Хайлтын үр дүн

666 илэрц олдлоо.

Ургамлын эдийн засгийн стратеги буюу ургамлын үйл ажиллагааны шинж чанар нь хээрийн экосистемийн чиг үүрэгт ургамлын төрөл зүйлийн нөлөөллийг тодорхойлогч гол хүчин зүйл болдог. Тиймээс, энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ургамлын үйл ажиллагааны шинж чанар, ургамал бүлгэмдлийн бүтэц, хээрийн экосистемийн олон талт байдал хоорондын холбоо, тэдгээрт ургамал бүлгэмдэл болон бэлчээрлэлт хэрхэн нөлөөлдөг мөн ургамлын навчны задралын процессыг илрүүлэх

Улс, үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлааг бүрдүүлэгч чухал хүчин зүйлийн нэгэн болох үндэсний ой санамж, үнэт зүйлсийн мөн чанарын онолын асуудлыг тодорхойлох, төрт ёс ба монголчуудын үндэсний ой санамжийн түүхэн уламжлалыг судлах, монголчуудын үндэсний ой санамж, үнэт зүйлсийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж цаашид үндэсний ой санамж, үнэт зүйлсийг тодорхойлж үндэсний аюулгүй байдлын бэхжүүлэх асуудлыг судлахад оршино.

"Эрдсийн хөрөнгийн (ЭХ) үнэ цэнийн үнэлгээний аргачлалын үндэслэлийг тодорхойлох, ЭХ-ийн үнэ цэнийг тогтоох эдийн засаг-математикийн цогцолбор (ЭМЦ) загварыг боловсруулах, нүүрс, хүдрийн ордын баялгийг олборлох, баяжуулах үеийн уулын эрсдэлийг үнэлэх, загварчлах, түүнчлэн боловсруулсанзагвараа тодорхой нөхцөлд турших"

Гишүүн орнуудын гаалийн импортын тарифын хэмжээ нь ДХБ-ын худалдааны нэн тааламжтай нөхцлийн хүрээнд хянагдаж байдаг боловч гишүүн орнууд өөрийн дотоод зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор гаалийн импортын тарифын болон тарифын бус хориг саадыг илүүд үзэж маш олон төрлийн хориг саадыг ашиглаж ирсэн байдаг. Монгол Улсын гадаад худалдааны бодлогыг шинээр томьёолох, гадаад худалдааны зохицуулалтад шинжилгээ хийх, дүгнэлт гаргах, импортын гаалийн албан татварын хувь хэмжээний зохистой түвшинг нэмэгдүүлэх боломжийг олох, импортын гаалийн тарифийн бус хориг саадыг ашиглах боломжийг судлах, судалгааны үр дүнгээр төрийн байгууллагад бодлогын зөвлөмж боловсруулахад оршиж байна.

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

"“Зуун дамнасан үндэсний хэл бичгийн судлалын түүх” сэдэвт грантын зорилго нь нэгд, түүх бичлэгийн дээрх хоёр хандлагыг эн тэнцүү харгалзан, үнэлж дүгнэхийг хичээсэн билээ. Өөрөөр хэлбэл ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил, түүний залгамж чанар, уламжлал, шинэчлэлийн харилцаа, туулж өнгөрүүлсэн түүхэн цаг үе дэх шинжлэх ухаан, танин мэдэхүйн сэтгэлгээний хөгжил-дэвшил, эрдэмтэн судлаачдын онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварын өсөлт энэ бүхнийг бодит бүтээгдэхүүн, үр дүнтэй нь холбон тодорхойлохыг зорьсон. Хоёрдугаарт, нөгөө талаар Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжил дэвшлийн түүхэн замналыг судлахдаа, манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд судалгаа шинжилгээнийхээ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэж ирсэн бэ? гэдэг, чухам бид өөрсдөө ямар туршлагыг бүтээн бий болгосон бэ?, Бидний үнэт зүйл юу вэ? гэдгийг тодруулан үзэхийг зорьсон. Гуравдугаарт, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хөгжлийн түүхийг судлан, нэгдсэн тогтолцоонд оруулж, үнэт чадвар, уламжлал шинэчлэлийн хөгжлийн асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөн түүх бичлэг үлдээхийг зорьсон."

Хүн төрөлхтний өнөөгийн хөгжил дэвшилд хүргэсэн зүйл бол оюуны бүтээлч үйл ажиллагаа юм. Оюуны бүтээлийг ирээдүй хойч үедээ бүрэн бүтнээр нь үлдээх, өнөө үеийнхэн үр өгөөжтэй, зөв зохистой ашиглахын тулд түүнийг хамгаалах, дэлгэрүүлэх шаардлагатай. Оюуны өмч нь нийгмийн харилцааны өргөн хүрээг хамарсан цогц ухагдахуун юм.

