Хайлтын үр дүн

365 илэрц олдлоо.

Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн экспортыг хөгжүүлэхэд чиглэсэн Хөдөө аж ахуй бараа, түүхий эд биржийн өнөөгийн байдал, цаашдын төлөвт дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлж (gap analysis), түүний үндсэн дээр ХААБ-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах зорилготой.

МҮХАҮТ нь 2000 оноос хойш бизнесийн орчинтой холбоотой судалгааг тогтмол хийж ирсний нэг нь тус судалгаа юм.

"Органик газар тариалангийн технологийн хөгжүүлэлтийн үр дүнд бий болох органик хүнс болон эмийн ургамлын таримлыг олон улсын зах зээлд гаргах шаардлага үндэслэл, стратеги боловсруулах зорилготой."

Хөдөө аж, ахуйн бүтээгдэхүүн түгээлт ба фермерүүдийн зохион байгуулалтыг Монгол, Япон улсын жишгээгээр тайлбарласан судалгаа.

Монгол орны байгалийн бэлчээрийн болон таримал ургамлаас хураасан олон нэр төрлийн зөгийн баланд антиоксидант шинж чанарыг судлах зорилготой.

Зөгийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах эдийн засгийн өгөөжийг тооцох аргачлал, зөгийн болон балт ургамлын тариалангийн хосолсон аж ахуй хөгжүүлэх боломжийг судлах зорилготой.

Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэхийн тулд аж ахуйн түвшинд орлого, зардал, ашгийг бодитоор тодорхойлох зорилготой.

Монгол улсад үйлдвэрлэсэн чацарганы бүтээгдэхүүнийг тогтвортой импортлох боломжтой гадаад зах зээлийг судалж экспортлогчдыг судалгааны үр дүн, бодит мэдээллээр хангахад судалгааны ажлын зорилго оршив. Гадаад зах зээлийг судалгааны зорилтот орнуудад Япон, БНСУ, Тайвань улсууд хамрагдлаа.

“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэж, зөвлөмж боловсруулах нь тус зөвлөх үйлчилгээний зорилго болно.

“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн II үе шатны хэрэгжилтийн явцад хөндлөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэх, зөвлөмж боловсруулах нь тус зөвлөх үйлчилгээний зорилго болно.

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төрийн бодлого, зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтийн үр дүн, ХХААХҮЯ, Орон нутгаас иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлан дүгнэлт хийж, бодлогын зөвлөмж боловсруулах, цаашлаад судалгааны ажлын үр дүнг ашиглан хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсронгуй болгох, оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлох

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын чиглэлээр батлагдсан бодлого, хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн төрийн бодлого, зохицуулалт, тэдгээрийн хэрэгжилтийн үр дүн, ХХААХҮЯ, Орон нутгаас иргэдэд үзүүлж буй ажил, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлан дүгнэлт хийж, бодлогын зөвлөмж боловсруулах, цаашлаад судалгааны ажлын үр дүнг ашиглан хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлтийг сайжруулах, боловсронгуй болгох, оролцогч талуудын хэрэгцээг тодорхойлох

“Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын 3.3.3-т заасан “Ашиглалтын ой бүхий нутагт ойн замын сүлжээг сэргээн өргөжүүлж, ойн нөөцийг иж бүрэн, зүй зохистой, тогтвортой ашиглах үйлдвэрлэлийг дэмжих”, “Ойн тухай” хуулийн 12.1.4-т заасан “... ашиглалтын бүсийн ойд замын хайгуул хийж, зураг, төсөв боловсруулах, ойн төв зам барьж байгуулах арга хэмжээний зардалыг тухайн жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх” зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ойн төв замыг барьж байгуулан хөрөнгө оруулалтыг тухайн ойн сангийн нөөцийн ашиглалтаар шийдвэрлэх загвар төсөл боловсруулах.

Судалгаа