Хайлтын үр дүн

285 илэрц олдлоо.

Сульфидийн хүдрийг флотацын аргаар баяжуулах үйлдвэрийн хаягдал зутангаас нарийн, дисперсэд, коллоид ширхэгтэй үнэт бүрдэл хэсгүүдийн ширхэглэгийн фракцын шинжилгээг хийх, ширхэглэгийн фракцууд дахь үндсэн компонентүүд, тэдгээрийн фазын болон агуулгын тархалтыг судлах, хаягдлын зутан дахь Cu, Mo-ийг шинэ төрлийн флотацын сурфактантын тусламжтайгаар ялгах зохистой нөхцөлийг тогтоох, металл авалтыг сайжруулах технологийн судалгаа хийх зорилго тавьсан.

Монгол орны шавьж, бусад үет хөлтнүүдийн ангилал зүй, олон янз байдал, экологи, бүлгэмдлийн бүтэц, тархалт, байгалийн экосистемд гүйцэтгэх үүргийг тодорхойлох, шинэ төрөл зүйлүүдийг нээн илрүүлэх, ховор ба өвөрмөц зүйлүүдийг хамгаалах зэрэг асуудлыг судлах зорилготой. Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв. 1. Монгол орны шавьж, үет хөлтний биологийн олон янз байдлын судалгаа хийж, шинэ төрөл зүйлийг илрүүлэх. 2. Тодорхой бүс нутагт тархсан шавьжийн бүрэлдэхүүн, тархалтын байршилт, бүрэлдэхүүний ба элбэгшлийн анализ хийх. 3. Шавьжийн бүлгэмдлийн бүтэц, үйл ажиллагаа, зарим зүйлүүдийн экологи, экосистемд гүйцэтгэх үүргийг тодорхойлох. 4. Шавьж, үет хөлтний зарим бүлэг, төрөл зүйлүүдийн онтогенез ба филогенезийн асуудлаар харьцуулсан судалгаа хийх. 5. Шавьжийн ховор зүйлүүдийн элбэгшлийн төлөв байдал, ховордлын зэргийг үнэлж, хамгаалах асуудлыг тодорхойлох.

Энэхүү төслийн хүрээнд хүрэл, төмрийн түрүү үе, эртний ба дундад эртний нүүдэлчдийн булш малтан судлах ба палеоантропологийн хэрэглэгдэхүүнээр Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарвалийн залгамж холбоо болон тэдгээрийн малын удмын холбоог молекул биологийн аргаар тогтооход чиглэнэ. Монголын эртний нүүдэлчдийн угсаа гарвалийн залгамж холбоо, хүн ам тасралтгүй оршин сууж байсан эсвэл хүн ам өөрчлөгдсөнийг археологи, молекул-генетикийн түвшинд тогтооход чиглэнэ.Ном сударт бичигдсэн түүхийн асуудал болон түүхийн будилаантай асуудлыг шийдвэрлэх загварыг бий болгох зорилготой.

Монгол орны хөрсний органик нүүрстөрөгчийн нийт хэмжээ, органикийн задралын эрчим, нүүрстөрөгчийн ялгарал, өөрчлөлт, нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох, хөрсний органик нүүрстөрөгчийн алдралыг багасгахад чиглэсэн бодлого, шинжлэх ухааны үндэслэл боловсруулах зорилготой.

Усан орчны экологийн мониторинг нь усан орчин, түүний бүрэлдэхүүн хэсгүүдийн нөхцөл байдалд системтэй, давтан хэмжилт хийх, ижил аргаар ижил газарт (цэгт) цаг хугацааны явцад урт хугацааны харьцуулалт хийх шинжлэх ухааны чухал үйл ажиллагаа бөгөөд усны нөөц, усан орчныг хамгаалах, зүй зохистой ашиглахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний үндэс болно. Энэхүү сэдэвт ажлын зорилго нь хүний үйл ажиллагааны нөлөөлөлд өндөр эрсдэлтэй голын экологийн мониторинг судалгааг хийх, бохирдлын түвшинг тогтоож, бохирдлыг сааруулах, нөхөн сэргээх арга хэмжээний үндэслэл боловсруулахад оршино.

Нарны Н-альфа ажиглалт, хэт ягаан цацраг ба нарны радио гялбааг бүртгэж боловсруулж физик параметрүүдийг тодорхойлно. GPS станцын мэдээг боловсруулах, Ионосфер дэх электроны нийт агууламжийг спектр анализаар шинжлэх юм.

Хатанбулгийн ба Өмнөд говийн эртний массивуудын суурь, палеозойн хучаас болон интрүзив бүрдлүүдийн геологийн тогтоц, стрүктүрийн хэв шинж, бодисын найрлага, насны асуудлыг нарийвчлан тогтоох замаар тэдгээрийн үүслийн цаг хугацаа ба нөхцлийг тодруулан массивуудын гарал үүсэл, геодинамик хөгжлийн загварыг боловсруулах, геологийн бүрдлүүдтэй холбоотой хүдэржилтийн төрөл, зүйтогтлыг илрүүлэх

Li -ионы батарейд ашиглах графенжүүлсэн электродын (LiFePO4-GNF; Li4Ti5O12- GNF) материал гарган авах, мөн нам температурын түлшний элементэд зориулсан графенд суурилсан катализатор (Pani/ GNF; Pt- Pani/GNF) гарган авч тэдгээрийн бүтэц, шинж чанарын судалгааг явуулах зорилгыг тавьсан болно.

