чиглэлийг хамрах бөгөөд үүнд: Хүнд мезонуудын бүтэц, физик шинж чанарын загварчлал, задралын сувгуудын тооцоо, улмаар Стандарт онолын өргөтгөлүүдийн нөлөөлөх боломжыг судлах Цахилгаан сул фазын хувиргалтад Хигсийн харилцан үйлчлэлийг өөрлөлтөөс үүсэх нөлөө, гравитацийн долгион зэрэг үр дагаваруудыг урьдчилан таамаглах, Хигсээр явагдах инфляцын үр дүнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийн онолын тооцоог гүйцэтгэж, үр дүнгээ хиймэл дагуулын болон газар дээр суурилсан ажиглалт болон туршилтын үр дүнтэй харьцуулан судлах

Кластер анализ бол амьтан ба ургамлын ангилал, Биологи, амьтан судлалын салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Чарльз Дарвины Эволюцийн онолын үндэс болсон. Мөн ангилал нь бусад шинжлэх ухааны салбаруудын онолын хөгжилд голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид кластерчлалын анализын аргыг ашиглан их энергийн туршилтын өгөгдөлд анализ хийх мөн боловсролын салбарт буюу суралцагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад ашиглах зорилготой

Энэ суурь судалгааны сэдэвт ажлаар нам температурын плазмыг төрөл бүрийн орчин дотор ниргэлгийн процессоор үүсгэж энэ процессын үед үүсэж байгаа бүтээгдэхүүнүүдийг судлах зорилготой. Төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалаар хийсэн электродуудын хооронд ниргэлэг явуулахад энд сул иончлогдсон плазм төлөв бий болох ба янз бүрийн дисперстэй материал үүсдэг. Тухайлбал, фуллерен, нанохоолой, нано утас молекуляр кластер, файбэр зэргийг үүнд хамруулж болно. Ийм замаар бий болгосон материал нь байгаль дээр шууд оршдоггүй эсвэл техник, технологийн хувьд өндөр ач холбогдол бүхий онцгой шинж чанартай байдаг учраас судлаачдын сонирхолыг ихээр татаж байдаг судалгааны объект юм. Ийм учраас төрөл бүрийн орчин дотор янз бүрийн материалуудаар хийсэн электродын хооронд явагдах ниргэлгийг судалж тогтвортой байдлыг хангах, ниргэлгийн явцад үүсэн бий болж байгаа бүтээгдэхүүнийг гарган авах боломжит арга замуудын талаарх судалгааг эхний шатанд явуулна. Дараа нь бид өндөр даралттай хийн (𝑝~1атм даралттай агаар) болон шингэн орчинд янз бүрийн материалуудын хооронд ниргэлэг явуулж ниргэлгийн явцад үүсэж байгаа материалуудыг гарган авч шинж чанарт судалгаа хийхээс гадна тухайн материалуудын үүсэх горимыг тогтоох судалгааг явуулна.

Энэхүү төслөөр орчин үеийн дэвшилтэт тэргүүний аргазүйд тулгуурлан цөмийн кластер бүтэц, цөмийн задрал, урвалын механизмын талаар онол туршлага хосолсон суурь судалгааявуулж, шинжлэх ухаан-танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ мэдээлэл гарган авч, шинэ мэдлэгийг буй болгох зорилго тавьсан

Энэхүү тайланг Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар гүйцэтгэж буй “Шуудангийн үйлчилгээний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгаа” зөвлөх үйлчилгээний ажлын хүрээнд хийж гүйцэтгэв.

Судалгаа