Хайлтын үр дүн

374 илэрц олдлоо.

"Хамтарсан төслийн хүрээнд дараахь зорилтуудын дагуу судалгааны ажил гүйцэтгэнэ. Үүнд: • Монгол орны Их нууруудын хотгор, Сибирийн нууруудын төлөөлөл болсон Байгаль нуур орчмын бүсээр нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг тохируулах, мужийн оновчтой сонголт, физик схемүүдийг тохируулах, сонгох. • Нуур-агаар мандлын термогидродинамик параметризацийг агуулсан агаар мандлын тоон загварыг Байгаль болон Монгол орны томоохон нуурууд дээр хамгийн их хур тунадас ордог зуны хугацаагаар ажиллуулан, үр дүнд анализ хийх. • Сибирь болон Монголын томоохон нууруудын агаар мандлын хязгаарын үе давхарга, бэсрэг хэмжээсийн процесс, зуны хугацааны хур тунадаст үзүүлэх нөлөөг судална. Нууруудын агаар мандал, цаг агаарын элементүүдэд үзүүлэх нөлөөний талаар физик тайлбарыг хийх. • Шинжлэх ухааны энэ чиглэлийн хамтарсан судалгаа хөгжихөөс гадна судалгааны ажлын үр дүнгээ олон улсын мэргэжлийн хурлуудад хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний олон улсын сэтгүүлд өгүүлэл бэлтгэж хэвлүүлнэ.

- Зүүн Сибирь ба Монголын ургамлын метаболитуудын найрлагын талаар мэдээллийн санг баяжуулах - Алкалоид, ксантон, метиленлактон ба стильбенүүдийг хандлах экологийн схемийг боловсруулах - Байгалийн азотагуулсан гетероцагирагтай алкалоид, сесквитерпеноид, хинон ба ксантонуудын гибрид нэгдлүүдийг гарган авах арга зүйг боловсруулах - Хавдрын эсрэг идэвхтэй нэгдлүүдийн цуглуулгыг бүрдүүлэх

Төслийн зорилго нь нүүрстөрөгчин шинэ материалын түүхий эд болох поликонденсацлагдсан ароматик нүүрсустөрөгчийг нүүрсний органик цулыг уусгагчийн орчинд деполимержуулан гарган авах процессын физик-химийн үндэс суурийг бий болгоход оршино. Нүүрсний дулааны уусгалтаар явагдах процессын урвалын идэвхийн талаарх шинэ мэдлэг бий болгоход энэхүү төсөл чиглэгдэнэ.

Төслийн зорилго нь соронзон долгионы хамгаалалт болон био-анагаах ухаанд хэрэглэгдэх феррит функциональ системийн бүтцийн болон соронзон шинж чанарын судалгааг гүйцэтгэх явдал юм.

Металл (Ti, Cu, Sn, Fe, Au, Ag, Pb гэх мэт), мөн түүнчлэн полимер нэгдлийг фуллерен С60 -аар хольцлон чанаржуулж харилцан адилгүй зузаантай дан, давхар, олон давхар нимгэн хальсан дээжүүдийг вакуумын орчинд ууршуулан, оптик шилэн дээр суулган гарган авах зорилго тавьсан. Гарган авсан дээжүүдээс, фуллеренээр хольцолсон металл дээжийн цахилгаан, термо-цахилгаан шинж чанар, элэгдлийн эрчмийг судлах ба фуллеренээр хольцолсон полимертэй дээжийн оптик шинж чанар, фуллеренээр хольцолсон хувын физик шинж чанарыг судална.

Г. Чадраабал олон жилийн турш хонь судлалын салбарыг арга зүйн талаар удирдаж Хангай, Байдраг, Ерөө, Торгууд, Жаргалант үүлдэр, хэсгийн хонийг баталгаажуулсан. Эдгээр бий болгосон үүлдэр, омог, хэвшлийн хониноос “Ерөө” үүлдрийн хонины ноос улсын ангиллаар чанарын тэргүүн бүтээгдэхүүнээр шалгарч байсан юм. Хонины аж ахуйд үржил, селекци, биотехнологийн орчин үеийн шинэлэг аргуудыг ашиглаж, Кроссбред ноостой, нэхийний чиглэлийн бүтээмж өндөртэй хонины тоог богино хугацаанд олшруулах, үйлдвэрлэлийн үр ашиг, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төслийн зорилго оршиж байгаа юм.