Нил улаан туяаны болон раман спектрометрийн төхөөрөмжүүдийн технологи, аргачлалын судалгааг гүйцэтгэж, Майкольсоны интерферометр бүхий спектрометрийг зохион бүтээж турших.

Амины болон нийтийн орон сууцны дулаан алдагдлыг бууруулсанаар эрчим хүчний хэрэглээг багасгаж утааг бууруулах цаашлаад сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр халаах, цахилгаан үйлдвэрлэх боломжийг судлахад ажлын зорилго оршино.

2015 оноос ШУА-ийн ФТХ нь БНХАУ-ын Бээжин хотод байрлах Их энергийн физикийн хүрээлэн дээр хэрэгжиж байгаа олон улсын Ш/У-ны мега төсөл “БЭС-3” хамтын ажиллагаанд гишүүнээр элсэн, үйл ажиллагаанд нь идэвхтэй ороцож багйаа. Манай ажлын зорилго нь дээр дурьдсан хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн идэвхтэй оролцож, гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх

Төслийн зорилго нь холимог металл агуулсан соронзон нано материалын дотоод тогтцын зүй тогтол, соронзон шинж чанарыг квант механикийн онолоор болон атомын бүтцийн рентген дифракц, нил улаан туяаны спектрометрийн аргаар судлах явдал юм.

Энэхүү судалгааны ажлаар метанжуулах процессын өндөр идэвхтэй катализаторыг лабораторийн нөхцөлд гарган авах, нүүрсний хийнээс байгалийн хийн түлшийг нийлэгжүүлэх хагас үйлдвэрийн метанжуулах процессын төхөөрөмжийг зохион бүтээх, улмаар нүүрсний пиролизын хий дэх метан хийн агуулгыг нэмэгдүүлэх замаар өндөр илчлэгтэй хийн түлшийг гарган авах технологийг бий болгох зорилготой юм. Үүний тулд судалгааны ажилдаа дараах зорилтуудыг тавин ажилласан. Үүнд: Метанжуулах процессын никель катализаторыг тунадасжуулах, шигтгэх, шигтгэн тунадасжуулах аргаар бэлтгэж, өндөр идэвхтэй катализатор бэлтгэх тохиромжтой аргыг сонгох Метанжуулах процессын никель катализаторыг никелийн нитрат, сульфат, хлоридын давсны уусмалаас бэлтгэж, анионы хэсгийн нөлөөг судлах Метанжуулах процессын никель катализаторын Al2O3, TiO2, SiO2 зөөгч биетийн нөлөөг судлах Метанжуулах процессын никель катализаторт нэмэлт металлын нөлөөг судлах Метанжуулах процессын хагас үйлдвэрлэлийн төхөөрөмжийг зохион бүтээх, угсрах, үйл ажиллагаанд оруулах Пиролизын хийн метанжуулах хагас үйлдвэрлэлийн хэмжээний туршилтуудыг явуулах Байгалийн хийн түлш, шатахууныг хэрэглэснээр гарах эдийн засаг болон хүрээлэн буй орчинд бий болох давуу талуудыг тодорхойлох, байгалийн хийн хэрэглээний тохиромжтой шийдлүүдийг тодорхойлох

Ургамлын эдийн засгийн стратеги буюу ургамлын үйл ажиллагааны шинж чанар нь хээрийн экосистемийн чиг үүрэгт ургамлын төрөл зүйлийн нөлөөллийг тодорхойлогч гол хүчин зүйл болдог. Тиймээс, энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ургамлын үйл ажиллагааны шинж чанар, ургамал бүлгэмдлийн бүтэц, хээрийн экосистемийн олон талт байдал хоорондын холбоо, тэдгээрт ургамал бүлгэмдэл болон бэлчээрлэлт хэрхэн нөлөөлдөг мөн ургамлын навчны задралын процессыг илрүүлэх

Монгол орны нөхцөлд эх орны байгалийн баялаг, ашигт малтмал, түүхий эдийг ашиглан тийрэлтэт сумны хатуу түлш үйлдвэрлэх технологыг боловсруулахад оршино.

Энэхүү судалгааны ажлаараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МАК”–ийн Элдэвийн нүүрсний уурхайн хагас коксын үйлдвэр, “НАКО ТҮЛШ” ХК хагас коксын үйлдвэрүүдэд хуримтлагдсан 4.0 мян.тн орчим давирхайг ашиглах чиглэлийг тогтоох нь нэн тэргүүний шийдвэрлэх асуудал юм. Нөгөө талаас нүүрсийг боловсруулах үед үүссэн байгаль орчинд хоруу чанар ихтэй давирхайг боловсруулж практикийн ач холбогдолтой битумын чанар сайжруулах нэмэлт бүтээгдэхүүн гарган авахыг зорилоо. Давирхайг ашиглалтыг тогтоохдоо дараах хоёр үндсэн чиглэлийг авч үзэв. Үүнд:1. Давирхайг нефтийн нэрлэгийн фракцуудтай төсөөтэй фракцуудад нэрж түлш, шатахууны чиглэлээр ашиглах 2. Давирхайн 360°C –ийн температураас дээших үлдэгдлийг замын битумд чанар сайжруулах нэмэлт болгон ашиглах боломжийг тогтоох.

Судалгаа