/ 2022 он

Манай улсад жирэмсэн болон төрсний дараах үеийн сэтгэл гутралын тархалтыг улсын хэмжээнд судалсан судалгааны ажил өнөөдрийг хүртэл ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсонв Зорилго: Жирэмсэн үеийн сэтгэл гутралын тархалтыг тогтоон, түүнд нөлөөлөх зарим эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж, төрсний дараах 3 дахь сард сэтгэл гутралыг дахин үнэлэх Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг агшингийн болон кохорт судалгааны загвараар чанар болон аналитик судалгааны аргуудыг ашиглан 2022 оны 02 сарын 21-ний өдрөөс 04 сарын 08-ны хооронд Улаанбаатар хотын 4 дүүрэг, Баруун, Зүүн, Хангай, Төвийн бүсийн нийт 11 аймаг, 12 сумын 80 түүврийн нэгжээс санамсаргүй түүврийн аргаар судалгаанд оролцохыг зөвшөөрсөн 1482 жирэмсэн эхийг хамруулав. Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн судалгаанд оролцсон 468 жирэмсэн эхээс амаржсан 355 эхэд төрсний дараах сэтгэл гутралыг 11 сарын 15-наас 11 сарын 27-ны хооронд цахимаар/утсаар үнэлэв. Судалгаанд оролцогчдоос нийт 4 бүлэг бүхий 79 асуумж, бие махбодын хэмжилт, сэтгэл гутралын эрсдэлтэй гарсан эмэгтэйчүүдэд сэтгэл гутралыг илрүүлэх, оношлох сэтгэцийн эмчийн эмнэл зүйн үзлэг хийв. Сэтгэл гутралыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 10 асуулт бүхий Эдинбургийн сорилоор үнэлж, нийт оноо 13-аас их үед сэтгэл гутралтай гэж үнэлсэн. Судалгааны мэдээллийг нэгтгэж, статистик боловсруулалтыг SPSS 24 програмыг ашиглан хийж гүйцэтгэв. Судалгааны ёс зүйг ЭМЯ-ны ёс зүйн хорооны 3 сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авсан (№267) Үр дүн: Бидний судалгаанд Улаанбаатар хотын нийт 4 дүүрэг, хөдөө орон нутгийн 11 аймгийн 18-46 насны нийт 1482 жирэмсэн эх хамрагдсаны дундаж нас нь 30.12±5.88 байлаа. Судалгаанд хамрагдагсдын 21.8% (n=323) нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс, 17.2% (n=255) нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс, 9.8% (n=145) Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс, 1.3% (n=20) нь Улаанбаатар хотын Багануур дүүргээс тус тус хамрагдсан бол Дундговь (2.4%, n=36), Хэнтий (2.9%, n=43), Говь-Алтай (3.2%, n=48) зэрэг аймгуудаас хамгийн цөөн эхчүүд хамрагдсан байна. Бидний судалгаанд хамрагдагсдын 15.9% (n=235) нь сэтгэл гутралтай гэж оношлогдсон бол 84.1% (n=1247) нь сэтгэл гутралгүй байв. Жирэмсэн эхчүүдийн нас (r=-0.120, p

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Монгол орны 17 аймгийн 132 суманд тарваган тахлын байгалийн голомт тэмдэглэгдсэн бөгөөд байгалийн голомтын үндсэн агуулагч нь 13 зүйлийн мэрэгч, туулай хэлбэртэн, 6 овгийн 37 төрлийн 158 зүйлийн бүүрэг дамжуулагчийн үүргийг гүйцэтгэдэг. Судалгаагаар тарваган тахлын үүсгэгчийн 4 салбар зүйлийн омог Монгол оронд тархсаныг тогтоосон. Дэлхий дахины анхаарлыг татсаар байгаа уур амьсгалын өөрчлөлтөд дамжуулагчаар дамжин халдварлах халдварт өвчин, түүний дотор тарваган тахал өвчин, уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа цөөнгүй байна. Уур амьсгалын зарим үзүүлэлтийг тарваган тахлын байгалийн голомтын экологийн орчилд хэрхэн нөлөөлж байгааг агуулагч, дамжуулагчийн нягтшил, популяцийн бүтэц, шилжилт, хөдөлгөөн, үржил, үүсгэгчийн биологийн шинж төрхтэй холбон судалж, голомтот нутгийн хүн амын өвчинд өртөх эрсдлийг тогтоож, тарваган тахал өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул уг судалгааг гүйцэтгэсэн.

Монгол улсын урт, дунд, болон хугацааны бодлого, төлөвлөлтийн хөгжлийн баримт бичиг, тус сумын газарзүйн байршил түүх соёл, эдийн засаг, хүн ам болон голлох аж ахуйн онцлог, хөгжлийн хэтийн төлөв, хот байгуулалтын одоогийн байдлын судалгаа, үнэлгээнд тулгуурлан Говьсүмбэр аймгийн Чойр хотын ерөнхий төлөвлөгөөний тодотгол зураг төслийг боловсруулна

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

 Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын судалгаа

Судалгаа