Онцгой байдлын албаны хөгжил, шинэчлэлийн хүрээнд тус байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг өргөжиж, хуульд заасан чиг үүргээс гадна олон улсын энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын эрэн хайх, аврах ажиллагаанд оролцох болсон. Энэ нь гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр тус байгууллагын гал түймэр унтраах, аврах ангиудад ажиллаж байгаа алба ажилтнуудын ажлын сэтгэл ханамжид дүн шинжилгээ хийж боловсрол, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шаардлага урган гарч байна.
Иймд Онцгой байдлын байгууллагын соёл, ажлын орчин, ажилтанд үзүүлж байгаа нийгмийн баталгаа, сургалт, дэмжлэг, хамт олон хоорондын харилцаа, хандлага, уур амьсгал, үйл ажиллагаанд сэтгэл ханамж хэр байгаа талаар тодорхойлж, дүгнэлт хийх хэрэгтэй байна гэж үзээд энэхүү судалгааг хийлээ.