Хайлтын үр дүн

1247 илэрц олдлоо.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын дагуу нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулав. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/524 дугаар захирамжийн дагуу ”Хот төлөвлөлт, судалгааны институт“ ОНӨААТҮГ-тай ”Амгалан" дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах НХААГ21/175/1 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Амгалан дэд төвийн эцсийн тайланг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 22 дугаар хурлаар хэлэлцүүлж хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгосон. Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр тушаалаар ”Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын боловсруулсан ”Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хянаж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕД-1140/2023 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан байна. Уг ажлыг НИТХ-н 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1309 дугаартай захирамжийн дагуу “Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулахаар “ББСМО” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НХААГ202311392/01 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байна. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/80 дугаар албан бичгээр эхний тайлан ТЭЗҮ ирүүлснийг Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн хурлаас гарсан шийдвэрийг ТЭЗҮ-д тусгуулан, засвар хийж авахаар дэмжигдсэн. Гүйцэтгэгч компанид 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01-02/291 дугаартай албан бичгээр хурлаас гарсан саналын дагуу зөвлөлийн гишүүдийн санал зөвлөмжийг тусган, батлагдсан ажлын даалгаварт тусгагдсан боловсруулах ажлын үе шат, ажлын иж бүрдэл /Техник эдийн засгийн үндэслэлийн суурь судалгаа, төлөвлөлт тооцоолол, төлөвлөлтийн зураглал/-ийг хангуулан ажлын гүйцэтгэлийг сайжруулж, яаралтай ирүүлэх тухай хүргүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгчээс ТЭЗҮ, барилгажилтын төслийг хүлээлгэн өгсөн. Ажлын даалгаврын дагуу ТЭЗҮ-ийн зураглалын материалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/113 дугаартай албан бичгээр 158 га ерөнхий төлөвлөгөөний зураглалын материалыг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр баталгаа гаргасан. Гүйцэтгэгч компани нь эхний ээлжийн 13 га газарт барилгажилтын төсөл ирүүлснийг зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 09 дүгээр хурлаар хэлэлцүүлж, хурлын гишүүдээс гарсан саналыг тусган, засвар хийн хүлээн авахаар дэмжигдсэн. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/109 дугаар албан бичгээр ажлын хэсэг болон нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавартай холбоотойгоор эхний ээлжийн барилгажилтын төсөл болон 13 га газрын барилгажилтын төслийг боловсруулан батлуулсан. Мөн хоёр дахь ээлжийн 10 га газрын барилгажилтын төслийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр батлуулсан. Гүйцэтгэгч нь 158 га газрын барилгажилтын төслийг Монгол архитекторуудын эвлэлийн Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24/5-3 дугаар зөвлөмжийг гаргуулсан. 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцах зөвлөлийн 31 дүгээр хурлаас барилгажилтын төслийг хэлэлцүүлэн дэмжигдсэн болно. Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр хурлаар 158 га газарт барилгажилтын төсөл боловсруулан хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд барилгажилтын төслийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан.

