Дэлгэрэнгүй хайлт
Хайлтын үр дүн
2035 илэрц олдлоо.
Удирдлагын академи / 2024 он
Засаглалын үзүүлэлт “Иргэдийн дуу хоолой ба эгэх хариуцлага”-ын хэрэгжилтэд иргэний улс төрийн эрхийн ойлголт, хэрэгжилт болон иргэний эрхийн хэрэгжилт хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлон тайлбарлахад чиглэнэ.
Цагдаагийн ерөнхий газар / 2024 он
2024 онд цагдаагийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдээс авсан хэрэглэгчийн үнэлгээний судалгаа
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар / 2021 он
Говь-Алтай аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх нөхцөлийг хангахын тулд одоо болон ирээдүйд авч хэрэгжүүлэх арга хэмжээг оновчтой тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт, орлого, зардал өгөөж, үр ашгийг төлөвлөхөд оршино.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар / 2024 он
Бодлогын баримт бичиг
Нийтийн тээврийн талаар баримтлах бодлого, бодлогын хэрэгжилт, үйлчилгээний нөхцөл байдлыг харьцангуй ‘том зургаар’ тодорхойлж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмж боловсруулсан нь энэхүү судалгааны гол онцлог юм.
/ 2024 он
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТ ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
Эдийн засаг, хөгжлийн яам / 2024 он
Өрхийн нийгэм, эдийн засгийн микро мэдээллийн санг ашиглан нарийвчилсан судалгаа
“Ажиллах хүчний микро мэдээллийн санг ашиглан нарийвчилсан судалгаа хийх” үйлчилгээний тендерээр шалгарсан судалгаа
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ 6-р судалгаа (Онцлох судалгаа)
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв / 2024 он
Үндэсний VI судалгааны дүнгээр Монголын 6-59 сартай хүүхдийн 7.1% А аминдэм дуталтай, 2017 оны судалгааны дүн гээс буурсан хэдий ч, нөөц дутмаг буюу дуталд өртөх эрсдэлтэй хүүхдийн хувь өндөр (57.9%) хэвээр байна
Харилцаа холбооны зохицуулах хороо / 2024 он
Мэдээллийн сүлжээний чиглэлээр олон улсад олгосон тусгай зөвшөөрлийн төрөл, зохицуулалтын шаардлага, харилцан холболтын нөхцөлийг судлах, Олон улсын жишиг үзүүлэлтийг ашиглан үйлчилгээ үзүүлэгчдийн харилцан холболтын төлбөр, орлогын хуваарилалтын зарчмуудад дүн шинжилгээ хийх, ОУЦХБ зэрэг олон улсын байгууллагын зөвлөмжийг судалж, эдгээр стандартыг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийн талаар судлах, Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу шинээр олгох тусгай зөвшөөрлийн нөхцөл, харилцан холболтын төлбөр, орлого хуваах механизмыг тодорхойлсон зохицуулалтын санал боловсруулах зорилтуудын хүрээнд судалгаа хийсэн.
Энэхүү судалгааны хүрээнд Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгч (ОСДҮЭ), телевиз хоорондын холболтын асуудлыг олон улсад хэрхэн зохицуулж буй туршлага, зарчмын талаар судалж, харьцуулсан. Мөн Монгол Улсад энэ талаар зохицуулж буй хууль, журам, нөхцөл шаардлагуудад өөрчлөлт оруулах хувилбар санал боловсруулсан.
Энэхүү судалгааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй харилцаа холбоо, интернэт үйлчилгээний нөхцөл байдал, хүртээмж, эрэлт хэрэгцээ, тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, зохицуулалтын санал боловсруулсан.
Харилцаа холбооны зохицуулах хороо / 2025 он
Судалгааны үр дүнд олон улсад мөрдөгдөж буй цахим орчин дахь сонгуулийн болон бусад улс төрийн сурталчилгаа явуулах журмыг тодорхойлон, түүний үндсэн дээр дотоодын эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгож цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаа явуулахтай холбоотой тусгай зохицуулалтын журмыг боловсронгуй болгоно.
Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлийн тархалтыг тогтоосон энэхүү тайланд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 2022-2023 оны хооронд Монгол улс(МУ)-ын 18 ба түүнээс дээш насны нийт 447.409 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрийн 279.388 (62.4%) эмэгтэйчүүд, 168.021 (37.6%) эрэгтэйчүүд байв. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийг оршин суугаа орон нутгаар харьцуулан үзвэл хамрагдалтын түвшин Улаанбаатар хот (n=247.795) д илүү, аймаг орон нутаг (n=199.614)-т бага байна.
Харилцаа холбооны зохицуулах хороо / 2023 он
Энэхүү тайланд Харилцаа холбооны зохицуулах хороо нь Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан эрх, чиг үүргийн дагуу Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, радио, телевизийн хөтөлбөрт тавигдах шаардлага, радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журмуудын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын телевизүүдийн хөтөлбөрт байнгын, орон нутгийн телевизүүд болон Улаанбаатар хотын радиогийн хөтөлбөрт түүврээр хяналт, мониторинг хийж, үр дүнг нэгтгэн танилцуулсан.
Улаанбаатар хотын тогтмол хэвлэлүүдээс хамгийн олон жил тасралтгүй гарсан сонин бол “Улаанбаатарын мэдээ” юм. Тус сонин нь 1955-1990 онд нийслэл хотын эрчимтэй хөгжлийн үед гарч байснаараа онцлог бөгөөд хотын улс төр, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, хотжилт зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээ, нийтлэл бэлтгэн хэвлүүлдэг байжээ. Энэхүү сонинд хэвлэгдсэн нийтлэлүүдийг сэдэвчлэн төрөлжүүлж, цуврал эмхэтгэл гаргаж буй бөгөөд уг цувралын хоёрдугаар боть нь “Улаанбаатарын мэдээ сонин 1955-1990 он, тогтоолын эмхэтгэл, хоёрдугаар боть” гэсэн үндсэн нэртэй, “Улаанбаатарын мэдээ сонинд хэвлэгдсэн нийслэл хоттой холбогдох тогтоолын эмхэтгэл 1955-1990 он” гэсэн дэд нэртэйгээр хэвлэгдэн гарлаа.
©2025 -Үндэсний судалгааны нэгдсэн платформ.