"Дэлхийн аж үйлдвэрийн IV хувьсгал рүү чиглэсэн дижитал шилжилтээс дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн байдалд гарч байгаа өөрчлөлт, дэвшил, ялангуяа дэлхий үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, бизнест нэвтэрч буй цахим буюу шилжилтийн чиг хандлага, тэдгээрийн онцлог, давуу ба сул тал, эрсдэл, боломжийг тодорхойлох, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, дижитал шилжилтийн талаар төр, засгийн түвшинд анхаарах асуудлын талаар практик санал боловсруулахад шинжилгээ хийхэд оршиж байна. Бид зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавьсан. Үүнд: •Дэлхийн улс орнуудын дижитал шилжилтийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлох; •Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбаруудад дижитал шилжилтийн хөгжлийн судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт өгөх; •Банк, санхүүгийн шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний нууцлал, аюулгүй байдлыг хамгаалж байгаа байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх; •Боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбаруудад дижитал шилжилтийн өнөөгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох"

Их энергитэй адрон-адрон, адрон-цөм, цөм-цөмийн харимхай бус харилцан үйлчлэлээр олон бөөмс үүсэх процессын судалгаа явуулж орчин үеийн онолын загваруудтай харьцуулсан судалгаа явуулах, сүүлийн жилүүдэд манай судалгааны багийн эрдэмтдийн судалгаагаар гаргаж авсан Квант Хромодинамикийн (КХД) фазын шилжилт, кваркийн массыг үнэлэх судалгааг гүнзгийрүүлэн явуулахад грант төслийн зорилго оршино.

Энэхүү сэдэвт ажлын хүрээ нь судалгааны хоёр чиглэлийг хамрах бөгөөд үүнд: Хүнд мезонуудын бүтэц, физик шинж чанарын загварчлал, задралын сувгуудын тооцоо, улмаар Стандарт онолын өргөтгөлүүдийн нөлөөлөх боломжыг судлах Цахилгаан сул фазын хувиргалтад Хигсийн харилцан үйлчлэлийг өөрлөлтөөс үүсэх нөлөө, гравитацийн долгион зэрэг үр дагаваруудыг урьдчилан таамаглах, Хигсээр явагдах инфляцын үр дүнд үүсэх гравитацын долгионы энергийн спектрийн онолын тооцоог гүйцэтгэж, үр дүнгээ хиймэл дагуулын болон газар дээр суурилсан ажиглалт болон туршилтын үр дүнтэй харьцуулан судлах

Кластер анализ бол амьтан ба ургамлын ангилал, Биологи, амьтан судлалын салбарт чухал үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Чарльз Дарвины Эволюцийн онолын үндэс болсон. Мөн ангилал нь бусад шинжлэх ухааны салбаруудын онолын хөгжилд голлох үүргийг гүйцэтгэсэн байдаг. Тиймээс бид кластерчлалын анализын аргыг ашиглан их энергийн туршилтын өгөгдөлд анализ хийх мөн боловсролын салбарт буюу суралцагчдын дүнгийн мэдээллийг боловсруулахад ашиглах зорилготой

Энэхүү төслөөр орчин үеийн дэвшилтэт тэргүүний аргазүйд тулгуурлан цөмийн кластер бүтэц, цөмийн задрал, урвалын механизмын талаар онол туршлага хосолсон суурь судалгааявуулж, шинжлэх ухаан-танин мэдэхүйн ач холбогдолтой шинэ мэдээлэл гарган авч, шинэ мэдлэгийг буй болгох зорилго тавьсан

Улаанбаатар хотын ундны ус түгээгүүрийн Б (Үйлдвэрийн эх үүсвэр), В (Мах комбинатын эх үүсвэр) станцын гидрохимийн горимын судалгаа, гэр хорооллын гүний худгийн ус болон гадаргын усны химийн найрлагын шинж чанар түүнд агуулагдах органик бүрэлдэхүүн, хүнд металлын агуулгыг тодорхойлж, өөрийн болон олон улсын стандарттай харьцуулан дүгнэлт өгөх зорилготой.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд химийн ууршуулалт болон нуман цахилалтын аргаар нүүрстөрөгчийн нано хоолой гарган авах, нүүрстөрөгчийн нано хоолойг нүх сүвэрхэгжүүлсэн шаварлаг эрдэс дээр суулган, мөн нүүрстөрөгчийн нано хоолойг нийлэгжүүлэн функциональ шинж чанартай болгон гадаргуугийн талбай өндөртэй, хэрэглээний шинжийг нь сайжруулсан шинэ төрлийн материал гарган авч, бүтэц, шинж чанарыг трансмиссын электрон микроскоп (TEM), сканнинг электрон микроскоп (SEM) ба рентген дифрактометр (XRD), нил улаан туяаны спектрометр (FTIR) зэрэг орчин үеийн дэвшилтэт багаж тоног төхөөрөмж ашиглан судалж тогтоох зорилгыг тавьсан болно.

Газрын тос боловсруулах орчин үеийн технологи хөгжихөд түлхэц болох Эх орны түүхий эдийн найрлага, шинж чанарыг гүнзгий танин мэдсэнээр тэдгээрийг боловсруулан ашиглах боломжийг нэмэгдүүлэх Газрын тос, уламжлалт бус газрын тосны каталитик устөрөгчжүүлэлтийн туршилтын шинэ төхөөрөмж зохион бүтээх, судалгааг шинэ түвшинд гаргах

Хөрсний физик химийн зарим шинж чанарын үзүүлэлтүүд (органик нүүрстөрөгч (Corg); pH; хөрсний эрдсийн судалгаа) ба хөрсөнд агуулагдах химийн элементүүд (макро, микроэлэементүүд, хүнд металлууд)–ийг уламжлалт болон спектроскопийн аргаар тодорхойлох

Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны санхүү, эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Судалгаа