Амиа хорлолт нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байгаа бөгөөд (ДЭМБ, 2021) өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 4 дүгээрт амиа хорлолт орж, амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байна. Монгол улсын хувьд 2021 оны байдлаар, 100000 хүн амд ноогдох амиа хорлож нас барсан дундаж тохиолдлын тоо 15.0 байгаа нь дэлхийн дунджаас (10.6), 4.4-өөр, бүсийн дунджаас (10.2) 4.8-аар илүү байгаа нь Номхон далайн Баруун эргийн бүсийн хэмжээнд 5 дугаарт орж буй үзүүлэлт болж байна. Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 16.9 мянган хүн нас барснаас 2.8% орчим нь амиа хорлож нас баржээ. 2010-2019 оны дунджаар нийт нас барсан хүн амын 60.5%, амиа хорлож нас барсан тохиолдлын 85% нь эрэгтэй хүйсийнх байв. Монгол улсын Эрүүл мэндийн үзүүлэлт 2021- оос үзвэл 2021 онд 483 хүн амиа хорлож нас барсан ба энэхүү үзүүлэлтийг 10 000 хүн амд харьцуулахад 1.5 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 19, 2020 онтой харьцуулахад 32 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна. ДЭМБ-ын тайланд нийт 103 улс оронд хийсэн судалгаанаас харахад 11.9% нь архинд донтох эмгэгтэй байна. Үүнээс харахад архи, мансууруулах хэрэглэх эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь жилээс жилд ихсэж байгаа боловч эмчилгээ үйлчилгээнд хамрагдах байдал нь хангалтгүй байсаар байна гэжээ. Манай улсад ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн судалгаагаар дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээ 5.3% байсан ба сэтгэц идэвхт бодисын хэрэглээ 22% (33) байгаагаас каннабис (8.7%), харин тайвшруулах, нойрсуулах эм (8%) зонхилж байна. Мөн ЕБС-ийн 9-10-р ангийн 1000 сурагчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 9% нь мансууруулах бодис хэрэглэж байсан. СЭМҮТ-ийн 2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар архинд донтох эмгэг 6.2% байсан бөгөөд 1986-1992 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 05 сарын 30 өдрийн 104 дүгээр дугаартай зарлигийн 12 ба 13 дугаарт зүйлд Монгол улсын хэмжээнд амиа хорлож нас барсан болон амиа хорлох оролдлого тохиолдлыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох байгууллагуудын нэгдсэн сүлжээтэй болох гэсэн бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” тунхагласан зорилгын 3.5.1-д “Үндэсний хэмжээнд мансууруулах бодис ба архинд донтох эмгэгийн тархалт, эмчилгээний хамралтыг судлах”, 3.4.2-д “Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин” заасан шалгуурыг хангах ажлын хүрээнд 2018-2019 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан (06/05 тоот зөвлөмж, 1а/2551 албан тоот) үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэн ажиллах үүргийг биелүүлэхийн тулд энэхүү судалгааны ажлыг хийх хэрэгцээ шаардлага буюу үндэслэл болж байна.

Үсэрхийлэлт хорт хавдрын эсрэг хэсэг газрын ОХ40L-Fc гагнаас уургийг гарган авах, дархлаа эмчилгээг турших зорилготой судалгаа

/ 2024 он

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Нийслэлийн боловсролын салбарт" хэрэгжиж дууссан болон хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний нэгдсэн мэдээллийн санг баяжуулж, хөрөнгө оруулалтын ажлыг үнэлж дүгнэх, мэдээллийг ил тод болгох, цаашдын хөрөнгө оруулалтын судалгаа төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг 4 жил тутам буюу 2 дахь удаагаа цахим хэлбэрээр бэлтгэн танилцуулж байна. Тус эмхэтгэлээс 2020-2023 онд бүрэн хэрэгжсэн болон 2024 онд хэрэгжиж байгаа ажлуудын мэдээллийг ажлын төрөл, дүүрэг, он, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр харах боломжтой юм.

SARS-CoV-2 ба Хепатитын Дельта вирусийн халдвар (эсрэг бие)-ыг илрүүлэх түргэвчилсэн оношлууруудыг сүүлийн үеийн нэн шинэ технологи дээр үндэслэн зохион бүтээж, улмаар бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын судалгааг хийсэн байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн сургамж туршлага сэдэвт салбар дундын оролцоотой Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Нийт 250 орчим эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй ирүүлсэн ба эдгээрийг эмхэтгэн боловсруулсан болно.

Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн хариу арга хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс авсан сургамж, сайн туршлага, Онцгой байдлын байгууллагын чадавх зэрэг тухайн онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нэгтгэж багтаасан “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг 2017 оноос жил бүр эмхэтгэн монгол, англи хэл дээр эрхлэн гаргаж ирсэн. Энэхүү номонд 2020 онд хийгдсэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад дотоод хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавх, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, инновацын ажил, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх бодит мэдээллүүдийг тусгасан болно.

Уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлоос шалтгаалж байгалийн гамшгийн тоо, тохиолдох давтамж, эрчим улам бүр нэмэгдэж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм эдийн засаг, хүн амын амьжиргаа, улс орны дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөөлөл үзүүлсээр байна. Дэлхийн улс орнуудын нэгэн адил Онцгой байдлын байгууллага нь Монгол Улсын хэмжээнд тохиолдсон гамшгийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, түүнээс авсан сургамж, сайн туршлагаа нэгтгэж багтаасан “Гамшгаас хамгаалах цагаан ном”-ыг 2017 оноос жил бүр эмхэтгэн монгол, англи хэл дээр гаргаж байна

Монгол хүүхдийн бие бялдрын онцлогийг судлах нь хүүхдийн эрүүл мэндийн байдлыг иж бүрнээр нь үнэлэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх ажлын үр дүнг гаргахад зайлшгүй шаардлагатай анагаах ухаан, хүн судлалын тулгамдсан асуудлын нэг юм.

