Хайлтын үр дүн

1209 илэрц олдлоо.

ДҮТ / 2019 он

ДЦС-4 ДЭЭР 100 МВТ/250 МВТ.ЦАГ ЧАДАЛТАЙ ЭНЕРГИ ХУРИМТЛУУЛАХ ЗАЙ ХУРААГУУРЫН СТАНЦ АШИГЛАЛТАНД ОРУУЛАХ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТАЙЛАН

ДҮТ / 2019 он

Ирээдүйд ухаалаг эрчим хүчний системд ашиглагдах асар их өгөгдлийг агуулах орон зай, дэд бүтцийг бүрдүүлэх чухал шаардлагатай бөгөөд эрчим хүчний ДАТА ТӨВ ийг үүсгэх, түүнд бүх өгөгдөл мэдээллийг агуулах, технологийн системүүдийн уялдааг хангасан өгөгдлийн агуулахыг бий болгоход уг судалгааны ажлын гол зорилго оршино Улмаар салбарын хэмжээний шаардлагатай системүүдийг хооронд нь интеграц хийх замаар системүүдийг нэгтгэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулж, системийн нэгдсэн зохицуулалтыг хийх, салбарын шинэчлэлт хийх төлөвлөлтийг нарийвчилсан бодит өгөгдөл мэдээлэл дээр суурилж гаргах боломж бүрдэх юм

/ 2022 он

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ойн сангийн судалгааг 2022 оны байдлаар гаргасан байна

Тухайн бүс нутгийн байгалийн нөхцөл, нөөцийг тодорхойлж, аялал жуулчлалд ашиглах боломжийг судлан, аялал жуулчлалыг системтэйгээр хөгжүүлэх, хамгаалах арга зүй, боловсруулан тогтвортой аялал жуулчлалын бодлого тусгаж Хяргас нуурын орчныг судлах, хамгаалах усан замын аялал, тээврийн аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд тус судалгааны ажил хийгдлээ.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ /мониторинг/ хийх” (ХБХХЕГ/202110004) зөвлөх үйлчилгээний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг судлаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, тодорхойлох, шийдэх аргачлал бүхий санал зөвлөмж боловсруулахыг зорьлоо.

/ 2022 он

Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газар өмчлөл, эзэмшил, ашиглалтын талаар судалгааг 2020 оныг хүртэлх байдлаар гаргасан байна

Соёлын яам / 2019 он

Бичээс судалгааны төслийн экспедизийн тайлан

Соёлын яам / 2023 он

Аливаа ард түмний соёл нь тэдний эртнээс нааш амьдарч ирсэн газар орны газарзүйн байршил, уур амьсгал, экологи, хүрээлэн буй орчинтой салшгүй холбоотой тул аль нэг ард түмний соёлын тухай ярихад энэ талаар зайлшгүй авч үзэх шаардлагатай.

Соёлын яам / 2021 он

Монголын нүүдэлчдийн хүн-хүн, хүн-байгаль хоёрын харилцаа нь соёл, уламжлал, зан заншил, түүхэн цаг үе, байгаль, цаг уурын нөхцөл байдал, нийгмийн байгууламж, сүсэг бишрэл, амьдралын хэв маяг, сэтгэлгээний өвөрмөц хэв шинж зэргээс бүрэлджээ. Дэлхий ертөнц даяаршиж, гадаад дотоод харилцаа улам өргөжин тэлж, соёл хоорондын синкретизм асар их байгаа энэ цаг үед монголчууд бусад улс, үндэстнүүдээс онцгойрох онцлогоо судлан, таниулахыг эрмэлзэх болсон байна

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2021 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2020 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

/ 2019 он

Монгол орны чих хамар хоолойн эмнэлзүйн практикт тохиолдож буй харшлын болон харшлын бус шалтгаант ХДХАҮ-ийн ургацагтай хэлбэрийг захын цуснаас гадна эдэд илэрч буй үрэвслийн шинжээр оношилж, мэс заслын дараах эмийн эмчилгээний асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах нь

/ 2023 он

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Хөдөө аж ахуйн их суургуульд захиалга өгч Говь Гурван сайханы байгалийн цогцолбор газрын аялал жуулчлалын нөөц даацын судалгаа"- 2022 онд хийлгэсэнг

/ 2019 он

Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн зах зээлийн судалгаа

Судалгаа