Ийлдэс дэх төмөр нь биемах бодод олон чухал үүрэг гйүцэтгэдэг микроэлемент хэдий ч илүүдлээр элэг, нойр булчирхай, зүрхэнд хуримтлагдсан тохиолдолд реактив хүчилтөрөгчийн хортой төрлийг үүсгэж эсийн гэмтэл улмаар халдварт бус өвчний шалтгаан болдог.

Умайн хүзүүний хавдар нь дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хавдрын 4-р байранд орж байна.

КОВИД-19 халдварт өвчний анхны тохиолдол БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод 2019 оны 12 дугаар сарын сүүлээр бүртгэгдэж, маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамран тархсан бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 11-нд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас тухайн халдварыг “цар тахал” хэмээн зарласан. Энэхүү өвчнийг үүсгэгч нь халдварт өвчин үүсгэгч нэгэн төрлийн коронавирус болохыг тогтоож, хүн төрөлхтөнд халдвар үүсгэсэн 7 дахь коронавирус буюу SARS-CoV-2 вирус гэж бүртгэсэн. SARS-CoV-2 вирус нь Coronaviridae бүл, Coronavirinae дэд бүл, Бетакоронавирус (betaCoV)-ийн төрөлд багтдаг 29 мянган нуклеотидын урттай, эерэг мэдрэмжтэй дан утаслаг РНХ (+ssRNA) агуулсан геном бүхий 100-160 нм радиустай бөмбөлөг хэлбэрийн вирус юм. SARS-CoV-2 вирус нь бөмбөлөг хэлбэрийн гадаргуу дээрх сэртэнт бүтэцтэй титэм буюу S уургаараа эсийн гадаргуу дахь ангиотензин хувиргагч энзим 2 (Angiotensin-converting enzyme 2, ACE2) рецептортой холбогдон хүний биед халдварладаг байна. SARS-CoV-2 вирус нь бусад коронавирусүүдээс илүү хурдан халдварлуулан тархах чадвартай бөгөөд хурдан хугацаанд мутацит өөрчлөлтөнд орж, олон мутаци бүхий шинэ хувилбаруудыг үүсгэн тархаж байна. Дэлхийн хэмжээнд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар 770,563,467 тохиолдол бүртгэгдэж, 6,957,216 сая хүн нас барсан байна. Монгол улсад 2020 оны 11 сард дотооддоо халдвар авсан анхны тохиолдол илэрснээс хойш тасралтгүйгээр тархсаар 2023 оны 6 дугаар сарын 5-ны байдлаар нэг сая гаруй тохиолдол батлагдаж, 2000 гаруй нас баралт бүртгэгдээд байна. Дэлхийн улс орнууд энэхүү өвчний талаарх судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй өрнүүлж, цар тахалтай хэрхэн тэмцэх талаар олон талт арга хэмжээ боловсруулан ажиллаж байгаа бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг бууруулах гол арга нь бусад халдварт өвчний адил вакцинжуулалт болохыг тодорхойлж, КОВИД-19 халдварын эсрэг вакцинуудыг титэм уургийн мэдээллийн рибонуклейн хүчил (мРНХ)-ийг ашиглах, вирусийг идэвхгүйжүүлэх, аденовирусийн векторт угсрах зэрэг технологиудаар маш хурдан хугацаанд амжилттай боловсруулж, уг халдварыг үүсгэгч вирус (SARS-CoV-2)-ийг тодорхойлсноос хойш нэг жилийн дотор хэд хэдэн вакцин үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл авсан. Дэлхий нийтээр эдгээр вакцинуудыг ашиглан вакцинжуулалтын хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа боловч SARS-CoV-2 вирус нь анхаарал татахуйц төрлийн хувилбар (variant of concern, VOC) үүсгэн тархаж, зарим төрлийн хувилбар нь вирусийн халдварлах чадварыг нэмэгдүүлж, вакцинжуулалт болон халдварын дараах эсрэгбиеийн саармагжуулах урвалын идэвхийг сулруулдаг болохыг зарим судалгаанд дурдаад байна [10-12]. Тухайлбал, Альфа хувилбар анх Англи улсад, Дельта хувилбар Энэтхэг улсад бүртгэгдсэнээс хойш дэлхийн ихэнх улс орнуудад маш хурдацтай тархсан ба халдварын тархалт, өвчний эмнэлзүйн хүндрэлийг нэмэгдүүлж, monoclonal /нэг удмын/ эсрэгбиеийн эмчилгээ болон вакцины дараах эсрэгбиеийн саармагжуулалтын нөлөөг багасгаж байгааг судалгаагаар тогтоогоод байна. Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Вероцелл (BBIBP), АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-COVID-Vac), Пфайзер (BNT162b2) гэсэн 4 төрлийн вакциныг хэрэглэсэн. 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,136 хүн вакцины I тун, 85.7% буюу 2,185,597 хүн вакцины II тунд хамрагдсан байна. Иймээс Монгол улсын хүн амд КОВИД-19 өвчний хүндрэлийг тооцох бодит цаг хугацааны мэдээллийг хуримтлуулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт болон халдварын дараах дархлааны хамгаалах идэвхийг дэлхий нийтэд “Алтан стандарт” болгон ашиглаж буй эсрэгбиеийн саармагжуулах урвалаар тодорхойлж, уг шинжилгээний аргыг нутагшуулан хэрэглээ болгох бодит шаардлага тулгараад байна.

БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн Ковид-19 халдвар богино хугацаанд маш хурдацтайгаар дэлхий нийтийг хамран цар тахал болон дэгдэж байна. Энэ халдвар нь эмнэлзүйн шинж тэмдэггүй хэлбэрээс амьсгалын цочмог халтай хам шинж, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал, улмаар нас барахад хүргэдэг хүнд хэлбэрийн халдвар юм. Ковид-19 халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн геномын бүрэн дарааллыг анх тогтоосноос хойш дэлхийн улс орнууд түүний геномын тархварзүйн судалгааг маш их хийж байгаа бөгөөд 2022 оны 9-р сарын байдлаар GISAID платформд 11, Nextstrain платформд 26 удмын хэв шинжийг тодорхойлсон байна. SARS-CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) вирус нь мутацит хувиралд орж, БНХАУ-ын Ухань хотод анх халдвар үүсгэж байсан хэлбэрээсээ илүү хурдан тархалттай, эмгэг төрүүлэгч шинж чанар нь илүү нэмэгдсэн олон хувилбаруудыг үүсгэн тархаж байна. Вирус тасралтгүй хувьсан, шинэ хувилбарууд бий болж байгаа ч 2020 онд Их Британид анх бүртгэгдсэн Альфа (B.1.1.7), Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Бета (B.1.351), Бразилд анх бүртгэгдсэн Гамма (P.1), Энэтхэгт анх бүртгэгдсэн Дельта (B.1.617.2), Өмнөд Африкт анх бүртгэгдсэн Омикрон (B.1.1529, BA.1, BA.1.1, BA.2, BA.3, BA.4, BA.5) хувилбарууд нь илүү анхаарал татаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас дээрх хувилбаруудыг “анхаарал татах хувилбар” хэмээн нэрлээд байгаа хэдий ч уг хувилбаруудаас илүү аюултай өөр хувилбар үүсэн тархаж байх эсвэл шинээр мутацилагдан тархаж магадгүй юм. Тухайлбал, SARS-CoV-2 вирусийн лямбда, мю хувилбарууд вакцины дараах дархлаанаас зугтах чадвартай байх магадлалтай байгаа зэрэг нь судлаачдын анхаарлын төвд ороод байна. Монгол улсад Ковид-19 халдварын анхны зөөвөрлөгдсөн тохиолдол 2020 оны 3 дугаар сарын 10-нд, дотоодын халдварын анхны тохиолдол 2020 оны 11 дүгээр сарын 11-нд бүртгэгдсэн. Вирусийн геномын бүрэн дараалал тогтоох судалгаагаар манай улсад анхны дотоодын халдвар бүртгэгдсэн цагаас 2021 оны 5 дугаар сар хүртэл SARS-CoV-2 вирусийн B.1.1.46 хувилбар, 6-8 дугаар сард B.1.1.7 Альфа хувилбар, 9-12 дүгээр сард B.1.1.617.2 Дельта хувилбар, 12 дугаар сараас одоог хүртэл В.1.1.529 (Омикрон) хувилбар болон түүний мутацит хувилбарууд зонхилох тархалтыг үүсгэн тархаж байна. Вирусийн мутациудыг тодорхойлж, шинэ хувилбарыг илрүүлэх, удмын хэв шинжийг тодорхойлох нь халдварын тархалтын байдлыг үнэлэх, халдварын эмнэлзүйн явц, эмчилгээний үр нөлөөг таамаглах, оношлогооны аргууд, оношлуурыг сонгох, үнэлэх, вакцины үр нөлөөг үнэлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймээс Монгол улсад Ковид-19 халдварын тархалт үүсгэж буй SARS-CoV-2 вирусийн хувилбарыг бүсчлэн тандан судалж, хувилбарыг хурдан шуурхай илрүүлж, хувилбараас үүдэлтэй эрсдлийг үнэлэх зайлшгүй шаардлагатай байна.

/ 2024 он

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас "Нийслэлийн боловсролын салбарт" хэрэгжиж дууссан болон хэрэгжиж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний нэгдсэн мэдээллийн санг баяжуулж, хөрөнгө оруулалтын ажлыг үнэлж дүгнэх, мэдээллийг ил тод болгох, цаашдын хөрөнгө оруулалтын судалгаа төлөвлөлтийг оновчтой болгох зорилгоор энэхүү эмхэтгэлийг 4 жил тутам буюу 2 дахь удаагаа цахим хэлбэрээр бэлтгэн танилцуулж байна. Тус эмхэтгэлээс 2020-2023 онд бүрэн хэрэгжсэн болон 2024 онд хэрэгжиж байгаа ажлуудын мэдээллийг ажлын төрөл, дүүрэг, он, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр харах боломжтой юм.

2019 оны 12 сард БНХАУ-ын Ухань хотод анх илэрсэн SARS-CoV-2 (Severe acute respiratory syndrome coronavirus 2) вирусээр үүсгэгдсэн Коронавируст халдвар-19 (КОВИД-19 ) өвчин дэлхий нийтийг хамран хурдацтайгаар тархсан. ДЭМБ-аас энэхүү өвчнийг 2020 оны 3 дугаар сарын 11-нд “Цар тахал” хэмээн зарласан. Энэхүү цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндэд учруулж буй хор уршгийг нь багасах зорилгоор дэлхий нийтээрээ олон төрлийн арга хэмжээ авч, заавар зөвлөмжийг боловсруулан ажилласан ч үүнийг гэтлэн туулах гол арга зам бол бусад халдварт өвчнүүдийн адил вакцинжуулалт болох нь тодорхой болсон. Иймд 2020 оны 1-р сард SARS-CoV-2 вирусийн генетикийн дарааллын өгөгдлийг GISAID-аар дамжуулан харилцан мэдээлж, КОВИД-19 цар тахлын өмнө дэлгэрсэн амьсгалын замын цочмог хам шинж (Severe acute respiratory syndrome, SARS), Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж (Middle East respiratory syndrome, MERS) өвчнүүдийг үүсгэсэн коронавирусийн бүтэц, үйл ажиллагааны талаарх тодорхой мэдлэг, бусад томуу, томуу төст зэрэг халдварт өвчнүүдийн эм, вакциныг боловсруулсан олон арван жилийн шинжлэх ухааны мэдлэг, туршлага дээрээ тулгуурлан үр дүнтэй, тохирох вакциныг гаргахаар дэлхийн улс орнууд эрчимтэй хүчин чармайлт гарган ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд 2020 оны эхээр урьд өмнө байгаагүй вакцинуудыг шинээр боловсруулан, эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлж, ойролцоогоор 232 вакциныг хөгжүүлэх судалгаа хийж, түүнээс 60 гаруйг нь эмнэлзүйн туршилтанд оруулсан байна. Эмнэлзүйн туршилт судалгаагаар вакцины аюулгүй байдал, үр нөлөөг харуулсан 2, 3 дахь шатны үр дүнгүүд боловсрогдон гарсаар 2020 онд анх удаа КОВИД-19 вакцинуудыг онцгой байдлын зөвшөөрөл болон нөхцөлт зөвшөөрлөөр боловсруулж, олон нийтэд нээлттэй болгосон. Эхний вакцинууд нь Pfizer-BioNTech Inc., Модерна зэрэг компаниудын үйлдвэрлэсэн мРНХ (мэдээллийн рибонуклейн хүчил)-д суурилсан вакцинууд, мөн Жонсон (Johnson & Johnson)-ы боловсруулсан Janssen КОВИД-19 вакцин гэх рекомбинант хувилбар юм. Модерна болон Pfizer-BioNTech вакцинууд SARS-CoV-2 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 95 орчим хувийн үр дүнтэй байсан; Janssen вакцин нь дунд болон хүнд хэлбэрийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд 67 орчим хувийн үр дүнтэй байсан. Үүний дараа 2020 оны сүүлээр Их Британий Нэгдсэн Вант Улсад анх батлагдсан рекомбинант вакцин болох Оксфорд-АстраЗенека КОВИД-19 вакцин, 2021 онд Европт анх худалдаанд гарсан уурагт суурилсан Новакс КОВИД-19 вакцин зэрэг вакцинууд гарсан. КОВИД-19 вакцинууд нь одоогоор энэ өвчнөөс бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй байгаа ч өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг багасгахад тодорхой үр дүнтэй гэдэг нь батлагдаад байна. Монгол улсад энэхүү дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахал болох КОВИД-19 өвчин 2020 оны 3 дугаар сард анх удаа зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгдсэн боловч хөл хорио тогтоож, халдвараас сэргийлэх олон талын арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2021 оны 11 сар хүртэл дотооддоо халдвар алдаагүй байлаа. 2020 оны 11 сард дотооддоо халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш тасралтгүйгээр тархан илэрсээр 2023 оны 6-р сарын 05-ны байдлаар КОВИД-19 -ийн 1,010421 тохиолдол батлагдаж, 2138 орчим нас баралт бүртгэгдээд байна. КОВИД-19 өвчний эсрэг дэлхий нийтээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улсын засгийн газар КОВИД-19 цар тахлаас сэргийлэх вакцины эхний багцыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж, БНЭУ (Бүгд Найрамдах Энэтхэг Улс)-ын Сэрум институтэд үйлдвэрлэсэн “АстраЗенека-Оксфорд” вакцины эхний 150 мянган тунг хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг вакцинд хамруулснаар бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн юм. Бусад төрлийн вакциныг татан авсны дараа эхлээд зорилтот бүлгээр тухайлбал өндөр настан, суурь өвчтэй, өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулах гэх мэт дэс дараалалтайгаар вакцинжуулах хөтөлбөрийг зохион байгуулж ажилласан. Вакцинжуулалтанд АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-Covid-Vac), Пфайзер (BNT162b2), Вероцелл (BBIBP) гэсэн 4 төрлийн вакциныг ашигласан ба 2023 оны 5-р сарын 3-ны байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,200 хүн вакцины I тунд, 85.7% буюу 2,185,413 хүн вакцины II тунд хамрагдсан байдалтай байна. КОВИД-19 вакцинууд нь олон төрлийн шинэ технологит суурилан богино хугацаанд яаралтайгаар боловсруулагдаж байгаа болон вирус дэлхийн ихэнх улс оронд тархаж, вакциныг олон улс орнуудад нэвтрүүлж байгаа тул вакцины үр дүн, түүнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд нь өөр өөр байх ба хувьсан өөрчлөгдсөөр байна. Түүнчлэн эхэндээ ихэнх КОВИД-19 вакцин нь хоёр тун хийгддэг вакцин байсан ба ганц тунгаар хийдэг цорын ганц Janssen КОВИД-19 вакцин байсан, цаг хугацаа өнгөрөх тусам вакцины дархлаа сулардаг нь тогтоогдсон тул хүмүүс КОВИД-19 халдвараас хамгаалахын тулд вакцины нэмэлт тунг авах шаардлагатай болсон.

Судалгаа